Аравдугаар сарын зурхайгаа уншаарай!

2019-09-30, 17:30
39,169

Сарынхаа өнгийг зурхайгаар тольддог уншигч та бүхэндээ энэ сарын зурхайг хүргэж байна. Энэ сарын ерөнхий төлөвтөө тохируулан эрч хүч энергиэ зөв хуваарилан, намрын сүүл сараа сэтгэл хангалуун үдэхийг та бүхэндээ хүсье. 

Аравдугаар сарын зурхайгаа уншаарай!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Энэ сард бие даасан байдлаа дээшлүүлэх, өөрийгөө танин мэдэх, хувийн үнэт зүйлсээ бүрдүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдэнэ. Ялангуяа хайр дурлалын харилцаандаа та өөрийнхөөрөө байж чадна. Аливаа хүндрэлтэй харилцаа, маргаантай асуудлыг шийдвэрлэхэд туршлагатай хэн нэгний зөвлөгөөг дагаарай. Ажлын талбар маш таатай байна. Хоол ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхад анхаарна уу.

Сарын дундуур оюун санаа тань хурцлагдаж, гүн гүнзгий ойлголт төрнө. Энэ үед хайж байсан асуултын хариуг нухацтайгаар тунгаан бодууштай. Үүний үр дүнд хувийн үзэл бодолд цоо шинэ өөрчлөлт гарч "дахин төрсөн" мэт шинэ хүн болох магадлалтай. Мөн таныг хүрээлж буй найз нөхдөө дахин нэг үнэлэж цэгнэн, санаа нийлдэг хүмүүстэй нөхөрлөж буй эсэхээ дахин нэг хянаад үзээрэй! Сарын сүүлээр санхүүгийн байдалдаа хянамгай хандана уу. 

Хонь

2 Үхэр

Ажлын талбарт авхаалж самбаа, бүтээлч байдлыг тань шалгах сар байх болно. Таны ажлын ачаалал хоёр дахин нэмэгдэх байх. Гэвч энэ сард тушаал дэвших боломж их байх тул өөрийгөө бүрэн дайчилж, чадвараа үнэлүүлээрэй. Харин эрүүл мэндээ орхигдуулж болохгүйг анхаарвал зохино.

Сарын дундуур ажлын орчноо сайжруулах цоо шинэ боломж бүрдэхээс гадна идэвхтэй, гүнзгий харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдана. Сарын сүүл үеэр өөрийн зорилго зорилтоо илүү нарийн тодорхой болгох шаардлага үүсэх ба одоогийн зорилго тань тохиромжгүй байгаа мэт санагдаж болзошгүй.  Сарын эцсээр хамтран ажиллагсад болон дээд албан тушаалтны дэмжлэгээр ажил хэрэг төдийгүй хайр дурлалын харилцаанд ч ихээхэн ахиц гарах болно.

Үхэр

3 Ихэр

Хайр дурлалын харилцаагаа гүнзгийрүүлэх, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх эсвэл сэтгэлд нийцсэн ажил хэргийн сонголт хийх гээд энэ сар нэлээд завгүй өнгөрөх бололтой. Гэр орноо шинээр тохижуулж, таатай уур амьсгал бүрдүүлэх, зочдоо зугаацуулахад  ч мөн ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох нь. Энэ сард та зугаа цэнгэлд багагүй цаг зарцуулах магадлалтай. 

13-ны шинэ сар гарах үеэр урлагийн авьяасаа ашиглан шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Удирдах албан тушаалтан болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаанд ахиц гарна. Хэрэв та хоолны дэглэм барих талаар бодож байгаа бол үүнийгээ эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе.  Завгүй өрнөх энэ сарын төгсөлд сэтгэл зүйн байдлаа анхаарч, сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгах гэж хичээгээрэй.

Ихэр

4 Мэлхий

Гэр бүлийн харилцаанд ихээхэн энерги зарцуулна. Олон тооны зочид, дурсамж яриа, амьдрал дундах маргаан, асуудалд шинэ гарц хайх гээд бүхий л талаар завгүй байх болно. Ялангуяа удаан хугацаанд өрнөсөн гэр бүлийн маргаантай асуудлууд шийдэгдэж эхэлнэ. Өөрийн үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж, бусадтай чин сэтгэлээсээ харилцах хэрэгтэй. Сарын дундуур гэр бүлийн аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой үндэс суурийг бэхжүүлэх шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Сарын эцэст хувийн зорилт, мөрөөдөл эсвэл ямар нэг багийн ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарна. 

Мэлхий

5 Арслан

Төрөлхийн өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх чадвараа ашиглан бусдад хүндлэгдэх, үнэ цэнээ өсгөхөд тохиромжтой үе. Өдөр тутмын амьдралын хэмнэл эрчимтэй хурдсаж ирээдүйн төлөвлөгөөнүүд тань илүү том, өргөн цар хүрээтэй болно.

Хувийн үнэт зүйлсээ нэмэгдүүлж, нэгэн хэвийн амьдралдаа шинэ зүйлс нэвтрүүлэхийг зөвшөөр. Амьдралдаа хэн нэгнийг оруулснаар хайр халамж мэдэрнэ. Ямар нэг онцгой санал ч хүлээн авч болзошгүй. Сарын дунд үед гэр орон, гэр бүлдээ цаг гарган, тогтвортой байдлыг хадгалахад төвлөр. Нөхцөл байдал, харилцаандаа илүү бодитой хандах хэрэгтэйг анхаарна уу. 

Арслан

6 Охин

Хувийн санхүүдээ дүн шинжилгээ хийж, орлого зарлагаа сайтар хянах цаг иржээ.  Энэ сард санхүүгийн асуудлаа шийдвэрлэх үр дүнтэй аргыг олж чадна. Гэнэтийн хэрэгцээ гарахад хэрэглэх мөнгө бэлэн байлгаарай. 

Сугар гарагийн нөлөөгөөр материаллаг зүйлс болон хүмүүсийг өөртөө татах чадвар өснө. Хэт үрэлгэн байхаас сэргийлэх нь зүйтэй. Сарын дунд үед эрч хүч нэмэгдэх тул энэ үеийг бусадтай харилцаагаа сайжруулах төдийгүй санхүүгээ нэмэгдүүлэх шинэ зүйл хийхэд ч үр дүнтэй ашиглаарай. Өөрийн болон эргэн тойрны чухал хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, санаа тавих хэрэгтэй. Сарын сүүлээр шаардлагатай тохиолдолд өдөр тутмын ажил амьдралаасаа түр завсарлага авч, өөртөө цаг гаргаарай. 

Охин

7 Жинлүүр

Сэтгэл татам, эелдэг, урлагийн мэдрэмжтэй жинлүүрийн ордныхондоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!  Энэ сард харилцаа холбоо ихтэй байх тул та бүхэн анхаарлын төвд байх болно. Мөн нэмэлт боломжууд, аз завшаан тохиох бөгөөд сарын турш эрч хүч ундарч энэ бүхэн 11 сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Сарын дундуур орлого зарлагаа хянаж, дэмий зүйлд мөнгө үрэхээс болгоомжил. Сарын сүүлээр романтик харилцаа эхлүүлэх магадлалтай. Мөн гадаад төрхөө сайжруулах эсвэл эрс өөрчлөлт хийгээрэй. 

Жинлүүр

8 Хилэнц

Хилэнцийнхэн энэ сарыг маш их түгшүүртэй, уур бухимдалтай эхлүүлж болзошгүй.  Ихэнх зүйлс тодорхойгүй, эргэлзээтэй, бүрхэг санагдаж сэтгэл санааны тогтворгүй байдал давамгайлах учир дасгал хөдөлгөөн хийж энэ бүхнээс ангижрахыг хичээх хэрэгтэй. Гэвч бүх зүйл таныг орхиогүй гэдгийг энд сануулъя. Хамгаалагч сахиусан тэнгэр энэ сард тантай хамт байх тул мөрөөдөл зорилгынхоо төлөө зоригтой тэмцээрэй. Ганцаараа бухимдаж суухын оронд бусадтай хамтран ажиллаж, багийн үйл ажиллагаанд оролцож найз нөхдөөрөө цагийг өнгөрөөхөд тохиромжтой. Сарын сүүлээр гэр бүлийн хүрээнд тодорхойгүй асуудлууд үүсэх магадлалтай. 

Хилэнц

9 Нум

Шинэ зүйлс эхлүүлж, бүх тал дээр амьдралын идэвхээ нэмэгдүүлэхэд төгс тохирох сар. Амьдралын зорилгоо тодорхойлох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хамт олноо манлайлах, шинэ танилуудтай болох зэрэгт хамгийн таатай нөхцөл бий болно. Ялангуяа 13-ны шинэ сар гарах үеэр шинэ зүйл эхлүүлэхэд нэн тохиромжтой. Сарын дундуур бясалгаж хийж, өнгөрсөн нэг жилийн амьдралаа эргэн нэг тунгааж, өөртөө дүгнэлт хийвэл зохилтой. Энэ үед өөрийн дотоод сэтгэлээ сонсож, зөн совиндоо итгэхэд гэмгүй. Сарын эцсээр найзууд, хуучин танилуудын хэн нэгэнтэй романтик харилцаа эхлүүлж болзошгүй. 

Нум

10 Матар

Хөдөлмөрч, хувийн зохион байгуулалт сайтай матрын ордныхон энэ сард ажил мэргэжил төдийгүй олонд өөрийгөө таниулах тал дээр маш их энерги хүлээн авч байгаа тул яг юу хүсэж байгаагаа дахин нэг тодорхойлж, үнэлэлт хийж цаг болжээ. Энэ сар аз завшаан, шинэ боломжуудаар дүүрэн байх тул алдалгүй ашиглаарай. Ялангуяа сарын эцсээр таныг гайхалтай боломжууд хүлээж байх болно. 13-ны шинэ сар бол карьераа өсгөх шинэ зүйл эхлүүлэхэд төгс тохирох үе юм. Энэ үед та хамт олон болон найзуудынхаа дунд өөрийн санаа, үзэл бодлоо зоригтой илэрхийлж, өөрийгөө шинээр таниулах боломжтой. Сарын сүүлээр таны дотоод үнэт зүйлс өсөж, бүтээлч эсвэл романтик оролдлогууд сайн үр дүнд хүрнэ.

Матар

11 Хумх

Энэ сард боловсролдоо хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой. Шинэ зүйлс сурч, гадаад руу аялж, танин мэдэхүйгээ өргөжүүлэх зорилгоор гадаад хүмүүстэй харилцаж нийгмийн харилцаандаа өөрчлөлт оруулаарай. Сарын ихэнх өдрүүдэд сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлийн гүнд орших хүсэл тэмүүлэл рүүгээ чиглэсэн шинэ эрэлд гарна. Сарын дунд үеэс олон нийттэй харилцах харилцаанд өөрчлөлт орж та өөрийгөө илүү эелдэг, энэрэнгүй нэгэн болсноо анзаарах болно. Сарын сүүлээр үзэсгэлэнтэй газраар аялж, сэтгэл татам шинэ хүнтэй танилцана.

Хумх

12 Загас

Загасны ордныхон энэ сард төрөлхийн зөв совингоо даган урагшлах болно. Та бага зэрэг бусдаас тусгаарлагдан, цагийг ганцаараа өнгөрөөхийг илүүд үзэх боловч энэ сард олон зүйлийн хариултыг хайж олох болно. Харилцаа, хамтын ажиллагаа ямар нэг саадгүй үргэлжилнэ. Өмнө шийдвэрлэж чадаагүй асуудлууд ч шийдвэрлэгдэнэ. Сарын дунд үеэс өөрийн амьдрал болон ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх арга замуудыг эрчимтэй хайж эхэлнэ. Амьдралын утга учрын талаар ч ихээхэн эргэцүүлэх бололтой. Сарын сүүлээр өдөр тутмын амьдралд тань сайн сайхан зүйлс тохиолдож, ер бусын тайтгарлын мэдэрнэ. 

Загас

26
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()