Тэргүүн хатагтай нар ямар дэг журмыг мөрддөг вэ?

Тэргүүн хатагтайн гадаад төрх гэдэг улсын  нүүр царай юм.  Тиймээс ч тэдний хувцаслалт, нүүр будалт, биеэ авч явах байдал зэргийг тусгайлан гаргасан байдаг бөгөөд олон улсын болон албан ёсны арга хэмжээний үеэр энэхүү журмыг чандлан мөрдөх шаардлагатай. Эдгээр дүрэм журам нь цаг хугацааны явцад үүсэж үед уламжлагдан иржээ. Ингээд ерөнхийлөгчийн гэргийд хориглох зүйлстэй танилцацгаая.

Тэргүүн хатагтай нар ямар дэг журмыг мөрддөг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тод нүүр будалт хориотой

Ерөнхийлөгчийн гэргий хэзээ ч нүүрээ тод будаж болохгүй бөгөөд нүдэндээ элдэв янзын тень ч түрхэх ч хориотой байдаг аж. Энэхүү дүрэм нь хатан хааны гэр бүлээс улбаатай. Нүдээ үл мэдэгдэм, даруухан өнгөөр будаж болох ч сормуусны будаг, тод бус контурыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ дүрийг АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп төдийлөн баримталдаггүй билээ.

Тод нүүр будалт хориотой

Испанийн Филипп VI хааны гэргий, хатан хаан Летисия болон АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп.

2 Сандаал өмсөж болохгүй

Тэргүүн хатагтай ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо хөлийн хуруу ил гарсан гутал өмсөж болохгүй. Хэт халуун байсан ч хөлийн хуруу, өсгий гарсан гутлыг өмсөх ёсгүй бөгөөд гутал нь цахилгаан, гоёл чимэглэл, олом болон урд хэсгээр зузаан ултай байж ч болохгүй гэнэ. Энэ дүрмийг Аргентины тэргүүн хатагтай Жулиана Авада баримталдаггүй байна. Тэрээр халууны улиралд онгорхой гутал өмсдөг аж.

Сандаал өмсөж болохгүй

Иорданийн Абдалла II хааны гэргий, хатан хаан Рания Аль-Абдулла болон Аргентины тэргүүн хатагтай Жулиана Авада

3 Тод өнгийн, гялалзсан уруулын будаг хэрэглэхгүй

Улаан уруулын будаг, гялалзсан уруул өнгөлөгч нь олны анхаарлыг ихээр татдаг учир албан ёсны уулзалтын үеэр ерөнхийлөгчийн гэргий энэ төрлийн будгаар уруулаа будахыг хориглодог байна. Энэхүү журам нь мөн л Британийн хатан хааны гэр бүлээс гаралтай. Уруулын будаг нь бүдэг, матт өнгөтэй байх хэрэгтэй. Уг журмыг Азербайжаны тэргүүн хатагтай Мехрибан Алиев зөрчдөг аж.

Тод өнгийн, гялалзсан уруулын будаг хэрэглэхгүй

Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев, гэргий Мехрибан Алиевагийн хамтаар.

4 Трико заавал өмсөнө

Ерөнхийлөгчийн гэргий олон нийтийн өмнө трикогүй явах хориотой байдаг. Тэд биений өнгөтэй гялалздаггүй триког өмсөх ёстой байдаг. Харин албан бус уулзалтын үеэр хар трико өмсөж болно. Энэ дүрмийг зөрчдөг цор ганц тэргүүн хатагтай бол АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий болох Мелания Трамп юм.

Трико заавал өмсөнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон гэргий Мелания Трамп

5 Хумсаа тод өнгөөр будахгүй

Тод өнгийн маникюр, шигтгээ гэх мэт зүйлсийг тэргүүн хатагтай нар мөн л мартах хэрэгтэй. Тэд усан ягаан, биеийн өнгөтэй, эсвэл франц маникюрыг хийж болно. Үүнээс гадна гелин лакаар будах ч хориотой байдаг гэнэ. Учир нь тэргүүн хатагтай нар үргэлж нөхцөл байдалд тохируулан хувцаслах шаардлагатай тулгардаг  бөгөөд үүнд хумсны будалт ч хамааралтай юм байна.

Хумсаа тод өнгөөр будахгүй

Иорданийн хатан хаан Рания Аль-Абдулла

6 Энгэсгээ зөв сонгох

Гэрэл сүүдэр, гялалзсан энгэсэг зэргийг ерөнхийлөгчийн гэргий мөн л хэрэглэж болохгүй. Тэргүүн хатагтай камерын дуранд үргэлж өртөж байдаг учир энэ нь зурган дээр маш тодоор харагдах болно. Энгэсэгийг арьсныхаа өнгөнд тохируулан сонгож, матт, цайвар өнгийн хацар өнгөлөгчийг хэрэглэх боломжтой. Лондонд болсон албан ёсны уулзалтын үеэр Хятадын тэргүүн хатагтай камерын дуранд таагүй байдалтай өртжээ. Түүний нүүр бүх зурган дээр гурил түрхсэн мэт харагдаж байсан аж.

Энгэсгээ зөв сонгох

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань

7 Богино банзал, цээж ил гарсан хувцас өмсөхгүй

Ерөнхийлөгчийн гэргий биеийнхээ хэсгүүдийг олны өмнө ил гаргасан хувцсыг өмсөх хориотой байдаг. Нарийхан мөртэй даашинз хүртэл өмсөж болохгүй. Харин урт ханцуйтай, суга ил гараагүй хувцсыг өмсөх хэрэгтэй. Энэ дүрмийг тэргүүн хатагтай нар маш ихээр зөрчдөг. Өвдөгнөөс дээш урттай банзалд Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нэлээд дуртай бололтой.

Богино банзал, цээж ил гарсан хувцас өмсөхгүй

Сирийн ерөнхийлөгч Башара Асадагийн гэргий болох Асма Асад болон Францын тэргүүн хатагтай Брижит Макрон

8 Эрээн хувцас өмсөхгүй

Ерөнхийлөгчийн гэргий хамгийн ихдээ 2-3 өнгө орсон хувцас өмсөх боломжтой. Үүнээс гадна гэргийн хувцас нь нөхрийнхөө хувцастай зохицох ёстой байдаг гэнэ. Тод өнгийн, алаг эрээн хувцсыг өмсөх нь хориотой байдаг ч энэ журмыг ихэнхдээ Мишель Обама зөрчдөг байжээ.

Эрээн хувцас өмсөхгүй

АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обама болон гэргий тэргүүн хатагтай асан Мишель Обама

9 Оролцож буй арга хэмжээндээ тохирсон хувцас өмсөх

Тэргүүн хатагтай нар маань заримдаа тухайн оролцох гэж буй арга хэмжээндээ тохируулан хувцаслах гэж багагүй толгойгоо гашилгах хэрэгтэй болдог. Учир нь тэдний хувцаслалт тухайн арга хэмжээнд төгс зохицох ёстой. Энэ дүрмийг хамгийн ихээр зөрчдөг тэргүүн хатагтай бол Мелания Трамп юм.

Техас дахь цагаачлагчдын хүүхдийн төвд ирэхдээ Мелания Трамп “ Надад хамаагүй. Харин танд?” гэсэн бичигтэй хувцсыг өмссөн байжээ. Цагаачлагчдын хүүхдийн төв дээр ирснийхээ дараа Мелания хувцсаа ажил хэрэгч болгож өөрчилсөн ч өмнөх хувцаслалт нь олны шүүмжийг хүртсэн байна. Өөрийн гэргийг өмөөрч АНУ-ын ерөнхийлөгч твиттер хуудаснаа “Энэ бол хуурамч мэдээлэл байна” гэж бичсэн гэнэ.

Оролцож буй арга хэмжээндээ тохирсон хувцас өмсөх

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()