Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс

Хэдийгээр жил бүр шинэ кино хийгдэж байгаа ч эдгээр кинонуудад зарим үйл явдал давхацсаар байдаг. Тиймээс дараа нь юу болохыг үзэгчид хялбархан таамаглаж чаддаг билээ. Тэгвэл та Холливудын олон кинонуудад дараах үйл явдлууд давтагддагийг та ч гадарлах биз ээ. 

Холливудын кино болгон дээр гардаг, улиг болсон зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

  • Холливудын кинонд гардаг бараг бүх азиуд кунфу, айкидо болон каратэгээр мэргэшсэн байдаг.
  • Хэрвээ та нухацтай нэгэн бол таны хамтрагчаар заавал бүтэлгүй нэгэн таарах бөгөөд эхлээд та түүний амийг аварч, харин дараа нь тэр таны аминд орж таарна. 
  • Та тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох гэж бүх чадлаараа хичээсний үр дүнд дэлбэрэхээс 1 секундийн өмнө зогсооно. 

  • Бүхий л чухал обьектууд дээр үргэлж бүтэлгүй харуулууд байдаг. Тийм ч учраас эсрэг талынхан тэднийг хялбархан хүлж, буудаж, унтуулж чаддаг.
  • Хэрвээ та хамт олноороо зугаалганд явж байгаа бол та заавал төөрөх бөгөөд дараа нь машин нь эвдэрч  гаж донтон амьдардаг газар ирэх болно.
  • Бүх төрлийн осолд машин агаарт 5 метр өндөрт шидэгдэж, өнхөрсөөр 30 метрийн зайд очиж, машиндаа тэсрэх бөмбөг авч явсан мэт хүчтэй дэлбэрдэг.

  • Хэн нэгний араас машинтай хөөж байх үед замд тань заавал нэг ачааны машин таарах, хөдөө орон нутагт бол та галт тэрэгтэй таарах болно.
  • Тэсрэх бөмбөгийг дайсан руу шидэх үед тэр дороо дэлбэрдэг бол, харин манай талынхан руу шидэх үед 30 секундийн дараа дэлбэрч, багийнхан зугтаж амждаг.
  • Мөрдөн байцаалтын ажлын явц сайжирч, зөв чиглэлд орж байх үед өөр багийнхан гарч ирээд таны ажлыг үргэлжлүүлэн хийх болно. 

  • Хэрвээ та шилдэг цагдаа бол таныг ямарваа нэгэн хэрэгт оролцохыг эхлээд хориглоно, харин дараа нь эргэн татан оруулж 48 цагийн дотор гэмт хэрэгтнийг барих, асуудлыг шийдвэрлэх хугацаа өгнө.
  • Цагдаагийн ахмад, цэргийн жагсаалын дарга нар үргэлж ажилчид, цэргүүд рүүгээ чанга дуугаар орилж хашгичиж байдаг.
  • Хэрвээ хоёр өрсөлдөгч том цонхнуудтай өрөөнд байх юм бол цонхнуудын нэг нь заавал хагарах болно.

  • Машинаар хэн нэгнийг хөөж байх үед заавал гудамжны кафены ширээ, хүнсний ногоотой лангуу, хүүхдийн тэрэг зэргийг мөргөх ч явган хүнийг хэзээ ч мөргөхгүй.
  • Киноны гол дүрийн баатрын гэр бүл ямар нэгэн асуудалтай тулгардаг. Жишээлбэл: эхнэр эсвэл хүүхэд нь нас барах, салалт, аллага гэх мэт.

  • Таны машин асахгүй байх үед таны эргэн тойронд алуурчин заавал байх болно.
  • Киноны "азгүй амьтан" нь хамгийн том гавьяаг байгуулдаг.
  • Хэрвээ та Терминатор бол таны төмөр "араг яс"-ыг харагдуулах ямар нэгэн зүйл тохиолдоно.

  • Эцсийн зодоон ихэнхдээ хаягдмал үйлдвэр, ферм, фабрик, агуулахад болдог.
  • Киноны гол дүр ихэнх тохиолдолд өрсөлдөгчтэйгээ хамгийн сүүлд тулгарна. Харин тэрээр танд гомдол мэдүүлж, хүүхэд насны хүнд амьдралынхаа талаар ярилцаж цаг хожихыг оролдоно. Эцэст нь тэр таныг хороох гэж байгаад өөрөө алагдах эсвэл хэн нэгэн танд туслахаар ирэх болно.

  • Шийдвэрлэх тулаан болох хаягдмал үйлдвэрт гол дүрийн баатарт тулааны үед хэрэг болох буу зэвсэг, тоног төхөөрөмж заавал байх болно. Харин энэ үед баатар руу эсрэг талын олон хүмүүс байх ба мэдээж тэр нэг хүнийг нэг сумаар, эсвэл нэг цохилтоор унагасаар байх болно. Харин  дайснууд автомат буугаар буудаж байгаа ч гол дүрийн жүжигчнийг онож чаддаггүй.
  • Гол дүрийн жүжигчин дайны дараа амьдрал сайхан болно хэмээн төсөөлж эхлэхэд тэрээр заавал амиа алддаг.

49
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()