Эрт үед огт өөр зорилгоор ашиглагддаг байсан зүйлс

Орчин үеийн хүмүүс дуртай хувцсаа өмсөж, хумсаа хүссэн өнгөөрөө будаж, дуртай газраа шивээс хийх болсон билээ. Гэтэл эрт дээр үед энэ бүхэн тодорхой утга илэрхийлдэг байжээ. Жишээлбэл: Улаан уруулын будаг болон хөндлөн судалтай цамц нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байх суурийг тодорхойлж байсан гэнэ.

Эрт үед огт өөр зорилгоор ашиглагддаг байсан зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Орой дээрх урт үс

Эрт дээр үед Маркизсын арлын (Полинези) эрчүүд үснийхээ 2 захыг хусаад, орой дээрх үсээ уртаар нь үлдээн түүнийгээ зангидан боодог байжээ. Тэгвэл тухайн үед энэ төрлийн үс засалтыг ямар нэг амлалт өгсөн тохиолдолд хийдэг байсан гэнэ. Жишээлбэл: Хэн нэгэн ойр дотныхоо хүний өшөөг авна гэж амласан бол тангараг болгон үсээ ийм байдлаар засна. Амлалтаа биелүүлсэн цагтаа л оройн үсээ хайчилдаг байсан ажээ. 

Орой дээрх урт үс

2 Шивээсээр өвчин анагаах

1991 онд эрдэмтэд 5000 мянган жилийн настай Оци хэмээх мумиг илрүүлсэн байна. Энэ бол манай гараг дээрээс олдоод байгаа хамгийн эртний муми юм. Генетикийн судалгаанаас харахад Оци амьд сэрүүн байхдаа олон төрлийн өвчнөөр өвдөж байсан нь тогтоогджээ. Үүнээс гадна түүний бие дээр 61 ширхэг шивээс байсан гэнэ.

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад шивээсийг ямар нэгэн гоёлын зориулалттай бус харин биеийн өвчтэй хэсэгт зурсан болох нь тогтоогдсон бөгөөд шивээсийг анагаах ухааны зориулалтаар ашигласан болов уу гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм.

Шивээсээр өвчин анагаах

3 Дайснаа айлгах зорилгоор үсээ "дред" засалтаар засдаг байж

Дредлок бол эртний Энэтхэг, Амазон, Афро-Америкчуудыг тодорхойлох нэгэн төрлийн үс засалтын хэв маяг билээ. Зарим баримтаас харахад дред үс нь дайснаа айлгах, тэднийг үргээх гэсэн зорилготой байсан гэнэ. Гэхдээ энэ баттай баримт биш юм. 

Ямайка, Этиопийн цөөнгүй иргэд Жа бурхны номлолд итгэдэг байсан бөгөөд дэлхийн сүйрлийн үед зөв шударга хүмүүсийг үсний тусламжтайгаар аварна гэж үздэг байж. Тиймээс энэхүү номлолыг баримтлагчид үсээ урт ургуулж, сүлждэг байсан гэнэ.

Дайснаа айлгах зорилгоор үсээ "дред" засалтаар засдаг байж

4 Судалтай хувцсыг ядуу эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйчүүд өмсдөг байсан

Дундад зууны үед судалтай хувцсыг биеэ үнэлэгчид, тэрслүү үзэлтэн, алиа салбадай, ялын тогтоол гүйцэтгэгч, уяман өвчтэй хүмүүс өмсдөг байсан бөгөөд хуулиараа тэднийг ямар нэгэн судалтай хувцас өмсөхийг заасан байдаг аж.  Судалтай хувцас өмсөх нь холоос танил харагддаг байсан учир энгийн иргэд тэдний өмнө үл бүтэх хүмүүс явж байгаа гэдгийг мэддэг байжээ.

Үүнээс гадна нөхрийнхөө араар тавьж байгаад баригдсан бүсгүйчүүдийг ч энэ хувцсаар шийтгэдэг байсан гэнэ. Сэргэн мандалтын үеэс эхлэн судалтай хувцасны хэрэглээ өөрчлөгдөж, загварлаг хүн бүр энэ төрлийн хувцсыг өмсөх болсон.

Судалтай хувцсыг ядуу эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйчүүд өмсдөг байсан

5 Хятадын үсний шорыг нинжа нар хэрэглэдэг байжээ

Япон бүсгүйчүүд үсэндээ шор зүүдэг байсан нь аюултай нөхцөл байдалд түүнийгээ зэвсэг болгон ашиглах зорилготой байсан гэнэ. Уг шорыг мод, яс эсвэл металлаар хийдэг байсан бөгөөд хатгах, зоох зэвсэг болгож ашиглах боломжтой. Үсний зэвсгээ ашиглаж сурахын тулд бүсгүйчүүд мэргэжлийн багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг байсан аж.

Харин илүү мэргэшсэн бүсгүйчүүд шорныхоо үзүүрт хор түрхэх ба мэдээж өстнийг газар дээр нь устгах зориулалттай байсан гэнэ. Хятадын түүхэнд эдгээр бүсгүйчүүдийг нинжа-бүсгүйчүүд хэмээн тэмдэглэсэн байдаг. Заримдаа тэднийг “үхэл дагуулсан цэцэг” гэж нэрлэдэг байсан юм. Учир нь шорны гол чимэглэл нь цэцэг байжээ.

Хятадын үсний шорыг нинжа нар хэрэглэдэг байжээ

6 Үсэндээ зүүсэн туузаар нь бүсгүйн гэр бүлийн байдлыг мэдэх боломжтой

Слав үндэстний бүсгүйчүүд хатуу чанга дэглэмтэй байсан ба энэ нь үс засалтад хүртэл хамааралтай байж. Үс засалтын хамгийн чухал, утга учир бүхий гоёл чимэглэлийн нэг нь тууз байсан юм. Хэрвээ бүсгүй үсэндээ туузгүй бол  ганц бие гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Харин нэг туузтай байвал найз залуутай эсвэл бэр гуйхыг хүлээж байгаа гэсэн үг. Хоёр тууз зүүсэн байвал хоёр талын гэр бүл хосуудын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн болохыг илтгэж байгаа юм.

Үсэндээ зүүсэн туузаар нь бүсгүйн гэр бүлийн байдлыг мэдэх боломжтой

7 Америкт улаан өнгөөр уруулаа будсан эмэгтэйгээс гэрлэлтээ цуцлуулах боломжтой

Дундад зууны үед улаан өнгийг чөтгөрийн өнгө гэж үздэг байсан тул ихэд таагүй хүлээж авдаг байжээ. Харин Их Британид улаан өнгөөр уруулаа будах нь ямар нэгэн далдын хүчтэй гэдгийн илэрхийлэл байсан гэнэ. Америкт 16-р зууны үед улаан өнгөөр уруулаа будсан эмэгтэйгээс нөхөр нь салах эрхтэй байж.

Эртний Грект татвар эмс буюу биеэ үнэлэгчид улаан өнгөөр уруулаа буддаг байсан бөгөөд энэ нь тухайн бүсгүйн хийдэг ажлыг тодорхойлж байсан юм. Гэтэл Эртний Ромд эд хөрөнгөтэй, чинээлэг гэдгээ бусдад таниулахын тулд  эрэгтэй, эмэгтэй хүмүүс уруулаа улаанаар буддаг байсан бөгөөд хэдий чинээ баян байна төдий чинээ  тод будгийг ашигладаг байсан гэнэ. 

Америкт улаан өнгөөр уруулаа будсан эмэгтэйгээс гэрлэлтээ цуцлуулах боломжтой

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()