Бүх эрчүүдэд сануулга болсон бүтээл

Хүчирхийллийг зөвтгөх зүйл хаана ч байхгүй!  Энэ нь үхэл эсвэл дахин нэг хүчирхийлэл гэсэн 2 л зам руу  хөтлөдөг. Бүх хүмүүс үүнийг мэддэг хэдий ч тэд чимээгүй л явсаар, харин хүчирхийлэл гэгч зүйл газар авсаар... Хэн нэгэн эмэгтэйн, хэн нэгэн хүүхдийн гашуун нулимс, халуун амиар ундаалсаар дэлхий нийтийн асуудал болтлоо томорсоор байна. Туркийн уран бүтээл Вахит Туна 2018 онд нөхрийнхөө гарт амь үрэгдсэн 440 эмэгтэйд зориулан зүрх шимшрэм дурсгалын ёслол хийж, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл хэрхэн газар аваад байгааг олон нийтэд таниулахыг зорьжээ. 

Бүх эрчүүдэд сануулга болсон бүтээл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Истанбул дахь нэгэн барилгын хананд нөхрийнхөө гарт амиа алдсан 440 эмэгтэйн хос гутлыг өлгөжээ.

Турк улсад нийт эмэгтэйчүүдийн 40 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд ингэхдээ амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй байдаг аж. 

Энэхүү нийгмийн чимээгүй тахал болсон асуудлыг олон нийтийн сонорт хүргэхийн тулд уран бүтээлчийн хийсэн санаачлага мянга мянган хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм. 

Үүгээрээ уран бүтээлч Вахит Туна хүчирхийлэлд өртөн амиараа хохирсон эмэгтэйчүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэв.

Уг хүндэтгэлийн ёслолоо хийхийн тулд 440 хос гутал барилгын 2 ханын дагуу өлгөсөн.

Олон нийтийн сүлжээгээр хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл сүүлийн үед их цацагдах болсон нь түүнийг уг ажлаа хийхэд түлхэц болжээ. 

Ингээд тэрээр хамгийн олон хүний хараанд өртдөг хотын төвд байрлах дэлгүүрийг сонгож, санамсаргүй байдлаар тэдний анхаарлыг татан, нийтэд сануулга хүргэхээр шийдсэн байна. 

Эдгээр гутлууд хохирогчдынх биш бөгөөд уран бүтээлч ажилдаа зориулж авчээ

Тэрээр хэд хэдэн төрлийн гутлууд сонгосон ч, нэг нийтлэг зүйл нь гэвэл 440 хос гутлыг бүгдийг нь өсгийтэй гутал байлгахаар шийдсэн байна. 

Туркийн зарим бүс нутагт хэн нэгэн нас барсны дараа гудамжинд гутлыг өлгөдөг заншил байдаг аж.

Зураач хүмүүсийн мэдсээр байж тоохгүй өнгөрөөдөг энэ асуудлыг талаарх мэдээллийг аль болох олон хүмүүст хүргэхийг зорьжээ. 

Энэхүү дурсгалын газар нь Истанбул хотын төвд байрладаг.

Гутлууд 6 сарын турш ханан дээр өлгөөтэй байх юм.

25
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()