"Ариун" үхрүүд Энэтхэгчүүдэд ямар аюул учруулдаг вэ?

Бусад орнуудын адилаар Энэтхэгийн хот суурин газруудад хүмүүстэй зэрэгцэн амьдрах гудамжны ноход маш их бий. Гэхдээ энэ улсын хувьд хамгийн том асуудал нь гудамжны ноход биш харин гудамжны үхэр болоод байгаа юм. Эзэнгүй үхрүүд томоохон автомашины ослын шалтгаан болж, замын хөдөлгөөнд саад учруулж, төрөл бүрийн халдварт өвчин тараасаар байна.

"Ариун" үхрүүд Энэтхэгчүүдэд ямар аюул учруулдаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Энэтхэг улсад эзэнгүй тэнэмэл үхрүүд хот суурин газруудад үзэгдэх нь хэвийн үзэгдэл байсаар ирсэн. Гэвч хотжилт эрчимтэй явагдаж, барилга байшин, автомашины тоо нэмэгдэхийн хэрээр тэд нэлээд асуудал дагуулах болжээ. Мэдээж хотын үхрүүд машинаас айхгүй учир замын дундуур чөлөөтэй бэлчин хөдөлгөөнд саад учруулдаг байна.  Энэтхэгчүүдийн хувьд үхэр ариун амьтанд тооцогддог учир хэчнээн уур нь хүрч байсан ч тэвчих хэрэгтэй болдог гэнэ. 

Ийнхүү үхрүүд төв суурин газраар ямар ч хяналтгүй, дураараа явж байгаа нь Хиндү шашинтай холбоотой. Энэ улсад үхэр нядлах хориотой байдаг бөгөөд фермерүүд хөгширсөн, ашиг шим гаргахгүй болсон үхрүүдээ зүгээр л  гаргаад явуулчихдаг байна. Энэ заншил эрт дээр үеэс өнөөг хүртэл мөрдөгдсөөр байгаа учир өдгөө хотын гудмаар үзэгдэх эзэнгүй үхрийн тоо хэт их болсон байна. 

Шинэ Делид хүртэл эзэнгүй үхэр замаар чөлөөтэй алхана. Мэдээж тэд осол гаргах, замын хөдөлгөөнд саад учруулах зэрэг олон асуудал үүсгэсээр байгаа. Ялангуяа шөнийн цагаар үхрээс үүдэлтэй осол их гардаг аж. Хурдтай явж байсан жолооч нар гэнэт үхэр гарч ирэх үед тоормос гишгэж амжихгүй осол гаргаж, амь насаараа ч хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Пунжаб мужийн удирдлагуудын гаргасан судалгаанаас харахад сүүлийн 30 хоногийн дотор эзэнгүй үхрээс болж 300 хүн амь насаа алдсан гэнэ. Энэ зөвхөн нэг мужийн үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй.

Түгжрэл, зам тээврийн осол нь үхрийн гаргаж буй асуудлуудын зөвхөн нэгээхэн хэсэг юм. Хэдийгээр тэд бүгд эрүүл харагдаж байгаа ч бодит байдал дээр маш их өвчин тараадаг. Ихэнхдээ эдгээр үхрүүд хогоор хооллодог учир түүний сүү, ялгадсаар дамжин ард иргэдийн дунд өвчлөл үүсгэж, үхэлд хүргэж байна.

Өөр нэг хүндрэлтэй асуудал бол Энэтхэгийн томоохон хотуудад байрлах сүүний үйлдвэрүүд. Эзэнгүй үхрээс саасан сүүг тэд хямд үнээр ядууст худалдаалдаг. 

Одоогийн байдлаар эзэнгүй үхэртэй тэмцэж буй цор ганц арга нь тэднийг барих бөгөөд энэ төрлийн ажил хийж буй хүмүүсийг “ковбой” хэмээн нэрлэдэг байна. Тэд үхрийг барьж, том машинд ачиж үхрийн "асрамжийн газар" аваачдаг аж. Заримдаа тэд унтуулах сум ашигладаг боловч энэ нь зөвхөн малын эмчийн хяналт дор ховор тохиолдолд хийгддэг байна.

Ковбойчуудад үхэр төдийгүй ард иргэд ч аюул учруулдаг. Хэрвээ ковбой нар үхрээ барихын тулд удаан хугацааны турш замын түгжрэл үүсгэж байвал бухимдсан жолооч нар хүч хэрэглэдэг байна. Зарим тохиолдолд хууль бус сүү үйлдвэрлэгчид болон энгийн иргэд ариун амьтныг тамлаж байна хэмээн чулуу хүртэл шиддэг аж.

Ковбойчууд бүх хүчээ гаргаж, хотыг эзэнгүй үхрээс салгахыг хичээж байгаа ч тун удахгүй үхэр хүргэж өгөх газар олдохоо болих гэнэ. Шинэ Делид байрлах үхрийн асрамжийн газрын эзэн Ражендра Сингх Шехават хэлэхдээ: Манай асрамжийн газар бараг л дүүрсэн, бусад газрууд ч ийм байдалтай байгаа” гэжээ. Үхрийн тоо жилээс жилд өссөөр байгаа нь тодорхой. Үүний хамт автомашин, тээврийн хэрэгслийн тоо ч нэмэгдсээр байгаа нь зөрчил үүсгэж байгаа юм. 

Энэтхэгийн удирдлагууд хотыг үхрээс ангижруулах арга хэмжээ тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч одоогийн байдлаар 5 сая үхэр хотоор чөлөөтэй хэрэн тэнүүчилсээр байгаа гэнэ. 

9
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()