Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02, 14:11
23,794

Алдартай брэндийн үүсгэн байгуулагчдын нэрийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Учир нь хүн бүр л брэндээр гангарч, түүний хорхойтон, үнэнч хэрэглэгчид болсон билээ. Гэхдээ та тэнд жинхэнэ үүсгэн байгуулагчтай нь хаа нэгтээ тааралдвал таних болов уу? Учир нь брэндийн захирлууд бусад одуудын адилаар өдөр бүр зурагтаар гардаггүй шүү дээ.

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Dolce & Gabbana — Доменико Дольче болон Стефано Габбана

1985 онд Доменик Дольче, Стефано Габбана нар хамтран Италийн загварын "Dolce & Gabbana" брэндийг нээсэн байна. Тэд анх 1980 онд Домениког Стефаногийн загварын үйлдвэрт ажилд орох гэж байх үед танилцжээ.

Анхны коллекц нь тэдэнд ашиг орлого төдийлөн авчраагүй учир бизнесээ хаахаар шийдэж байж. Гэхдээ Дольчегийн гэр бүлийнхэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалт олж чадсан байна.

Орчин үед "Dolce & Gabbana" брэндийг мэдэхгүй хүн гэж байхгүй бөгөөд тэд шоу-ертөнцийн бүхий л одуудтай хамтран ажиллах болжээ.

Dolce & Gabbana — Доменико Дольче болон Стефано Габбана

2 Fendi — Сильвия Вентурини Фенди

Сильвия бол Fendi брэндийн үүсгэн байгуулагчийн ач охин юм. Тэрээр 1997 онд Baguette буюу сугандаа хавчуулдаг жижиг цүнхийг анх санаачилсан нэгэн. 

Харин одоо Сильвия Вентурини Фенди өөрийн фирмдээ гоёл чимэглэлийн болон эрэгтэй хувцасны загварын захирлаар ажиллаж байна. 

Fendi — Сильвия Вентурини Фенди

3 Armani — Жоржио Армани

Загвар зохион бүтээгч Жоржио Армани нь Италийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрээр италийн Пьяченца хотод төрсөн бөгөөд Армен гаралтай аж. 

Армани нь Нино Черрутид загвар зохион бүтээгчийн туслахын ажил хийж анхны гараагаа эхлүүлж байсан бөгөөд 1974 онд өөрийн бие даасан коллекцоо гаргасан байна.

Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн мэдээлэл байхгүй бөгөөд эгч Розаннагийн хэлж байгаагаар Армани нууцлаг амьдралтай, дотно найз нөхөдгүй гэнэ.

Armani — Жоржио Армани

4 Tom Ford — Том Форд

Том Форд бол загварын ертөнцөд шинэчлэл хийсэн нэгэн. Түүний аливаа зүйлийг шинэлэг, өөр өнцгөөс хардаг байдал нь бүхий л хүмүүст таалагдаж байжээ. Тийм ч учраас, 1996 онд Америкийн загварын холбооныхон Фордыг оны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгаруулсан байна.

Үүнээс гадна, Том Форд нь загвар зохион бүтээгч төдийгүй, кино найруулагч юм. Загварын ертөнцөд тэрээр 1980 онд хөл тавьсан бол 2008 оноос кино ертөнцөд хөл тавьсан гэнэ.

Тэрээр ирээдүйд түүний талаар дурсах ямар нэг зүйлтэй болохын тулд кино ертөнцөд хөл тавьсан аж. Харин зөвхөн загвараар карьер хөөвөл зөвхөн хэдэн даашинз л үлдэнэ гэжээ.

Tom Ford — Том Форд

5 Patrizia Pepe — Патриция Бамби

1993 онд Патриция нөхрийнхөө хамтаар загварлаг хувцасны брэнд байгуулахаар шийдсэн байна. Шинэхэн загвар зохион бүтээгчид өдөр тутмын хувцаслалтад энгийн хирнээ загварлаг байдлыг оруулахыг зорьжээ. 

Ингээд 26 жилийн турш Патриция Бамби хоорондоо тэс өөр сонирхолтой хувцасны коллекцуудыг гаргаж байгаа бөгөөд энэ нь Италид төдийгүй дэлхий даяар алдартай болсон юм. 

Patrizia Pepe — Патриция Бамби

6 Bulgari — Никола Булгари

"Bulgari" брэндийн үүсгэн байгуулагч Сотириос Булгарисын ач хөвгүүд болох Никола болон түүний ах Паоло Булгари нар өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж байгаа бөгөөд байгууллагын хувьцааны 52 хувийг тэд эзэмшдэг байна. Харин хувьцааны 48 хувь нь чөлөөт эргэлтэд байдаг гэнэ.

Никола Булгари 6 хүүхдийнхээ хамтаар Ром хотод амьдардаг. Тэрээр загварын автомашин цуглуулах сонирхолтой гэнэ. 

Bulgari — Никола Булгари

7 Carolina Herrera — Каролина Эррера

Америкийн загвар зохион бүтээгч Каролина Эррера Венесуэлийн Каракаст төржээ. 1970 онд тэрээр дэлхийн хамгийн загварлаг эмэгтэйн тоонд багтсан байна.

Өөрийн компанийг Эррера 1980 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн 12 жилийн турш Жаклин Кеннедигийн хувцсыг бүтээж байжээ. 1987 онд  анхны үнэртэй усаа гаргаж, дэлхий дахиныг шуугиулсан юм. 

Carolina Herrera — Каролина Эррера

8 Gerry Weber — Герхард Вебер

"Gerry Weber" брэнд нь "Hatex KG"  хэмээх эмэгтэй хувцасны жижиг үйлдвэрээс үүсэлтэй. Түүний үүсгэн байгуулагч нь Герхард Вебер болон Удо Хардик нар байжээ.

Вебер нь ажилчин гэр бүлээс гаралтай бөгөөд нэхмэл хувцасны худалдааны чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. "Hatex KG"  компани 1973 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 13 жилийн жилийн дараа борлуулалтын орлого 72,7 сая герман марк хүрмэгц, компанийнхаа нэрийг "Gerry Weber"  болгож өөрчилсөн.

2001 онд компанийн ажилд Герхардын хөвгүүд оролцож эхэлжээ. 

Gerry Weber — Герхард Вебер

9 Versace — Донателла Версаче

Versace брэндийг 1978 онд Жанни Версаче үүсгэн байгуулсан. Түүний гэнэтийн үхлийн дараа Versace-ийн ерөнхий загвар зохион бүтээгчээр Жаннигийн дүү Донателла ажиллах болжээ.

Донателлагийн коллекц нь ахынх нь загвараас тэс өөр байсан ч энэ нь түүнийг өөрийн загварыг бүтээхэд огтхон ч нөлөөлөхгүй байгаа гэнэ. Тэрээр “Миний коллекцуудыг Жаннигийн коллекцоос өөр гэж ярьдаг ч би түүнтэй ижил загвар бүтээж чадахгүй. Үргэлж загварын ертөнцөд эрэлттэй байхын тулд шинэлэг зүйлийг илэрхийлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Донателлагийн хувцаснууд эмэгтэйлэг, тухтай боловч тачаангуй байдал төдийлөн байдаггүй аж.  

Versace — Донателла Версаче

10 Narciso Rodriguez — Нарцисо Родригес

Нарцисо Родригес АНУ-д төрсөн ч түүний эцэг эх нь куба гаралтай хүмүүс гэнэ. Нарцисогийн гэр бүлийнхэн түүний загварын карьерыг огт дэмждэггүй байжээ. Гэхдээ Нарциссо Нью-Йоркийн загварын сургуульд элсэн орж, Calvin Klein-тай хамтарч ажиллаж эхэлсэн байна. Хожим нь 1997 онд тэрээр өөрийн брэндийг үүсгэн байгуулжээ.

Narciso Rodriguez — Нарцисо Родригес

11 Vera Wang — Вера Вонг

Америкийн хуримын даашинзны загвар зохион бүтээгч тэрээр өмнө нь уран гулгалтаар хичээллэдэг байжээ. Тэрбээр одоо алдартай одуудын хуримын даазиншыг урладаг. Үүнээс гадна Вера төрөл бүрийн тэмцээнд даашинзаараа оролцдог гэнэ.

Загвар зохион бүтээгч маань Нью-Йорк хотод төрсөн хэдий ч хятад гаралтай. Түүний хуримын даашинз зохион бүтээх гараа нь өөрийнх нь хуримаас эхэлсэн бөгөөд тэрээр хуримынхаа даашинзыг өөрөө урласан байна.

Vera Wang — Вера Вонг

12 Valentino — Валентино Гаравани

Гартаа харандаа барьж сурмагцаа тэрээр зураг зурж эхэлсэн гэдэг. Өөрийн сонирхлыг эрт илрүүлсэн тэрээр загвар зохион бүтээгч болохоор шийдэж Миланы Урлагийн Академид элсэн оржээ.

Валентиногийн бүтээлүүд эмэгтэйлэг, тансаг байдлыг илэрхийлдэг. Түүний бүтээсэн зохиосон хувцсыг Элизабет Тейлор, Жаклин Кеннеди, Кортни Кокс болон Женнифер Лопес нар хуримын ёслол дээрээ өмсөж байжээ.

2007 онд тэрээр хамгийн сүүлийн коллекцоо танилцуулсны дараа загварын ертөнцийг орхисон байна.

Valentino — Валентино Гаравани

13 Trussardi — Томазо Труссарди

Trussardi брендийг Томазо Труссарди гэр бүлийнхны хамт үүсгэн байгуулж байжээ. Залуу бизнес эрхлэгч тэрээр швейцарь-итали гаралтай жүжигчин Мишель Хунцикертэй гэр бүл болсон бөгөөд тэд одоо 2 хүүхдийн эцэг эх болсон байна. 

Trussardi — Томазо Труссарди

15
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()