Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр

Гэр орон гэдэг бол хүн бүрийн жаргалтай амьдралын баталгаа, хайртай хүмүүсийн хамт нандин дурсамж бүтээлцэж, амар амгаланг мэдрэх газар билээ. Гал голомтоо бадраах өргөөгөө зарим хүмүүс худалдан авч, зарим нь өв залгамжилдаг бол өөрсдийн гарааг барьдаг хүмүүс ч бий. Мэдээж хамгийн ажилсаг, бүтээлч бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс л амьдрах орон байраа өөрсдөө босгодог нь дамжиггүй. 

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Америкийн нэгэн гэр бүл найз нөхдийнхөө хамтаар амьдрах байраа өөрсдийн гараар барьжээ. Сонирхолтой нь, тэд Монгол гэрийн загварыг ашиглан, үүний маш энгийн, хялбар бүтцэд тулгуурлан нэлээд өвөрмөц шийдэлтэй бүтээсэн байна. 

Зак Бот (Zach Both), Никол Лопез (Nicole Lopez) гэх залуу хосууд "Гэрээ өөрсдөө барьцгаая" нэртэй вебсайтаас мэдээлэл цуглуулж, хүмүүсийн санал зөвлөгөөг уншиж судалжээ. Закын хувьд энэхүү вэбсайт маш сайн зөвлөгч болсон гэнэ.

Анх тэрбээр Ллойд Кан(Lloyd Kahn)-ы "Shelter" нэртэй номноос санаагаа авчээ. Энэхүү номонд төв Азиас гаралтай гэр хэмээх сууцын талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. 

Тэд гэрийнхээ суурийг гаргахад 3 орчим 7 хоног,  барихдаа 4 хоног зарцуулсан байна. Харин дотоод заслаа хэрхэн хийхээс хамаарч хугацаа өөр өөр байсан бөгөөд тэдний хувьд 1 сар орчим хугацааг зарцуулжээ. 

Закын барьсан гэр нь 67 м2 орчим талбайтай бөгөөд нэмэлт унтлагын өрөө нь 19м2 болсон байна.

"Гэрийнхээ загварыг харахад амархан байсан ч өөрсдийн гараар барих үед нэлээд хэцүү санагдсан. Гэсэн хэдий ч алх, хадаас ч барьж үзээгүй хэдэн найзуудын хамтаар амралтын өдрүүдэд шаргуу ажилласны эцэст бид хүссэн үр дүндээ хүрч чадсан. Бас бүгд багагүй туршлага хуримтлуулсан. Николь бид сантехник, цахилгааны утас зэргээс авахуулаад ханаа угсрах, модон шал суурилуулах зэрэг бүх л ажлуудад өөрсдөө оролцсон" хэмээн Зак ярьсан байна. 

Тэдний шинэ гэр Портлэнд хотоос 20 минутын зайд байрладаг аж. 

"Гэр барихад газрын хөрс өндөрлөг, тэгшхэн, хатуу байх ёстой. Харин манай газар нам дор, зөөлөн хөрстэй байсан тул бид эхлээд гэрийнхээ шалыг тогтоох суурь цутгах шаардлагатай болсон. Ингээд бид жижиг экскаватороор 45 см диаметртэй,1 метр орчим гүн 12 нүх ухаж суурь гадас байрлуулсан. Доошлох тусам маш их шавартай болж ажлын явц удааширч оройн 10 цагт дууссан. Үүний дараа нийт 120 кг цементийг гар аргаар зуурч сууриа цутгасан. Энэ ажилд аавын минь оролцоо их байсан" гэжээ. 

"Энэхүү ажилд гарын ур чадвар нэлээд хэрэг болдог хэдий ч заавал мэргэжлийн эсвэл туршлагатай байх албагүй. Маш энгийн зүйлсийг хийдэг, харин олон хүний тусламж хэрэгтэй болно. 

Гэрийн хамгийн чухал хэсэг болох эвхэгддэг хана нь үйлдвэрээсээ эвхээстэй ирдэг бөгөөд нэг захаас нь барьж байхад өөр нэг нь ханаа дэлгэнэ. Ингэж явсаар хананы холбоос хэсгүүдийг зөв тааруулах нь чухал" гэсэн байна.

"Дээвэр хэсгийн хамгийн эхний давхарга бол даавуун давхарга. Дараа нь шороо тоосноос хамгаалах давхарга тавьдаг. Ингээд хамгийн сүүлд нь хулдаасан буюу ус нэвтрүүлдэггүй 90 орчим килограмм жинтэй  зузаан давхарга тавьдаг."

"Шалны сууриа тавьж дууссаны дараагаар Николь шалаа дэвсэж эхэлсэн. Ер нь бол гэрээ барихдаа  шалаа дэвсэж дууссаны дараагаар гэрийн бусад хэсгүүдээ угсрах хэрэгтэй байсан."

"Гэр дотроо бид угаалгын өрөө гарган, харин дээд давхрыг нь унтлагын өрөө болгохоор шийдсэн. Анх гэрийнхээ загварыг гаргахдаа маш тодорхой гаргасан тул орчин үеийн бас өвөрмөц зохион байгуулалттай болсон."

"Гэр нь байшинтай харьцуулахад дулаан их алддаг учир тав тухтай, дулаан байлгах нь галладаг зуухнаас ихээхэн шалтгаална."

Энэхүү гэрийг барихад Зак цалингаасаа хуримтлуулсан 65 мянган доллараа бүгдийг зарцуулсан гэнэ. Гэр нь өөрөө 31 мянга, харин суурь нь 10 мянган доллар болсон байна. Харин үлдэгдэл зардал нь дотоод засалд зарцуулагджээ.

 

Харин Зак хүн бүрийн сонголт, санхүүгийн байдал өөр өөр учраас энэхүү гэрийг 65 мянган доллараас ч хямд үнээр барих боломжтой гэжээ. Закын гэрийн хамгийн гоё хэсэг нь янз бүрийн гоёмсог ургамлуудаар дүүргэсэн унтлагын өрөө гэнэ.


 

56
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()