Түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай 25 хүн

Хүн бүр ухаантай байхыг хүсдэг ч, хэт өндөр оюуны чадамжтай хүмүүсийн хувьд энэ нь нэг талаас сайн нөгөө талаас сөрөг үр дагавартай байх магадлалтай.  Энэ бүхний баталгаа нь түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай хүмүүсийн намтар юм. Хэдийгээр тэд агуу ухаантай байсан ч төдийлөн аз жаргалтай амьдарч чадаагүй билээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийг танилцуулж байна. 

Түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай 25 хүн
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Альберт Эйнштейн, IQ – 190

Альберт Эйнштейн бол түүхэн дэх хамгийн ухаалаг физикч бөгөөд түүний хийсэн 300 орчим шинжлэх ухааны ажлын дийлэнх хэсгүүд нь орчин үеийн шинжлэх ухааны суурь болсон юм. Тэрээр зөвхөн физикч төдийгүй цөмийн зэвсгийн аюулын талаар дэлхий нийтэд анх зарласан эрдэмтэн бөгөөд Иерусалимын Их сургуулийн үүсгэн байгуулагч билээ. Түүний IQ оноог олон янзаар тодорхойлдог ч хамгийн ойролцоо нь 190 гэнэ.

Альберт Эйнштейн, IQ – 190

2 Натан Леопольд, IQ – 210

Натан Леопольд (Nathan Leopold) нь хүүхэд байхдаа ер бусын гоц ухаантай байсан бөгөөд хүн бүр түүнийг биширдэг байж. Харамсалтай нь, тэрбээр бага насаа гэр бүлийн хүчирхийлэл дунд өнгөрөөсөн учир шинжлэх ухааны мэргэжилтэн бус харин төгс аллага хийхийг мөрөөдөгч болсон байна. 1924 онд Леопольд найз Ричард Лёбын хамтаар Лёбын үеэл болох 14 настай Роберт Фрэнкийн амийг зэрлэгээр хөнөөжээ. Ийнхүү Натан Леопольд 34 жилийн ял сонсож, суллагдсаныхаа дараа Пуэрто Рико руу нүүж, амьдралынхаа эцсийн мөч хүртэл математикийн багшаар ажилласан байна. 

Натан Леопольд, IQ – 210

3 Надя Камукова, IQ – 200

Надя Камукова хэмээх Орос эмэгтэй нь 8 гадаад хэлээр ярьж чаддаг бөгөөд турк хэлний долоон аялгууг мэддэг аж. Харин одоо тэрээр их сургуулийн багш хийж, Турк улсад амьдарч байгаа.

Надя Камукова, IQ – 200

4 Жейкоб Барнетт

Жейкоб Барнетт (Jacob Barnett) хүүхэд байхдаа хүнд хэлбэрийн  аутизмтай гэсэн оноштой байжээ. Эмч нар түүнийг хэзээ нэгэн цагт гутлаа ч үдэх чадваргүй болно хэмээсэн аж. Харин ээж нь эмч нарын үгийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Кристин Барнетт хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд явуулахын оронд харин тусгай хөтөлбөрөөр сургасан байна. Харин одоо Жейкоб Канадын Онтарио Их сургуулийн хамгийн чадварлаг, ирээдүйтэй залуу эрдэмтдийн тоонд багтаж байгаа нэгэн. 

Жейкоб Барнетт

5 Ричард Рознер, IQ – 192

Ричард Рознер (Richard Rosner) хэмээх залуу өндөр IQ-тайд тооцогдож байгаа ч шинжлэх ухаан, эсвэл ямар нэгэн оюуны хөдөлмөр хийхээр яарахгүй байгаа аж. Тэрээр өөрийн бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж, их хэмжээний амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, олон цагийг фитнесст өнгөрүүлдэг байна. Өөрийн зөв хооллолт, фитнессийн төлбөрийг олохын тулд тэрээр “нүцгэн” моделоор ажилладаг гэнэ. 

Ричард Рознер, IQ – 192

6 Никола Поляк, IQ – 182

Харин Хорват гаралтай Никола Поляк өөрийн оюун ухааныг төгс хэмжээнд ашигладаг нэгэн. Тэрээр орчин үеийн физикч, алдарт CERN (Европын холбооны цөмийн холбоо)-ны ажилтан, Нью-Йорк дахь Брукхейвений физикийн лабораторийн гишүүн юм байна.

Никола Поляк, IQ – 182

7 Уильям Ж. Сидис, IQ – 250

Уильям Ж. Сидис (William J. Sidis)-ийн аав нь коллежийн профессор, харин ээж нь эмч мэргэжилтэй. Тэд хүүгээ хамгийн ухаалаг, төгс хүн болгох мөрөөдөлтэй байсан учир багаас нь төрөл бүрийн оюун ухаан хөгжүүлэх чиглэлээр сургадаг байж. Уильям бараг л 6 сартайгаасаа ярьж эхэлсэн бөгөөд 7 насандаа долоо хэлээр чөлөөтэй ярьдаг байсан гэнэ. Харин 9 насандаа Харвардад элсэн оржээ. Гэвч энэ их ачааллыг хүү дийлж чадаагүй бөгөөд насанд хүрмэгцээ гэрээсээ явж, төрөл бүрийн ажил хийж амьдрах болсон байна. Хэдийгээр Сидис хэд хэдэн ном бичсэн ч энэ нь олны анхаарлыг төдийлөн татаагүй аж. Түүний танилуудын хэлж байгаагаар тэр аз жаргалгүй, хүүхэд шиг зантай нэгэн байсан бөгөөд 45 насандаа цус харваж нас баржээ. 

Уильям Ж. Сидис, IQ – 250

8 Пол Аллен, IQ – 170

Билл Гейтсийн үнэнч анд, ажлын хамтрагч Пол Аллен(Paul Allen) олон жилийн турш Microsoft компанид ажилласан бөгөөд 2000 онд тэрбумтан болсноор энэхүү компанийг орхисон юм. Пол сайн үйлийн аянд их хэмжээний хөрөнгө зарцуулж, тусламж үзүүлдэг байжээ. Тэрээр 2018 онд судасны бөглөрөл өвчнөөр таалал төгсжээ. 

Пол Аллен, IQ – 170

9 Юдит Полгар, IQ – 170

Юдит Полгар(Judit Polgar) шатрын түүхэн дэх хамгийн залуу мастер болсон бөгөөд энэхүү алдар хүндийг тэрээр 15 насандаа хүртжээ. Одоог хүртэл түүнийг шатрын түүхэн дэх хамгийн шилдэг тооцогддог. 

Юдит Полгар, IQ – 170

10 Филипп Эмигвали, IQ – 190

“Африкийн Билл Гейтс” гэгддэг Филипп Эмигвал (Philip Emigwali) нь сургалтын төлбөр олдоогүйн улмаас 14 насандаа сургуулиа орхиж байжээ. Гэвч тэрээр бие даан хичээл суралцаж, 17 насандаа Орегоны их сургуульд сурах тэтгэлгийн эзэн болж чадсан. Ингээд компьютерын мэргэжилтэн болж, дэлхийн хамгийн хурдан компьютерыг үүрээ барьж буй зөгийнөөс санаа авч бүтээсэн байна.

Филипп Эмигвали, IQ – 190

11 Теренс Тао, IQ – 225

Теренс Таогийн(Terence Tao) гэр бүл Хонконгоос Австрали руу цагаачилсан бөгөөд тэрээр Австралид төрсөн. 15 насандаа тэрээр анхнынхаа шинжлэх ухааны нийтлэлийг бичиж, 21 насандаа Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалж, 24 насандаа Лос-Анжелос дахь Калифорнийн Их сургуулийн хамгийн залуу профессор болсон бөгөөд одоог хүртэл уг их сургуульд ажиллаж байгаа гэнэ.

Теренс Тао, IQ – 225

12 Кристофер Логан, IQ – 195

Кристофер Логаныг (Christopher Logan) “Америкийн хамгийн ухаантай хүн” гэдэг. Тэрээр 3 настай байхдаа уншиж сурсан бөгөөд коллежид ормогцоо багш нар түүнд юу ч зааж чадахгүй болохыг ойлгож коллежоо хаясан байна. Ингээд тэрээр гал сөнөөгч, фермерийн туслах ажилтан гэх мэт төрөл бүрийн ажил хийж орлого олдог байв.  Үүнээс гадна тэрээр оюун ухаан болон материйн харилцааг тодорхойлох “танин мэдэхүйн онолын загвар” хийж байгаа гэнэ.

Кристофер Логан, IQ – 195

13 Мислав Предавец, IQ – 190

Хорватын математикийн профессор Мислав Предавецын (Mislav the Forerunner) хамгийн дуртай зүйл нь төрөл бүрийн оюун ухааны тест гэнэ. Харин түүний эхнэрийн хэлснээр: Предавеч төгс хүн биш. Тэрээр шинэ утас худалдаж авсныхаа дараа сим-ээ ч хийж чаддаггүй бөгөөд би сим картыг нь хийж өгдөг” гэжээ.

Мислав Предавец, IQ – 190

14 Иван Ивец, IQ - 174

Иван Ивец (Ivan Ivets) бол бас нэгэн Хорватын математикч бөгөөд IQ тестийн мэргэжилтэн юм. Түүний үзэж байгаагаар орчин үеийн тестийн систем нь төгс бус учир тест бөглөхөд урт хугацаа шаарддаг гэжээ. “Оюун ухаан өндөртэй хүмүүс хүнд бодлогуудыг амархан бодож чадах ч бодлого бодох хурд удаантай” байдаг гэнэ. Харин өөрөө Иван хүндрэлтэй тестүүдийг хялбархан бодож чаддаг байна.

Иван Ивец, IQ - 174

15 Ким Ун Юнг, IQ – 210

Ким Ун Юнг (Kim Un Young) Солонгос улсад төрсөн бөгөөд 3 настайдаа 4 хэлээр ярьдаг байжээ. Оюутан болмогцоо тэрээр АНУ-ыг зорьж, физикийн салбарын мэргэжилтэн болж 10 жил орчим НАСА-д ажиллаж байгаад Өмнөд Солонгос руу буцсан байна. Тэрээр өөрийн оюун ухаанд хөнгөн ханддаг бөгөөд “хайртай, үнэтэй хүмүүстэйгээ хамт байх нь хамгийн том аз жаргал” гэжээ.

Ким Ун Юнг, IQ – 210

16 Крис Хирата, IQ -225

Крис Хирата(Chris Hirata) Мичиганд төрсөн юм. Тэр бол Америкийн цор ганц Олон Улсын физикийн олимпиадын тэргүүн байрын эзэн. 2001 онд 16 насандаа тэрээр Калифорнийн технологийн их сургуулийн дипломыг гардан авч, НАСА-д ажиллахаар болсон. Тэрээр НАСА-д Ангараг гаригийн төсөл дээр ажиллаж байжээ. 2005 онд 22 насандаа тэр Харвардын Их Сургуулийн физикийн ухааны докторын зэрэг хамгаалж, харин одоо Огайогийн сургуульд, физик болон одон орон судлалын профессороор ажиллаж байгаа юм.

Крис Хирата, IQ -225

17 Гарри Каспаров, IQ – 194

Бүх цаг үеийн хамгийн шилдэг шатрын мастер гэгдэх Гарри Каспаров нь Deep Blue суперкомпьютерын шатрын үеүдийг давсан түүхэн дэх цор ганц хүн юм.

Гарри Каспаров, IQ – 194

18 Стивен Хокинг, IQ – 160

Стивен Хокинг (Stephen Hawking) бол гайхалтай шинжлэх ухаанч төдийгүй үүнийг олон нийтэд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүний ертөнцийн үүслийн тухай онол нь дэлхий даяар алдартай билээ. Үүнээс гадна түүнийг хүнд өвчинтэй зоригтойгоор тэмцэж чадсан түүхээр нь хүн бүхэн мэднэ.  Стивенийг 12 настай байхад зөөлөн эдийн хатуурал хэмээх онош тавьсан бөгөөд тэрээр бүхий л амьдралынхаа туршид энэ өвчинтэйгөө тэмцсээр ирсэн. Эмч нар түүнийг 5 жилийн настай гэж байсан ч тэрээр 76 хүртэл насалсан байна. 

Стивен Хокинг, IQ – 160

19 Уолтер О'Брайан, IQ – 190

Сургууль дээрээ үргэлж тэнгэрт дүүлж буй мэт байсан Уолтерийг аутизмтай гэж үзэж байсан боловч тусгай тестийн тусламжтайгаар хүүг аутизмтай бус харин хэт ухаантай хэмээн тодорхойлжээ. Хэтэрхий ухаантай хүү хичээл дээрээ уйддаг байсан гэнэ. 13 насандаа тэрээр уйдсандаа болоод НАСА-ийн серверийг хакердаж, “shuttle”-ын зургийг хулгайлж байжээ. Хэсэг хугацааны дараа хүү өөрийн Scorpion Computer Services компаниа байгуулжээ. 

Уолтер О'Брайан, IQ – 190

20 Мэрилин вос Савант, IQ -228

1986 онд Миссуригийн иргэн Мэрилин вос Савант дэлхийн хамгийн ухаалаг хүн нэрээр Гиннесийн амжилтын номд багтжээ. Тэрээр “Parade” сэтгүүлд “Мэрилинээс асуу” хэмээх буланг хөтөлж, зохиол бичих оролдлого хийдэг байсан гэнэ. Харин түүний нөхөр болох Роберт Жарвид хамгийн анхны хиймэл зүрхийг бүтээсэн бөгөөд тэд “Нью-Йоркийн хамгийн ухаалаг хос” гэх албан бус нэрийг авчээ.

Мэрилин вос Савант, IQ -228

21 Леонардо да Винчи, IQ – 190

Зураач, эрдэмтэн, зохиолч Леонардо да Винчи бол оюун ухааны мастер байсан юм. Хэдийгээр Леонардогийн үед IQ үнэлэх тест байгаагүй хэдий ч орчин үеийн үнэлгээгээр түүний IQ 190 оноо хүрэх гэнэ.

Леонардо да Винчи, IQ – 190

22 Никола Тесла, IQ – 200

Никола Тесла  хэзээ ч IQ-ийн тест өгч байгаагүй ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агуу физикч, инженер, зохион бүтээгч, гар утасны холбооны талаар анхны мэдээллийг гаргасан түүний IQ-ийн үнэлгээ орчин үеийн 200 оноотой тэнцэж байсан гэнэ.

Никола Тесла, IQ – 200

23 Эндрю Уайлс, IQ – 170

Оксфордын Их сургуулийн математикийн профессор Эндрю нь Фермагийн онолыг батласан бөгөөд эрдэмтэд энэхүү онол дээр дахин 3 зууны турш маргалдсан байна.

Эндрю Уайлс, IQ – 170

24 Жина Дэвис, IQ – 140

Холливудын од “Оскар”-ын шагналд нэр дэвшигч Жина Дэвис нь хамгийн ухаалаг жүжигчдийн нэг юм. Тэрээр өөрийн оюун ухааныг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүйсийн ялгааны салбарын талаар судалдаг Их сургуулийн үйл ажиллагаанд зориулдаг байна.

Жина Дэвис, IQ – 140

25 Эйнан Коули, IQ – 250

Эйнан Коули 1999 онд Сингапурт төржээ. 7 насандаа тэрээр их сургуулийн химийн шалгалтыг амжилттай давж чадсан байна. Тэрээр “пи” тоог 518 тэмдэгт хүртэл баттай мэддэг. Үүнээс гадна тэр хөгжим зохиодог. Орчин үеийн хамгийн өндөр IQ-тай хүнээр одоогийн байдлаар Эйнан шалгараад байгаа юм.

Эйнан Коули, IQ – 250

40
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()