Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Орчин үеийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Бид өдөр бүр гар утсыг хэрэглэдэг хэдий ч бидний бие махбодод учруулдаг хор хөнөөлийн талаар төдийлөн боддоггүй. Гэтэл үнэн хэрэгтээ бүх л утас хорт цацраг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний бие организмд их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр байдаг. Ингээд та бүхэнд "Форбс" сэтгүүл судлаачидтай хамтран гаргасан хүний биед хамгийн их хор хөнөөлтэй утасны жагсаалтыг хүргэж байна.

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Ухаалаг гар утаснаас ялгарах цацраг нь хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гар утаснаас ялгарах цацраг туяанд хамгийн ихээр өртдөг биеийн хэсэг бол толгой юм. Ялангуяа утсаар ярих үедээ бид тархиа илүү ихээр гэмтээдэг байна.

Утасны загвар, брэндээс үл хамааран бүх утас үйлдвэрлэгчид утасныхаа цацраг идэвхт бодисны хэмжээг зах зээлд нийлүүлэхдээ зарлах хэрэгтэй. Гэхдээ цөөнгүй тохиолдолд тэд эдгээр тоог багасгаж хэлдэг аж. Тусгай байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулж бодит судалгааг хийдэг байна.

Туршилтаар хүний биед хамгийн хор хөнөөл багатай утсаар Sony Xperia M5 болон Samsung Galaxy S8 шалгарсан байна. Мэдээж, бүх гар утсыг судалгаанд хамруулаагүй ч дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн алдартай ухаалаг утаснуудыг энэхүү туршилтад хамруулжээ. 

 

1 "Xiaomi Mi A1"

Хамгийн их цахилгаан соронзон дамжуулдаг утас бол "Xiaomi Mi A1" юм байна. Хэрвээ Америк стандарт баримталбал уг утасны худалдааг шууд зогсоох хэрэгтэй болно.

Гэвч 2017 оноос эхлэн энэхүү утас худалдан авагчдын дунд хурд, давхар камер, хямд үнэ зэргээрээ алдартай болж, борлуулалт өндөртэй байгаа юм.  

"Xiaomi Mi A1"

2 "OnePlus 5T"

"OnePlus 5T" маркийн утас нь урд болон ерөнхий камер нь 16 мегапикселийн хүчин чадалтай бөгөөд ерөнхий камер нь тэнцвэржүүлэлт болон автофокус тохируулагчтай. Гэвч цацраг туяа ялгаруулалтаараа дээгүүр байранд орж байна.

"OnePlus 5T"

3 "Huawei Mate 9"

Энэхүү моделийн хамгийн сул тал нь цацраг туяаг их хэмжээгээр ялгаруулдагт оршино. Бусад зүйлээрээ энэхүү гар утас нь ямар ч асуудалгүй. Үнийн хувьд боломжийн, камер сайтай, хурд өндөртэй юм.

"Huawei Mate 9"

4 "Xiaomi Mi Max 3"

Хамгийн “хортой” ухаалаг гар утасны нэг бол "Xiaomi Mi Max 3" юм. Үзэмж сайтай, нимгэн, үнэ хямд учир худалдан авагчдын анхаарлыг татах болжээ.

Үүнээс гадна камер сайтай учир зураг сонирхогчдод маш ихээр таалагддаг байна.

"Xiaomi Mi Max 3"

5 "OnePlus 6T"

Өөрийн загварлаг байдлаараа хэрэглэгчдийн сэтгэлийг татсан "OnePlus 6T" загварын утас нь цацраг туяа ялгаруулалтын өндөр коэффициенттэй утасны тоонд багтаж байна. 

Уг утасны хурд нь дундаж, мемори картны тусгай оролт байхгүй учир үйлдвэрлэгчдийн бүтээсэн утасны өөрийн багтаамжид тааруулан ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна стандарт чихэвчний оролт энэхүү утсанд байхгүй.

"OnePlus 6T"

6 "Nokia Lumia 630"

"Nokia Lumia 630" нь "Windows Phone" системээр ажилладаг, хямд утас юм. Энгийн ерөнхий хэрэглээнд ашиглахад болно. Nokia Lumia 630-д ямар нэг нэмэлт систем, программ байхгүй.

"Nokia Lumia 630"

7 "HTC U12 life"

Том дэлгэцтэй, өндөр хурдтай загвар бол "HTC U12 life" билээ. Энэхүү утасны гол давуу тал нь ард талын тагийг тусгай хуванцраар хийсэнд оршино. "HTC U12 life" утасны цацраг туяа ялгаруулалтын коэффициент нь дундаж бөгөөд америк болон европ стандартад нийцдэг.  Уг утасны сул тал нь камер муутай бөгөөд зураг дарах явцад удаж, гацдаг байна.

"HTC U12 life"

8 "Huawei P9 Plus"

Гялалзсан, металл корпстой энэхүү утас нь амархан сэвтдэггүй, хэрэглээ удаантай, сайн чанарын камертай гэдгээрээ олны таашаалд нийцдэг.

"Huawei P9 Plus"

9 "Xiaomi Mi Mix 3"

"Xiaomi Mi Mix 3" нь маш их цацраг туяа  ялгаруулдаг.  Дэлгэц нь ямар нэг том хүрээгүй учир худалдан авагчдад их таалагддаг. 

Бас нэгэн давуу тал нь механик слайдертайд орших хэдий ч панелийг хөдөлгөхийн тулд багагүй хүч шаардана.

"Xiaomi Mi Mix 3"

10 "Huawei Nova Plus"

Дундаж хэрэглээний ухаалаг гар утасны тоонд багтах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар хамгийн их хэрэглээтэй утасны тоонд багтах тун дөхөж байгаа гэнэ.

Металл корпстой учир сэвтэх, зурагдах нь маш бага байдаг нь энэхүү утасны давуу тал болно.

"Huawei Nova Plus"

Гэхдээ ямар ч техникийг удаан хугацаанд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс гар утаснаасаа аль болох хол байж, шаардлагатай үед л хэрэглэхийг зөвлөж байна. Мөн хүүхдүүдээсээ хол байлгах нь зүйтэй.

47
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()