Жинхэнэ эр хүн болгох 10 хэрцгий зан үйл

Эрэгтэй хүүхдийг эрийн цээнд хүргэх төрөл бүрийн заншил хүн төрөлхтний түүхэнд байсаар иржээ. Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн өвөрмөц заншил байдаг ч эцсийн зорилго нь тэднийг жинхэнэ эр хүн болгож төлөвшүүлэх байдаг. Энэ нь тэднийг эр зориг, хүч чадалтай болгохоос гадна тухайн овог аймагтаа чухал үүрэг гүйцэтгэх чадвартай гэдгийн илэрхийилэл болдог байна. Ингээд зарим овог аймгуудад одоо ч хэрэглэгддэг эр хүн болгох хачирхалтай зан үйлүүдтэй танилцацгаая. 
 

Жинхэнэ эр хүн болгох 10 хэрцгий зан үйл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

10 Еврейчүүдийн зан үйл- Тора судар цээжлэх

Энэхүү зан үйл хамгийн аюул багатайд тооцогддог. 13 настай хѳвгүүд Тора хэмээх судрыг цээжлэх ёстой. Ингэснээр  тэднийг Еврей шашны үнэнч итгэгч, жинхэнэ эр хүн гэж хүлээн зѳвшѳѳрдѳг. 13 нас хүрсэн эрэгтэй хүүхэд Тора судрын 613 бүлэг сургаалыг цээжлэх нь түүний үүрэг, насанд хүрсэн Еврей шашныг хүндэтгэдэг залуу болж байгаагийн илэрхийлэл болдог аж.

Еврейчүүдийн зан үйл- Тора судар цээжлэх

9 Бух сургах

Хамар омгийн хүмүүс бух сургах зан үйлийг эртнээс өнөөг хүртэл хэрэгжүүлдэг. Шашны баярын үеэр насанд хүрсэн эрчүүд бух сургаж эр зоригоо шалгуулдаг байна. Үүгээрээ залуучууд эхнэр авах нас нь болсон гэдгээ батлан харуулдаг. Залуучууд нийт 4 удаа бухыг ямар ч тоноглол, хамгаалах хувцасгүй унаж сургадаг бөгөөд аль нэгт нь унасан тохиолдолд тэд эхнэр авах эрхгүй болдог болдог ажээ. 

Бух сургах

8 Тусгаарлах зан үйл- Самбиа омог

Самбиа омгийнхны дунд эрэгтэй хүүхдийг 7 нас хүрэх үед гэрээс нь тусгааралж насанд хүрсэн эртэй хамт амьдруулдаг хачирхалтай заншил байдаг. Энэ үед тэдний хамраас цус гаргахаас гадна үрийн шингэнийг нь ч хүчээр гардаг гэнэ. Ингэснээр эр хүний хүч чадал, бие бялдрын хөгжил хурдтай явагдана гэж үздэг байна. Зөвхөн Самбиа омогт байдаг энэхүү хэрцгий зан үйл нь тэдний үргэлж дайн тулаан, ан гөрөө хийдэг амьдралын онцлогтой нь холбоотой. Үүнээс гадна жинхэнэ эр хүн болох зан үйл нь 6 үе шаттай бөгөөд гэр бүлтэй болсон ч тэдгээрийг давж чадаагүй бол эр хүн болсонд тооцогддоггүй байна. 

Тусгаарлах зан үйл- Самбиа омог

7 Үүдэн шүд сугалах- Мардудара омог

Австралийн Мардудара омгийнхон эрийн цээнд хүрснээ батлахын тулд заавал давж гарах ёстой бас нэг зэрлэг зан үйл байсаар иржээ. Тэд 10-12 насны хѳвгүүдийн үүдэн шүдийг сугалан авч, самсааг нь цоолдог байна. Дараа нь тэднийг эзгүй хээр газар аваачин орхиж, юу ч хэрэглэхгүй үүдэн шүд байсан газраа эдгээх даалгавар өгдөг. Энэ үеэр нь тэдэнтэй хэн ч ярьж болдоггүй бѳгѳѳд бүрэн эдгэрсний дараагаар ан хийж, ангаа гэртээ авчирснаар  эр хүн болсонд тооцогддог гэнэ. Эргэж ирэхдээ ангийнхаа цусаар будагдсан байдаг тул тэднийг дахин тѳрлѳѳ гэж үздэг аж. 

Үүдэн шүд сугалах- Мардудара омог

6 Високкан идүүлэх- Индианчууд

Алгончин омгийн Индианчууд хѳвгүүдээ тусгай газарт аваачиr високкан(wysoccan) гэх ургамлыг 20 ѳдрийн турш идүүлдэг байна. Энэхүү ургамлыг ууснаар хүүхэд насны дурсамжаа мартдаг гэж үздэг. Алгончин омгийнхны хувьд ингэж хүүхэд насныхаа дурсамжийг алдсанаар хүч чадалтай, жинхэнэ эр хүн болдог гэнэ. Харин энэхүү ургамал нь нэг тѳрлийн мансууруулах бодис бѳгѳѳд идсэн хүмүүс нь хий юм харах, зарим тохиолдолд амь насаа ч алддаг. 

Високкан идүүлэх- Индианчууд

5 Зэрлэг байгальд амьдруулах

Африкийн өмнөд хэсгийн зарим овог аймгууд эрэгтэй хүүхдийг зэрлэг байгальд амьдруулж эр хүн болох аргыг сургадаг заншилтай гэнэ. Тэнд очсон хөвгүүдэд шившлэг хийж, бүх биеийг нь цагаан будгаар будаад хутгаар биеийг нь зүсэн цус гаргаж домнодог байна. Энэхүү зан үйлийн үеэр хөвгүүд амь насаа алдах ч тохиолдол гардаг аж. Үүнийг 200 жилийн өмнө хориглосон ч Соша омгийн хүмүүс одоог хүртэл хийдэг гэнэ.  Хэрэв дээрх зан үйлийн аль нэгийг нь давж чадахгүй тохиолдолд тэднийг эр хүний тооноос хасаж гадуурхдаг аж. 

Зэрлэг байгальд амьдруулах

4 Өндрөөс унах

Насанд хүрч буй эрэгтэй хүүхдүүд 20-30 метрийн өндрөөс шагайнаасаа дүүжлэгдэн доошоо унах нэгэн зан үйл байдаг. Үүний гол зорилго нь толгойгоо газарт хүргэх бөгөөд үүгээрээ эр зориг хүч чадлаа батлан харуулах ёстой аж. Тэдний унах газрыг нутгийн хүмүүс нь сонгож өгдөг бөгөөд аюулгүй газардаж чадаж байж л эр хүнд тооцогдоно. 

Өндрөөс унах

3 Матисын анчид

Ширэнгэн ойн анчид болох Матисчууд байгальтайгаа адил хэрцгий хүмүүс. Тэд эрэгтэй хүүхдийг жинхэнэ эр хүн болгохын тулд нүдэнд нь исгэлэн жимсний шүүс дусаан, хулсан ташуураар ороолгож, кампо хэмээх мэлхийн хороор хордуулдаг аж. Энэхүү шийтгэлээр мөн л эр хүний хүч чадал, эр зоригийг шалгадаг. Хамгийн сонирхолтой нь кампо мэлхийний хороор шавьж устгадаг бөгөөд хэд хэдэн өвчнөөс сэргийлэх бактерийн эсрэг бодис агуулагддаг байна. Тиймээс мэлхийн хор нь зарим талаараа хортой ч эрчүүдийн хүч чадлыг нэмэгдүүлдэг байна. 

Матисын анчид

2 Суман шоргоолжинд хазуулах

Сатере-Мав овгийн залуучууд суман шоргоолжоор дүүргэсэн бээлийг 10 минутын өмсөх ёстой байдаг.  Суман шоргоолжинд хатгуулах нь яг л буудуулж байгаа мэт өвддөг гэнэ. Ингэж хатгуулсныхаа дараагаар  хэдэн өдрөөр ч мэдээ алдах  бөгөөд энэхүү өвдөлтийг давсан хүн л овгийнхондоо хүлээн зөвшөөрөгддөг аж.  

1 Маасай арслан агнах

Маасай хэмээх арслантай тэмцэлдэж эсэн мэнд үлдэнэ гэдэг хүндхэн даваа. Гэвч зарим омгийн эрчүүд хүч чадал, эр зоригоо батлахын тулд тэднийг агнах ёстой байдаг аж. Энэхүү арсланг агнахаар эрчүүд бамбай, сэлэмтэй явдаг бөгөөд маасай арсланг агнаж чадсан эр гэр бүл, мал сүргээ хамгаалах чадвартай гэдгээ омгийнхондоо харуулж байгаа явдал гэнэ. Харин зориггүй, чадваргүй нэгэн бол арслангийн хоол болох эсвэл аймхай хулчгар гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Арслан агнаж ирсэн хүнийг “агуу тулаанч” гэж нэрлэдэг ажээ.

Маасай арслан агнах

7
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()