Японы галт уул доторх хот

Өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгалаараа алдартай Японы Аогашима арал нь Филиппиний тэнгист Токио хотоос 358 км зайд байрладаг ажээ. Энд эртнээс япон үндэстэн амьдарч байсан бөгөөд албан ёсоор 1781 оноос Японы мэдлийн арал болсон байна. Аогашима арал нь 8,75 км2 талбайтай бөгөөд хамгийн өндөр цэг нь ердөө 423 м ажээ. Үзэсгэлэнт арал дээр дэлхийн өнцөг булан бүрээс зуулчид хүрэлцэн ирэх бөгөөд аралын үндсэн оршин суугчид 2019 оны байдлаар 205 хүн байдаг ажээ.

Японы галт уул доторх хот
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Аогашима нь дэлхийн хамгийн алсагдсан суурьшлын бүсэд тооцогддог. Япон хэлнээс тус арлын нэрийг орчуулвал "үл мэдэгдэх" гэсэн утгатай. Тус арал нь арал нь кальдерагийн галт уулын бүстэй ижил тогтоцтой. Дотор нь байрлах Маруяма галт уул нь 200 метр өндөр бөгөөд энэ нь өнөөг хүртэл идэвхтэй хэвээр байна. Хамгийн сүүлд энэ галт уулын дэлбэрэлт 1781, 1785 онд болсон бөгөөд тухайн үед арлын хүн амын бараг тал хувь нь нас баржээ.

Тэр явдлаас хойш 50 жил өнгөрсний дараа арлын хүн ам хуучин хэмжээндээ хүрсэн юм. Одоогийн байдлаар Сотояма хэмээх уулын дотоод цагирагт хүрэх 2 арга байдаг. Тэдний нэг нь "Neisei Shizak" туннелээр явах юм. Гэхдээ түүгээр явах нь эрсдэл өдөртэй учраас нутгийн иргэд л түүгээр зорчдог аж. Харин нөгөө арга нь уулын хормойгоор тойрч явах бөгөөд тэр зам нь арай тойруу ч хамаагүй аюул багатай юм.

Хэдийгээр идвэхитэй галт уулын доор амьдарч байгаа нь нутгийн иргэд түүнд огтхон ч санаа зовдоггүй. Харин ч тэд галт уулын илчийг ашиглан хоолоо буцалгаж, хэрэглээний усаа халааж, бүр саунд хүртэл суудаг гэнэ. Нутгийн иргэд загас, газар тариалан эрхэлж амьдардаг боловч арлын ихэнх хэсэг нь онгон дагшин хэвээр аж.

Тус аралд хүрэхийн тулд долоо хоногт нэг явдаг хөлөг онгоцонд суух юмуу яаралтай үе тохиолдсон бол шуудангийн нисдэг тэргээр явж болох юм.

14
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()