Эрвээхийд далавч шилжүүлэн суулгажээ

2019-10-06, 14:29
2,256

Лепидоптерагийн мэс заслын эмчилгээний мэргэжилтэн Кэти Ванбларикум 2000 оноос хойш бүх төрлийн шавьжтай ажиллаж байгаа бөгөөд саяхан тэрээр нэгэн хатан эрвээхийн гэмтсэн далавчийг эмчилж өгчээ. Түүний энэхүү үйлдэл цахим ертөнцөд маш хурдан тархаж олон олон хүмүүсээс магтаал хүртсэн байна. 

Эрвээхийд далавч шилжүүлэн суулгажээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Канзас мужийн Топека хотын оршин суугч Кэти Ванбларикум 2000-аад оноос хойш шавьжаар төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйлс хийсээр иржээ.

Тэрээр "Эрвээхийн далавчийг засах тийм ч хэцүү биш. Би өмнө нь үхсэн шавьжнуудтай олон удаа ажиллаж байсан. Ердөө 5 минут л орно. Харин би нисэж чадахгүй болсон бяцхан эрвээхийг бага зовоосой гэж хүссэндээ түүний далавчийг засаж өгөхөөр шийдсэн" хэмээн ярьсан байна. 

Түүний нэг найз нь эрвээхийн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг бөгөөд Кэти энэхүү эрвээхийд туслахын тулд найзаасаа зөвлөгөө авахаас гадна интернетээс ч мэдээлэл хайсан байна. Мөн орон нутгийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд ч түүнд дуртайяаа тусалсан гэнэ. 

Мэс ажилбар амжилттай болж эрвээхий хэдэн өдрийн дараа тэнхэрч, нисэж чаддаг болжээ. 

Кэти "би бүх төрлийн ан амьтдыг сонирхон судалдаг. Ялангуяа шавьжнууд миний сонирхлыг маш их татдаг. Би шавьжаар гар урлалын бүтээгдэхүүн хийгээд бараг 14 жил болж байна" хэмээн өөрийнхөө тухай бичжээ. 

Мөн тэрээр судалгаанд зориулж шавьжны сорьц худалдаалдаг аж. 

Кэти Ванбларикум нь шавьж судлалын чиглэлээр коллежид сурч байсан боловч антропологич мэргэжилтэй аж. Тэрээр 10 гаруй жилийн өмнө амьтдыг нөхөн сэргээх төвд сайн дурын ажил хийж байснаас гадна амьтны хүрээлэнд тайлбарлагч хийдэг байжээ.

Мөн тэрээр "хүн амьтдыг ойлголцоход туслах нь миний хувь тавилан байх" хэмээн ярьсан байна. 

Хатан эрвээхийг танихад маш хялбар гэнэ. Энэхүү эрвээхий нь ихэвчлэн хар судалтай улаан далавчтай байдаг аж. Далавчны өргөн нь 8.9-10.2 см бөгөөд  дундаж наслалт нь нэг жил байдаг байна. 

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()