Японы бахархал "Бонсайн урлаг" гэж юу вэ?

Бонсай (Bonsai) мод гэдэг нь байгаль дээрх моддын жижигрүүлсэн хувилбар бөгөөд байгаль дээрх жинхэнэ хувилбараасаа илүү үзэсгэлэнтэй харагддаг. Иймд бонсай мод ургуулах нь өөрөө гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүний хобби гэгддэг. Түүнчлэн үүгээр Япончуудын амьд зүйлсэд хэрхэн хүндлэлтэй ханддаг, нандигнадаг болохыг харуулдаг бөгөөд дотоод ертөнцийн илэрхийлэл гэж үздэг. Бонсай мод тарих нь тухай хүнээс биеийн болон сэтгэлийн ихээхэн хүч хөдөлмөр шаарддаг.

Японы бахархал "Бонсайн урлаг" гэж юу вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анх бонсай модны тухай арван дөрөвдүгээр зууны дунд үеийн нэгэн яруу найрагт дурдсан байдаг бөгөөд тэртээ 1309 оны үеийн нэгэн зурагт бонсай модыг дүрсэлжээ. Үүнээс гурван зууны дараа л хүмүүс энгийн хэрэглээндээ оруулсан аж.  

Эрт цагаас эхлэн уг модыг язгууртнууд, номлогчид болон бусад нийгмийн дээд давхаргынхан таашаадаг байсан бол 17-р зуунаас энгийн хүмүүсийн дунд нэлээд дэлгэрсэн. 1868 онд Япон улс гурван зууны турш үргэлжилсэн тусгаарлах бодлогоо хааж Барууны улс орнуудад нээлттэй болсноор бонсай мод нь тус улсад урлагийн нэгэн төрөл болон дэлгэрчээ. Хүмүүс зөвхөн хобби төдий харахаа больж урлаг, уран сайхны нэгэн илэрхийлэл гэж үзэх болсон. Бонсай модны томоохон үзэсгэлэнгүүд зохион байгуулагдаж, хэрхэн ургуулах тухай ном ч гарсан байна. 

Бонсай мод ургуулах нь өнөөдөр ч олон нийтийн нийтлэг хобби хэвээр байна. Мөн Японы соёл, уран сайхны чухал илэрхийлэлд тооцогддог ба олон зууны туршид тус улсын уур амьсгал, хүмүүсийн байгалаа хамгаалах хүслийн хүчинд хадгалагдан үлдсэн аж. 

Бонсай мод арчилж ургуулах нь зөвхөн Японы өв соёл байхаа больсон. 1989 оны  Омияа хотод зохион байгуулагдсан Дэлхийн Бонсайн Конвенцэд 32 орны 1,200 гаруй хүн хамрагдсан. Конвенц нь бонсай модны тоо толгойг нэмэгдүүлэх, бонсай ургуулах арга ухааныг дэлхий дахинд сурталчлах гол хүч болох Дэлхийн Бонсайн Нөхөрлөлийн Холбоог байгуулахад дэмжлэг болсон юм. Холбоо нь Омияа дахь хурлаас хойш дөрвөн жилд нэг удаа олон улсын үзэсгэлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба АНУ-ын Флорида, Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдаад байна. 

Бүх төрлийн мод, бутыг бонсай болгон ашигладаг. Өөрөөр хэлбэл, ваар саванд ургуулах боломжтой бүхнийг бонсай маягаар ургуулж болно. Хамгийн түгээмэл төрөлд навч нь намар өнгөө сольдог нарс, агч мод, чавга, интоорын болон жимсний мод ордог. Японоос өөр орнуудад бонсай модыг ургуулахдаа өөрийн уур амьсгалд илүү тохиромжтой төрлийг нь сонгодог. Мод нь нэг метр хүртэл томоос эхлээд гарын алганд багтахаар жижиг хэмжээтэй ч ургадаг байна.

Хэлбэр дүрсээсээ хамааран бонсай мод нь хэд хэдэн төрөлд хуваагдах боловч хамгийн чухал зүйл нь тухайн модыг заавал ямар нэг хэлбэр төрөлд хамааруулалгүй өөрийнх нь хэлбэрээр нь ургуулахад оршино. Ингэснээр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнгээ хамгийн тохиромжит байдлаараа үзүүлж чадна гэж үздэг. 

Хүмүүс хамгийн сайхан харагдана гэж бодсон хувцсаа өөртөө тохируулан сонгож авдаг шиг ваар, савыг нь модны хэмжээ, хэлбэр дүрс, өнгийг нь харгалзан үзэж сонгох хэрэгтэй. Ингэснээр модны гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгнө. Бонсай модыг ургуулахад ямар хэмжээтэй болохыг нь хянах шаардлага гардаг. Өөрийнх нь үндсэн хэлбэрийг тодотгохын тулд зарим тохиолдолд салааг нь юмаар тогтоох эсвэл бүр тайрч авах шаардлагатай. Зарим хүмүүс салаа мөчрийг нь тайрч авахыг аймшигтайд тооцдог ч эрүүл ургахад зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Гэсэн хэдий ч мэдээж мод нь өөрөө байгалийн бүтээл учраас бүх зүйлийг нь хүн хянана гэж байхгүй. Гол нь модыг өөрийн хүслээр л ургуулах гэж хичээхээс илүүтэй байгалийн амьд зүйлийг өөрөөр нь ургуулах, гоо үзэсгэлэнг нь тодотгоход бага зэргийн дэмжлэг үзүүлэх, хүндэлж, хайрлан нандигнахад оршино.

Өдөр бүр арчилж хайрлан, усалж ургуулсан бонсай модоо харж буй хүнд онцгой сэтгэгдэл төрөх бөгөөд ялангуяа, үеэс үе дамжсан хэдэн зуун настай модод хүнд зүйрлэшгүй сайхан  сэтгэгдэл төрүүлдэг.

Бусад урлагийн бүтээлээс ялгаатай нь бонсай мод ургаж байдаг амьд зүйл учраас сүүлийн бүтээл гэж байхгүй. Тийм ч учраас бонсай модыг "төгсгөлгүй урлагийн бүтээл" гэж нэрлэдэг. Энэ нь бонсай модыг илүү утга учиртай, ач холбогдолтой болгодог. 

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()