Охин хүүхдийг ирээдүйд жаргалтай байлгахын тулд одооноос сургах хэрэгтэй зүйлс

Зөвхөн жаахан хүүхэд аюулд өртдөггүй. Өсвөр насны охид, насанд хүрсэн эмэгтэйчүүд ч аюулд өртөх магадлалтай. Гэхдээ энэхүү аюул зөвхөн гаж донтонгууд төдийгүй, хамгийн ойр дотны хүмүүс болох нөхөр, хамаатан, танилуудаас ирэх боломжтой. Тиймээс эцэг эхийн үүрэг бол хүүхдээ энэхүү аюул, хүчирхийллээс аврах явдал юм. Дараах 7 дүрмийг охиддоо багаас нь ойлгуулж, ирээдүйд учирч болох аливаа эрсдэлээс хамгаалаарай. 

Охин хүүхдийг ирээдүйд жаргалтай байлгахын тулд одооноос сургах хэрэгтэй зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Түүнийг зодох эрх хэнд ч байхгүй

“Зодож байвал зугт” гэсэн үг бий. Өөрийн хүч, албан тушаалыг ашиглаж хэн ч эмэгтэй хүн рүү гар далайх ёсгүй. Найз залуу, нөхөр, захирал, эмч гээд хэн ч байсан таны охинд гар хүрэх ёсгүй гэдгийг санаарай.

Түүнийг зодох эрх хэнд ч байхгүй

2 Охинд тань хүргэсэн өвдөлтийг хэзээ ч зөвтгөж болохгүй

“Чи өөрөө буруутай”, “Чи намайг энэ байдалд хүргэсэн” гэх хариултыг хэзээ ч сонсох хэрэггүй. Энэ нь тухайн асуудлыг хүндрүүлэхэд хүргэдэг бөгөөд хариуцлага, шийтгэл хүлээгээгүй нэгэн энэ бүхнийг байж болох зүйл мэтээр хүлээж авна.

Охинд тань хүргэсэн өвдөлтийг хэзээ ч зөвтгөж болохгүй

3 Доромжлолыг тэвчиж болохгүй

Хэн ч түүнийг доромжлох ёсгүй. Энэ асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Садист хэн нэгэн эхлээд маш болгоомжтойгоор таныг судлах бөгөөд хэрвээ та сэтгэл зүйн доромжлол, дарамтыг үл ойшоож байвал энэхүү байдал нь даамжирч, санхүүгийн хүчирхийлэлд хүрч, эцэс нь танд гар хүрэх болно.  

Доромжлолыг тэвчиж болохгүй

4 Бүх алхмыг ухаалгаар дүгнэх хэрэгтэй

Хэрвээ таны найз эмэгтэй болон та хоёрт ижил зүйл тохиолдож байвал үүнийг хэвийн гэж үзэж болохгүй. Хэн нэгэн тантай зэрлэгээр харьцах байдлыг бүү хүлээн зөвшөөр. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэвийн зүйл мэт санагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ төрлийн харилцаанаас гарахад хүндрэлтэй бөгөөд таныг насан туршид чинь зовоох болно.

Бүх алхмыг ухаалгаар дүгнэх хэрэгтэй

5 Эмэгтэй хүн санхүүгийн хувьд хараат бус болох хэрэгтэй

Нөхөр нь их орлого олдог байсан ч эмэгтэй хүн санхүүгийн хувьд хараат бус байх хэрэгтэй. Ажил хийх хэрэггүй, гэртээ сууж бай гэдэгтэй санал нийлэх хэрэггүй. Гэр бүлийнхээ төлөө зориулж буй эзэгтэй хүний хөдөлмөрийг хэн ч хэзээ ч үнэлдэггүй гэдгийг санаарай. Жирэмсний чөлөө авах үедээ санхүүгийн хувьд хараат бус байх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд энэ үед эрчүүд ихэнхдээ өөрийн жинхэнэ нүүр царайг харуулдаг юм.

Эмэгтэй хүн санхүүгийн хувьд хараат бус болох хэрэгтэй

6 Сонирхолтой амьдралаар амьдрах хэрэгтэй

Зөвхөн нөхөр болон гэр бүлийн харилцаанд бүх анхаарлаа хандуулах хэрэггүй. Бүсгүйчүүд сонирхолтой амьдралаар амьдрах хэрэгтэй бөгөөд үүнд спорт, ажил, хобби, найз нөхөд, хувийн орон зай зэрэг багтана. Амьдралд урьдчилан таамаглаж, мэдэх боломжгүй олон зүйл тохиолдоно. Хэрвээ та сонирхолтой амьдралын хэв маягаар амьдарч чадвал амьдралд тохиолдох хүндрэлүүдийг хялбархан туулж чадна.

Сонирхолтой  амьдралаар амьдрах хэрэгтэй

7 Ямар ч үнээр хамаагүй амьдралаа авч үлдэх гэж хичээх хэрэггүй

Хэдийгээр гэр бүл, нөхөр, хүүхэд амьдралын хамгийн чухал зүйл ч эмэгтэй хүний аз жаргал, амьдралын зорилго нь хамгийн чухал. Бүсгүй хүн амьдралаа хэрхэн босгох талаар сонголтыг өөрөө хийх хэрэгтэй. Өөрийгөө аюулгүй гэдгийг мэдрэх нь эмэгтэй хүний хувьд бүхнээс дээгүүр байх ёстой. 

Ямар ч үнээр хамаагүй амьдралаа авч үлдэх гэж хичээх хэрэггүй

49
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()