Нигери эр найз бүсгүйтэйгээ "секс уралдаан" хийгээд, даалгүй нас баржээ

Нигерийн Лагос хот дахь нэгэн хямдхан зочид буудалд дунд эргэм насны нэгэн эр нас баржээ. Энэ үйл явдал тус улсад тохиолддог ердийн зүйл мэт боловч түүнийг амиа алдахад хүргэсэн шалтгаан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь энэхүү эмгэнэлт үйл явдал тэдний дунд болсон "секс марафон" гэх тэмцээний үеэрх бэлгийн харилцааны илүүдлээс үүдэлтэй байжээ. 

Нигери эр найз бүсгүйтэйгээ "секс уралдаан" хийгээд, даалгүй нас баржээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Тухайн өдөр Нигерийн иргэн Дэви, найз бүсгүй Ловет нар тасралтгүй секс хийж, хэн нь илүү удаан тэсэж үлдэхээ үзэхээр шийджээ. Үүнд ялсан нь 50 мянган нигери найрагийн эзэн болох байв. (360 мянган төгрөг)

Тэмцээний үеэр хэн нэгэн саад болохгүй байх тал дээр анхаарч зочид буудалд тусгай өрөө захиалан "тэмцээн"-ээ эхэлжээ. 

Дэви зургаан "тойрог"-ийг амжилттай давж чадсан боловч 7 дах тойргийн үеэр ухаан алдаж унасан байна. Ловет маш их айж сандран зочид буудлын ажилтнуудаас тусламж хүссэн боловч Дэви аль хэдийн амьсгал хураасан байжээ. 

Цагдаа нар хэргийн газарт шалгалт явуулсан ч ямар нэг хачин зүйл олоогүй бөгөөд бүсгүйг гэр лүү нь явуулж, дуудсан үед цагдаагийн хэлтэс дээр ирэхийг үүрэг болгосон байна. Харин нөхцөл байдал тодорхой байсан ч цогцсыг задлан шинжилгээнд явуулжээ. 

Задлан шинжилгээний хариу гадны нөлөөгүй гэж тогтоогдвол Ловет ямар нэг ял сонсохгүй өнгөрөх аж. "The Guardian" сонинд энэхүү мэдээллийг анхлан нийтэлсэн бөгөөд шагналын мөнгөний талаар дурдаагүй байна. Харин Африкийн буурай орны хувьд энэ нь багагүй мөнгө учир олны сонирхлыг татаж байгаа гэнэ. 

20
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()