Клеопатра хатан ямар үнэртэй байсныг түүхчид судалж мэджээ

Эртний Египетийн удирдагч Клеопатра ер бусын гайхалтай үнэртэн хэрэглэдэг, тэр бүү хэл түүний сууж буй хөлөг онгоц эргээс 2 километр зайтай байхад үнэрээр нь ирж буйг нь мэддэг байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Клеопатрагийн царай төрхийг бид хэдэн зууны туршид бий болгосон түүний зураг, хөшөөнөөс харж тодорхой төсөөлөлтэй болсон. Тэгвэл одоо тэрхүү гайхалтай үнэрийг нь мэдэх боломжтой болсон байх магадлалтай. Судлаачид 2.000 жилийн настай үлдцийг ашиглан, олон жилийн турш хайгуул судалгаа хийсний эцэст энэхүү оньсогыг тайлаад зогсохгүй Клеопатрагийн үнэртэй усыг сэргээн гаргаж авч чадсан гэжээ.

Клеопатра хатан ямар үнэртэй байсныг түүхчид судалж мэджээ
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Маноа дахь Хавай Их Сургуулийн профессор Роберт Литман, Жей Силверстайн нар балар эртний үеийн үнэртэй усны судалгаа, тэр дундаа онцгойлон тэмдэглэгдэж үлдсэн Клеопатра ямар үнэртэй байсныг судалж буй талаар "Атлас Обскура" сэтгүүлд нийтэлжээ. 

"Tell Timai" хэмээх экспедицийн баг МЭӨ 4,500 онд оршиж байсан Эртний Египетийн Тмуис хотын газар нутагт хайгуул хийж байх үедээ нэгэн нээлт илрүүлснээр энэхүү ажлын эхлэл тавигдсан байна. Хайгуулын багийнхан МЭӨ 3-р зуунд хамаарах том хэмжээтэй зуухнуудыг олсон бөгөөд үүнийг шавар, шилээр үнэртэй усны сав хийхэд ашигладаг байжээ. Уг хот нь эрт үеийн хамгийн алдартай үнэртэн болох Мендез, Метоп-ыг үйлдвэрлэн гаргадаг өлгий нутаг байсан нь тогтоогдсон юм. Үүнээс гадна тухайн үед үнэртэй ус хийдэг байсан "Амфор" (нарийн хоолойтой, хоёр талдаа бариултай, эртний Грек, Ромын өндөр ваар) хэмээх савны заримаас 2.000 жилийн настай үлдэц олджээ. Тэрхүү үнэр нь Клеопатрагийн алдарт үнэртэй ус байх магадлалтай гэж үзжээ. 

Он удаан жил амфорт хадгалагдсан үлдэц тодорхой үнэргүй болсон байсан ч судлаачид үүнд химийн шинжилгээ хийснээр голлох хэдэн орцыг мэдэж авсан байна. Ингээд эртний үлдэцээс илрүүлсэн орц болон эртний Грекийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн мэдээллийг нэгтгэн тухайн үеийн үнэртэй усны жорыг сэргээжээ.

Эртний үнэртэй усны жорын дагуу судлаачид Африк, Арабын хойгт ургадаг модны давирхай болох мирра, оливын тос, синнамон, кардамон зэргийг хольж үнэртэй ус гаргаж авчээ.Үр дүнд нь өнөөгийн бидний мэдэх үнэртэй уснаас хавьгүй өтгөн, наалдамхай болсон байна. Гэсэн ч энэ нь хурц боловч таатай үнэртэй байсан ба өнөө цагийн уснаас хамаагүй удаан үнэрээ хадгалдаг аж.

Харин үлдцийн хамаарах үе болон байршлаас үүнийг Клеопатрагийн үнэртэй ус байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Литман гаргаж авсан үнэртнээ “Энэ бол Эртний Египетийн Шанел №5” гэжээ. Тэрээр мөн их сургуулийн нийтлэлдээ “Хамгийн гайхамшигтай нь 2,000 жилийн турш хэн ч үнэрлээгүй үнэрийг үнэрлэж үзэх, цаашлаад энэ бол Клеопатрагийн түрхдэг байсан ус ч байж болохыг үгүйсгэхгүй” хэмээн бичжээ. 

Хэдийгээр судлаачид Эртний Египетэд ашиглагдаж байсан үеийн үнэртэй усыг сэргээж чадсан ч үүнийг үнэхээр Клеопатра ашиглаж байсан эсэх нь эргэлзээтэй.

Хааны эрх ямбатай байсны хувьд тэрээр ард иргэд нийтээр ашигладгаас илүүтэй өөрийн гэсэн тусгай үнэртэй устай байсан байх. Эртний муммиг хийхэд ашигладаг байсан үнэртнийг сэргээн авах тухай судалгааны төслийн багийн гишүүн сүрчиг хийгч Манди Афтел Клеопатраг өөрийн сүрчиг хийдэг байгууламжтай байсан гэж үздэг.

Клеопатраг өөрийн сүрчигнээс хөлөг онгоцондоо цацсанаас эргээс хэдэн километрийн зайтай байхад Марк Антони тэрхүү үнэрээр таньдаг байсан тухай домогт өгүүлсэн байдаг. Энэ тухай Шекспир “энгэсэг сүрчигний нялуун үнэрт нь салхи хүртэл хайрын өвчин тусдаг байсан” хэмээн дүрсэлжээ.

23
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()