Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л эрүүл урт удаан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай бид бүхэн идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Жишээлэхэд, Монголчууд бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг төмс хүний эрүүл мэндэд ямар үр дагавартайг мэдэж байгаа юу?  Гэрийн нөхцөлд даршилсан бүх төрлийн ногоо таны эрүүл мэндэд хор учруулах магадлалтай талаар сонсож байсан уу? Ингээд бидний идэх дуртай, түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд биед ямар сөрөг нөлөөтөй болохыг мэдэж авцгаая. 

Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Мөөг

Хортой мөөг идэж болохгүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ хоргүй мөөгийг ч болгоомжтой хэрэглэх ёстой аж. Учир нь мөөг хорт бодисыг хуримтлуулах чадвартай  гэнэ. Тухайн мөөг хэдий чинээ удаан хадгалсан байна төдий чинээ хорт бодисыг ихээр хуримтлуулсан байдаг гэсэн үг юм. 

Тиймээс хэт гүйцэд болсон, барихаар бутарч унаад байгаа мөөгийг хүнсэндээ хэрэглэх хэрэггүй. Хэдийгээр нэг ширхэг энэ төрлийн мөөгийг идэхэд муу зүйл тохиолдохгүй ч их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд хор учруулна. Үүнээс гадна зарим төрлийн мөөгөнд тусгай боловсруулалт шаардлагатай буюу хэд хэдэн удаа усанд дэвтээсний дараа хэрэглэх ёстой гэнэ. 

Мөөг

2 Улаан шош

Улаан шош  нь фитогемоглютинин гэх бодисыг их хэмжээгээр агуулдаг учир түүнийг маш удаан чанах хэрэгтэй. Энэхүү бодис нь мембраны эсийг бусад хорт бодисонд мэдрэмтгий болгодог байна.

Фитогемоглютинин бодисыг устгахын тулд 7-9 цагийн турш усанд дэвтээж, дараа нь удаан хугацааны турш чанаж болгодог. Улаан шошоо дэвтээсэн усаа асгаж, шинэ усанд шошоо чанах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Улаан шош

3 Гүйцэд боловсроогүй улаан лооль

Лоолинд байгалийн гаралтай пестицид соланин агуулагддаг бөгөөд энэ нь ургамлыг мөөгөнцөр болон хөгзрөлтөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Хэдийгээр энэхүү бодис нь лоолинд сайн ч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Пестицид хүний биед орсноор дотор муухайрч, бөөлжих, хий юм харах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. 

Азаар зөвхөн ногоон лоолиос болгоомжлох хэрэгтэй. Лооль нь гүйцэд боловсрох үед соланины хэмжээ хэрэглэж болохуйц хэмжээнд буурдаг байна. Харин ногоон лооль шарж идэх дуртай хүмүүс энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. 

Гүйцэд боловсроогүй улаан лооль

4 Төмс

Төмсөнд их хэмжээний хорт бодис агуулагддаг. Гүйцэд боловсорсон төмс ч таны эрүүл мэндэд муу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа захаараа бага зэргийн ногоон туяатай төмс харагдвал хүнсэндээ битгий хэрэглээрэй. Үүнээс гадна бага зэрэг муудсан төмсөөр хоол хийхэд ялгарах төмсний нүүрсхүчлийн хийнээс хүмүүс хордох магадлалтай. Ихэнх тохиолдолд битүү орчинд удаан хадгалсан төмс мууддаг гэдгийг мартуузай. 

Төмс

5 Гэрийн нөхцөлд даршилсан ногоо

Хэрвээ та өвлийн бэлтгэл хийж, чинжүү, мөөг эсвэл бусад хүнсний ногоог даршилдаг бол энэ нь төдийлөн сайн үр дагавартай биш гэдгийг анхаараарай.  Мөөгний хамтаар даршилж буй шилэнд их хэмжээний нян хуримтлагддаг бөгөөд эдгээр нян нь ботулотоксин хэмээх бодис ялгаруулдаг. Уг бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, ботулизм өвчний эх үүсвэр болдог. 

Ботулотоксин нь дулаан орчинд, хүчилтөрөгч хангалтгүй үед ялгардаг бөгөөд давстай, битүү тагтай сав нь уг бодис ялгарах таатай нөхцөл бүрдүүлнэ. Нян үржих нөхцөлөөс уксус хамгаалж чадах учир даршилах үедээ уксус ашиглаарай.

Гэрийн нөхцөлд  даршилсан ногоо

6 Түүхий кешью

Кешью бол эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ түүхий кешьюнд урушиол хэмээх хорт бодис байдаг бөгөөд энэ нь харшил үүсгэх эрсдэлтэй.

Азаар дэлгүүрт худалдаалагддаг кешьюг эрүүл мэндэд хоргүй байхаар боловсруулсан байдаг юм. Шинэ амт мэдрэхийн тулд түүхий кешью бүү хэрэглээрэй.

Түүхий кешью

7 Хясаа

Хэдийгээр хясаа нь төмс, улаан лоолийн адилаар түгээмэл хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн биш ч хясааны аюулын талаар мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа АНУ-д хясаа идсэнээс болж амь насаа алдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Учир нь далайн гаралтай бүтээгдэхүүнд вибрио гэх усны нян бактериуд байдаг бөгөөд энэ нь вибриоз хэмээх өвчин үүсгэдэг. Вибриоз нь хүчтэй хордлогын нэг төрөл учир заримдаа амь насанд ч хүрэх аюултай.

Хясаа

8 Хоёр далавчтай дун

Далайн гаралтай бүтээгдэхүүнд дуртай хүмүүст аюул дагуулах өөр нэг бүтээгдэхүүн бол хоёр далавчтай дун юм. Хоёр далавчтай дун нь далайн усыг цэвэршүүлж, бүх хорт бодисыг өөртөө хуримтлуулдаг. Тиймээс хэрвээ та өөрөө барьсан, эсвэл эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан газраас аваагүй л бол бүү хэрэглээрэй. Хоёр далавчтай дунгийн хамтаар таны бие махбодод хорт бодис нэвтрэх аюултай. Үүнээс гадна далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд бүрхүүлийн хэлтэрхий агуулагддаг бөгөөд хамгийн жижиг нь л гэхэд таны хоолой, ам, ходоодыг гэмтээх магадлалтай. Тиймээс маш сайн зажилж идэх хэрэгтэй.

Хоёр далавчтай дун

9 Чихэр өвс

Хэдийгээр чихэр өвсний хэрэглээ өргөн тархаагүй ч хоёр долоо хоногт 57 грамм чихэр өвсийг хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсгэх боломжтой. Учир нь энэхүү ургамалд глицирризин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь бие организм дахь калигийн түвшинг бууруулдаг.

Харин калийн дутагдал нь цусны даралтыг нэмэгдүүлж, цаашлаад зүрхний эмгэгт хүргэж болзошгүй. Тиймээс чихэр өвсийг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

Чихэр өвс

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()