Хятад дахь машины "оршуулгын газар"

2019-10-08, 16:21
11,916

Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд  бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан ээлжит арга хэмжээгээ аваад байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйлсийн нэг нь автомашин аж. Иймд утаа ялгаруулах стандартын шаардлага хангаагүй автомашин, ачааны машин, мотоцикл зэргийг улсын хэмжээнд хориглосны улмаас хогийн цэгүүд хаягдсан машинуудаар дүүрсэн байна. 

Хятад дахь машины "оршуулгын газар"
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Бээжин хотын агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20 дахин их байгаа аж. 

Улсын хэмжээнд хорт бодис ялгаруулалтын стандарт хангахгүй байгаа хуучны тээврийн хэрэгслийг автомашины хогийн цэг дээр хадгалах хөдөлгөөн өрнүүлээд байна. 

Үүнд мопед болон уулын мотоцикл ч багтаж байгаа юм. 

БНХАУ-ын нийслэлд зорчиж буй эдгээр тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа нийт агаарын бохирдлын 31 хувийг дангаараа эзэлдэг байна. 

Үүнтэй холбоотойгоор засгийн газрын шийдвэрийн дагуу их хэмжээний тээврийн хэрэгсэл орон даяар хадгалах цэгүүд дээр овоорсон байна.

Хунань дахь автомашины хогийн цэг дээрх хаягдсан тээврийн хэрэгслийн тоо одоогоор тодорхойгүй байгаа. 
 

Стандартын шаардлага хангаагүй мопедууд

Жөжян мужийн Ханжоу хот дахь автомашины хаягдал

Зарим газар стандартын шаардлага хангахгүй, хуучны машинуудыг устгалд оруулж байна. 

Хол газар зөөхгүйн тулд тэдгээр автомашинуудыг хот дотор хадгалах байранд хурааж байгаа аж. 

15
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()