"Хэнд ч хэрэггүй амьтан" мэт санагдах үед...

Сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болох үе хүн бүрд тохиолддог. Энэ үед ихэнх хүмүүс бүх зүйлийн харанхуй талыг харж, амьдралын баяр баясалгүй болдог. Сэтгэл судлаач Аарон Бекийн үзсэнээр сэтгэл гутралд орсон хүмүүсийн 80 хувь нь өөрийгөө маш ихээр үзэн ядах шинжтэй болдог бөгөөд энэ үед ялагдсан, ядарсан, тусгаарлагдсан эсвэл зан авирын доголдолтой болох гэсэн 4 нөхцөл хүний сэтгэхүйд үүсдэг байна.  Аз жаргал гэдэг зөвхөн амжилтаар үнэлэгддэггүй, үүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүндлэл хамгийн чухал. Иймээс сэтгэл судлаач Аарон өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахад нөлөөлөх хүчин зүйлс болоод тэдгээрийг хэрхэн ойлгож, засах талаар зөвлөгөө өгчээ. 

"Хэнд ч хэрэггүй амьтан" мэт санагдах үед...
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Дотоод хүнтэйгээ ярилцах

Хувь хүн өөрийгөө шүүмжлэх, доош нь хийх сэтгэхүйтэйгээ тэмцэх хэрэгтэй. Жишээ нь, “би тийм ч сайн биш”, “би бусад хүмүүсээс сул дорой” гэсэн бодол бол таныг хамгийн их сэтгэлээр унагаж, хойш нь татна. Өөрийгөө дутуу үнэлсэн энэхүү бодлоос ангижрахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй:

  • өөртөө төрсөн бодлуудаа бүгдийг нь хянаж, бичиж авах
  • яагаад энэ бодол төрж байгаа шалтгааныг олох
  • тэрхүү муу бодлуудаа засах аргыг эрэлхийлэх
  • өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх төлөвлөгөө гаргах 

Дотоод хүнтэйгээ ярилцах

2 Бодож буй зүйлсдээ үнэлэлт өгөх

Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх хоёрдох үр дүнтэй арга бол сөрөг бодлуудаа хянах юм. Ингэхдээ та юуны түрүүнд өдөр бүр 10-15 минут зарцуулаад танд байнга бодогддог бүх л бодлуудаа жагсаан бич. Эхэндээ таны жагсаалт маш урт байх боловч явцын дунд сөрөг бодлууд багасаж, эерэг бодлуудын жагсаалт нэмэгдэх болно. 

Бодож буй зүйлсдээ үнэлэлт өгөх

3 Асуудлуудтайгаа нүүр тулах

Ихэнх хүмүүс юмыг бодохдоо маш өргөн утгаар нь шүүмжлэн боддог. Ингэж өргөн утгаар бодсоноор болох байсан зүйлсийг ч болохгүй мэтээр, чадах байсан ч чадахгүй мэтээр төсөөлөн бодож эхэлдэг. Иймээс таагүй бодлоо аль болох алга болгох гэж хичээх хэрэгтэй. Ингэснийхээ дараагаар л жинхэнэ асуудлаа тодорхойлж, шийдвэрлэж чадна. ​

Асуудлуудтайгаа нүүр тулах

4 Сэтгэл зүйчээс туслалцаа авах

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх аргуудтай танилцлаа. Тэгвэл өөртөө итгэх итгэл муутай байна гэдэг нь хувь хүний өмнө тулгарч байгаа олон асуудлуудын нэг. Өөрийгөө бодитоор үнэлж, өөрт тулгарсан асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байгаа хүмүүст мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандсанаар танд тулгамдаад байгаа асуудлуудыг хамтдаа ярилцаж шийдвэрлэх, сэтгэл гутралаас гарахад тань тусална.

Сэтгэл зүйчээс туслалцаа авах

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()