Шүлэг шигээ гунигтай амьдралыг туулсан суут 10 яруу найрагч

2001 оны Мэдрэлийн эмч нарын судалгаагаар уран бүтээлч хүмүүс сэтгэцийн өвчин тусах магадлал өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч байдал нь тэднийг сэтгэхүйн хувьд энгийн хүмүүсээс арай өөр төвшинд байхыг шаарддаг аж. Энэ нь магадгүй Америкийн алдарт яруу найрагч Силвиа Платын 30-хан насандаа амиа хорлосны тайлбар байж болох юм. Тэгвэл та бүхэнд дэлхийн утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан ч сэтгэл зүйн асуудалтай байсан нэрт яруу найрагчдыг танилцуулж байна. Тэд гайхалтай шүлгүүддээ өөрсдийн сэтгэл гутрал, уур бухимдлаа ч гүн гүнзгий шингээсэн байдаг. Энэ ч утгаараа тэдний уран бүтээл олны зүрхэнд хүрч чадсан биз ээ. 

Шүлэг шигээ гунигтай амьдралыг туулсан суут 10 яруу найрагч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Артур Рембо

19-р зууны Францын яруу найргийн ертөнцөд өсвөр насны нэгэн хүү эрх чөлөө, оюун санааны хүч, нийгмийн хөгжил дэвшлийн тухай шүлгүүдээрээ цахиур хагалан гарч ирсэн нь Артур Рембо (Arthur Rimbaud) байсан юм.

Символист хэв маягийн гол төлөөлөгч хэмээн түүхэнд үлдсэн тэрбээр "мэргэжил нэгт" Поль Верлентэй ижил хүйсний хайрын романс үүсгэж, тухайн үедээ шуугиан тарьж байв. Энэхүү төвөгтэй харилцаа нь нэгэн удаа түүний аминд хүрэх дөхсөнөөс гадна хар залуудаа согтууруулах ундаанаас салахаа болиход хүргэжээ. Улмаар 21-хэн насандаа яруу найргаас бүр мөсөн холдож, Парисыг орхин дэлхий даяар хэрэн тэнэж явсаар өвчний улмаас 37 насандаа өөд болсон аж.

Артур Рембо

2 Эдгар Аллан По

Готик хэв маягийн яруу найрагч Эдгар Аллан По (Edgar Allan Poe) нь аймшгийн, нууцлаг сэдэвтэй бүтээлүүдээрээ дэлхий дахинд алдартай. Түүний ихэнх бүтээлүүд айдас, эмгэнэлт үйл явдлыг өгүүлдэг нь өөрийнх нь сэтгэл зүйн байдлын илрэл байжээ. Зарим түүхчид түүнийг зохиолуудаас сэтгэл гутрал, солио өвчний шинж тэмдэг илт харагддаг гэж үздэг.  Аллан По захидлууддаа архины асуудал, амиа хорлох оролдлогын талаар ч дурдсан байдаг. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй боловч архинаас болсон байх магадлал өндөр ажээ. 

Эдгар Аллан По

3 Теннеси Виллиамс

Америкийн түүхэн дэх нэрт зохиолч, яруу найрагч тэрээр тайзны уран бүтээлүүдээрээ алдартай нэгэн. Теннеси Уиллиамс (Tennessee Williams) нь архи, хар тамхинд донтсоноос гадна сэтгэл гутралтай байжээ. Тэрээр өөрийн намтартаа сэтгэл зүйн дарамтууд, асуудлуудтайгаа хэрхэн тэмцдэг байсан талаараа тодорхой өгүүлсэн ба зарим зохиолууддаа өөрийнхөө дүрийг оруулсан гэж шүүмжлэгчид үздэг. 

Теннеси Виллиамс

4 Дилан Томас

Уэльсийн яруу найрагч Дилан Томас (Dylan Thomas) архинд хэт донтож, энэ нь түүний аминд хүрсэн байдаг. Түүний ихэнх бүтээлүүд нь романтик хайр дурлалын тухай өгүүлдэг. Томас 16 насандаа ахлах сургуулиа орхиж, 20 насандаа анхны шагнал хүртсэн номоо гаргаж байжээ. Тэрээр азгүй дурлал, архинаас хэт хамааралтай амьдрал зэргээсээ үүдэн сэтгэцийн гүн хямралд өртсөн байжээ. 

Дилан Томас

5 Сергей Есенин

20-р зууны эхэн үеийн Оросын хамгийн алдартай яруу найрагчдын нэг Сергей Есенин нь 1925 оны 12-р сарын 28-нд Санкт-Петербургийн нэгэн зочид буудалд өөрийгөө боомилон амиа хорлосон байдалтай олджээ. Тэрбээр өрөөндөө өөрийн сүүлийн шүлэг "Баяртай найз минь, баяртай"-аа цусаараа бичиж үлдээсэн байдаг.

Судлаачдын тогтоосноор Есенин амьдралынхаа сүүлчийн жилүүдэд мөн л сэтгэл гутралаар шаналж байжээ. Алдар нэр нь түгэхийн хэрээр түүний архи ихээр уусан, олон нийтийн газар самуун дэгдээсэн тухай мэдээ байнга гарах болов. Сонин дээрээс уран бүтээлийг нь биш, хэрхэн согтуугаар шуугиан дэгдээсэн талаар илүүтэй унших болсон байна. 1925 онд, дөрвөн сарын дотор дөрвөн удаа баривчлагдаж, цагдаад байцаагдсан байдаг.

Сергей Есенин

6 Виржиниа Вүүлф

20-р зууны алдарт зохиолч, яруу найрагч Виржиниа Вулф (Virginia Woolf) сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралтайгаа олон жил тэмцсэн юм. Тэрээр өөрийн бүтээлүүддээ энэхүү сэтгэл зүйн асуудлаа илэрхийлсэн байдаг. Виржиниа 59 насандаа нөхөртөө уурлаж, дахин зугтаах шаардлагагүй гэсэн утгатай бичиг үлдээн усанд живж амиа егүүтгэсэн байна. 

Виржиниа Вүүлф

7 Эрнэст Хемингуэй

Америкийн алдарт сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)-д 1954 онд Америкийн утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн шагнал олгосон. Түүний зохиолуудын ихэнх нь Америкийн сонгодог бүтээлд тооцогддог бөгөөд дайны он жилүүд хүний сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар, Дэлхийн 1-р дайны үеийн өөрийн аж амьдрал дээр тулгуурлан бичсэн байдаг. Эрнэстийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан ч хэдэн жилийн дараа эхнэр нь түүнийг амиа хорлосон гэж мэдэгджээ. 

Эрнэст Хемингуэй

8 Эмили Дикинсон

Эмили Дикинсон (Emily Dickinson) мянга гаруй шүлэг туурвисан бөгөөд түүний бүтээлүүд үеэс үед дамжин олны хүртээл болсоор иржээ. Хамгийн сүүлийн судалгаагаар түүнийг зохиолоо бичиж байх ид үедээ сэтгэл зүйн доголдолтой байсан гэдгийг илрүүлсэн байна. Эмилигийн ихэнх шүлгүүд маш нууцлагдмал байсан бөгөөд үхэл хагацал, шашин шүтлэг, ганцаарлагдмал байдлыг илтгэсэн байдаг аж. 

Эмили Дикинсон

9 Владимир Маяковский

Большевик хувьсгалын нүүр царай, Оросын яруу найргийн мөнгөн үеийн сүүлийн төлөөллүүдийн нэг Маяковский нь өөрийн нийгэм дэх яруу найрагч хүний байр суурь, үүрэг хариуцлагыг өөрчилсөн нэгэн юм. Түүний уран бүтээлийн гол санаа нь уламжлалыг эвдэх байсан юм. Үүнийг "Нийтийн сонирхлыг алгадахуй", "Пушкин, Достоевский, Толстой тэргүүтнийг орчин цагийн хөлгийн тавцангаас шидэцгээе" зэрэг шүлгээс нь мэдэж болно.

Тэрбээр улаантнуудын цогтой дэмжигч байсан ч Сталины бурангуй үзлээс болж өөрийн ухаанаа алдсан гэдэг. Үүнээс гарах ганц арга нь амиа егүүтгэх байлаа. Нэрт яруу найрагч 1930 оны 4-р сарын 14-нд "Орос рулет" тоглож, хоёр хожоод байсан ч эцэст нь ялагдсанаар түүний амьдрал дууссан юм.

Владимир Маяковский

10 Силвиа Плат

Силвиа Плат (Sylvia Plath) нь сэтгэл хөдлөлийн хамгийн харанхуй байдлыг дүрслэн бичдэг Америкийн алдарт яруу найрагч байсан юм. Түүний бүтээлүүдэд гардаг амиа хорлолт, тусгаарлагдмал байдал зэрэг нь өөрийнх нь амьдралыг харуулсан мэт. Тэрээр "Bell Jar" гэх орчин үеийн сонгодог бүтээлдээ өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай, амиа хорлох сэдэлтэйгээс гадна сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан тухай өгүүлжээ. Силвиа энэхүү номоо хэвлэгдэх жил буюу 30 насандаа амиа хорлосон гэдэг. Түүний шүлгүүд сэтгэл гутрал, нууцлаг ертөнц болон үхлийн тухай гүн гүнзгий ойлголтыг илэрхийлсэн байдаг. 

Силвиа Плат

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()