Грета Тунберг - Цогтой тэмцэгч үү, эсвэл хэн нэгэн тэрбумтны "утсан хүүхэлдэй" юу?

Шведийн ахлах ангийн сурагч Грета Тунберг НҮБ-ын Ерөнхий ассамблэйн хурал дээр өөрийн үзэл бодлоо маш зоримог, хатуугаар илэрхийлж олон улсын хэвлэл мэдээлэл, сошиал орчны анхаарлын төвд орсон. Тэрээр дэлхийн удирдлагуудыг “хүүхэд нас болон хүсэл мөрөөдлийг минь хулгайлсан” гэж загнасан юм. Энэ охин хэн байв? Хэн нэгний утсан хүүхэлдэй юу, сэтгэцийн асуудалтай нэгэн үү эсвэл ээлжит Жанна д’Арк юм болов уу?

Грета Тунберг - Цогтой тэмцэгч үү, эсвэл хэн нэгэн тэрбумтны "утсан хүүхэлдэй" юу?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Бяцхан Гитлер, эцэг эхийн алкохолны синдромтой, сэтгэцийн асуудалтай, томчуудын шатрын хүү гээд л 16 настай Грета охин олны танил болсноосоо хойш янз бүрээр хэлүүлж, улс төрчид, сэтгэл судлаачдын ярианы сэдэв болсон. Гэхдээ түүнийг шинэ үеийн баатар болгон өргөмжилсөн олны дэмжлэг тэдгээр шүүмжлэгчдийн дуу хоолойг нам дарж, Швед охины зураг томоохон мэдээллийн сайтууд, сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж, олны хайр хүндэтгэлийг хүлээсээр байгаа юм. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Шүрэн арал сүйрч, дэлхийн далай тэнгис хуванцараар бохирдож, ой модыг цавчиж, амьтдыг замбараагүй агнасаар байна. Гэхдээ...

Одоогоор залуу Грета дэлхийн нөлөө бүхий эрхмүүд болон олон улсын байгууллагуудын хайр халамжинд умбаж байгаа.

Тэрээр "онгоц агаарыг бохирдуулж, нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг" хэмээн онгоцоор нисдэггүй гэнэ. Охин ихэнхдээ унадаг дугуйгаар явж, далай гатлах шаардлага гарвал тэрбумтан Ротшильдынхны эзэмшдэг “Малициа II” хэмээх завиар зорчдог. Охины хүсэлтийн дагуу тэрхүү завины дизель хөдөлгүүрийг ашигладаггүй гэнэ. Гэхдээ охинд орчин үеийн нүүрстөрөгчийн хуванцар, кевлар дарвуулыг үйлдвэрлэж, завинд суурилуулах нь экологид хортой зүйл гэдгийг тайлбарлаж өгөөгүй бололтой.

Энэ бол Гретагийн "арга ядсан" гэмээр үйлдлүүдийн зөвхөн нэг хэсэг юм. Дональд Трамп түүнийг өөрийн жиргээндээ ёжтойгоор "аз жаргалтай охин" хэмээн тодорхойлсон. 

Мөн Путин ч гэсэн түүнийг "Өнөөгийн дэлхийн нарийн ширийн бүхнийг Гретад хэн ч тайлбарлаж өгөөгүй...Түүнийг сайхан сэтгэлтэй, үнэний төлөө явдаг охин гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хүүхдийг иймэрхүү чухал асуудлуудад хутгахгүй байхыг бид хичээх ёстой" хэмээн шүүмжилсэн юм.

Олон нийтийн дэмжлэг хангалттай байх тусам түүний хувийн амьдралын нууцууд ил гарч эхлэх нь мэдээж. Тэдгээрийн нэг нь түүний энэхүү "антифа"-ийн бичиг бүхий цамц өмссөн байгаа зураг юм.

"Антифа" буюу "Фашистуудын эсрэг хөдөлгөөн" (Antifaschistische Aktion) хэмээх баатарлаг нэртэй тэрхүү байгууллага нь өөрсдөө жинхэнэ фашист үзэл гаргадаг гэдгээрээ зартай. Хэт зүүний туйлширсан үзлээр нийгмийн тайван байдлыг алдуулж, иргэншилт хүмүүний үнэт зүйлс, ёс суртахууныг эсэргүүцэж, үзэл бодол таараагүй бүхнийг хүчирхийллээр нухчин дарахыг оролдож байдаг тэрхүү бүлгийн дэмжигч гэдгээ Грета энэхүү зургаараа нотолсон. "Антифа"-ийн санхүүжүүлэгч нь глобалист тэрбумтан Жорж Сорос мөн гэсэн яриа байдаг.

Хуванцрын хэрэглээг хорьж, хүн төрөлхтнийг махнаас гарахыг уриалдаг түүний галт тэргэнд хооллож буй энэ зураг бас л шүүмжлэлийн бай болсон. Өөрийнх нь хэлсэнчлэн "хүүхэд насаа хулгайд алдаж, их л зовж өнгөрүүлсэн" тэрбээр Африкийн олон сая хүүхэд амьдралдаа ингэж хооллож үзээгүй явааг мэддэг болов уу гэсэн ёжлол олон байв.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаар АНУ-аас гадна Хятад, Орос, Энэтхэг улсууд дэлхийд тэргүүлдэг. Гэтэл Гретагийн тэмцэл ердөө л байгаль орчны төлөө дорвитой алхам хийдэг, хөгжингүй барууны орнуудаас хэтрэхгүй байна. Түүнийг Москва, Бээжин рүү явж, НҮБ-ын хурал дээрх шигээ гал цогтойгоор "загнаж" чадах уу гэсэн асуулт мэдээж хүн бүрт юм бодогдуулна. 

Грета Тунбергийн тухай "Time" сэтгүүлийн нийтлэл нь хэт мэдрэмтгий байдал, нинжин сэтгэлээр дүүрэн байлаа. Ерөөсөө л өршөөлгүй хэрцгий капиталист дэлхий, хэтэрхий хүчтэй улс төрчдийн эсрэг тэмцэл гол санаа нь байв. 

Тэгвэл Грета Тунберг гэж яг хэн юм бол?

Грета Тунберг нь 2003 оны 1 сарын 3-нд манай стандартаар яггүй чинээлэг айлд буюу Шведийн дуучин Малена Эрнман болон жүжигчин Свант Тунбергийн гэр бүлд төрсөн байна. Бага байхаасаа л тэрээр амьд байгалийн ихэд сонирхон, ургамал амьтан хамгаалах тухай шимтэн уншдаг байж.

11 настайдаа Грета бусад хүүхдүүдийн адилаар сургуульд сурч, энгийн амьдралаар амьдардаг байсан бөгөөд охины гэнэт тэсрэх гэж байгааг хэн ч анзаараагүй аж. Тэрээр гэнэт л хичээлдээ явахаас татгалзаж, чимээгүй болж, хүнсэндээ амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээ больжээ. Бүх төрлийн мах, загас, өндөг, зөгийн бал, далайн гаралтай бүтээгдэхүүн бүгд охины хэрэглээнээс хасагдсан байна. Үүнээс гадна тэрээр амьтны гаралтай материаллаг эд зүйлсээс хүртэл татгалзсан аж. Гэр бүлийнхэн нь ч Гретагийн  шаардлагын дагуу энэ бүгдээс татгалзахад хүрчээ. 

Гретагийн эцэг эх нь сэтгэл судлаачид хандсан бөгөөд эмч нар түүнд аспергерийн синдром, санааширсан эмгэг, анхаарал халамж дутагдсанаас болж үүссэн хэт идэвхтэй байдлын эмгэг гэх мэт төрөл бүрийн онош тавьжээ. Айдас, хэт эргэцүүлэн бодох хандлага, нэг хэмнэлийн амьдрал, ертөнцийг “хар цагаан”-аар харах, бусдын үгийг обьектив байдлаар хүлээн авах чадваргүй гэх мэт маш олон асуудал гарч иржээ. Хэдийгээр эмчилгээ хийсэн ч энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан болов уу?

2018 оны 5 сард Грета Шведийн "Svenska Dagbladet" сэтгүүлийн экологийн холбогдолтой нийтлэлийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Ингээд охиныг "Fossilfritt Dalsland" экологийн байгууллагын уулзалтад урьжээ. Грета энэхүү саналыг дуртай хүлээн авч, шууд байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. Тэрээр ангийнхаа хүүхдүүдээс нэгдэхийг хүссэн боловч, хэн ч түүнийг дэмжээгүй юм.

Ингээд Грета том самбар дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн зүйл бичиж Шведийн парламентын ордны өмнө суулт хийж, цаг уурын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд заасан шаардлагыг биелүүлэхгүй бол хичээлдээ явахгүй гэжээ. 

Ийнхүү 11 настай Гретагийн зураг дэлхий даяар тархсан бөгөөд эхэндээ түүний энэхүү үйлдлийг хүмүүс төдийлөн тоохгүй байв.

Охины эсэргүүцлийн хөдөлгөөн 2018 оноос хүчийг авч эхэлсэн бөгөөд “Fridays for Future” хэмээх уриатай идэвхтэн гишүүд баасан гариг бүр эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Тэд 2015 онд баталсан уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээг хэрэгжүүлэхийг шаардсан байна. Улмаар Грета охин цахим ертөнцөд алдаршин, баатраас ялгаагүй хүндлэгдэх болсон учир түүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд суух санал тавьжээ. 

Энэ жил Тунберг хэмээх нэр дэлхий даяар алдартай болж түүний зураг хамгийн чухал, томоохон сэтгүүлийн нүүрэн дээр гарах болсон. Грета НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцож, Ромын Пап, Жорж Сорос болон Барак Обаматай уулзсан юм. Үүнээс гадна тэрээр Давост болсон Олон Улсын Эдийн Засгийн хурал, Стокхольмд болсон TED-ийн арга хэмжээнд хүртэл оролцсон байна. Энэхүү идэвхтэй байдал, хөдөлгөөн нь мэдээж хүн бүрийн анхааралд өртсөн юм.

"Fridays for Future" хөдөлгөөнийг эхлүүлснээр тэрээр "Amnesty International" хүний эрхийн байгууллагаас томоохон шагнал хүртэж, “Ёс зүйн элч” цолтой болжээ. Өмнө нь энэхүү шагналыг Пакистаны идэвхтэн, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалагч Малала Юсуфзай, Хятадын хүний эрхийг хамгаалагч, найруулагч, зураач Ай Вэйвэй, Өмнөд Африкийн экс-ерөнхийлөгч Нельсон Мандела нар хүртэж байсан юм. Тэд бол хүний эрхийн төлөө амьдралаа зориулсан алдартнууд билээ.

2019 оны 3-р сард Гретаг “Нобелийн шагнал”-д нэр дэвшүүлжээ. Өсвөр насны хүүхдийг энэ шагналд яагаад нэр дэвшүүлэх болсон талаар асуухад, Норвегийн улс төрч Фредди Андре Овстегар ийнхүү хариулжээ:

Орчин үеийн нийгэмд цаг агаарын өөрчлөлт дайн эсвэл зөрчил үүсэх томоохон шалтгаан болох магадлалтай. Гретагийн зохион байгуулсан хөдөлгөөн  дэлхий ертөнцийг аврахад үнэтэй хувь нэмэр оруулна” гэжээ.

"GQ" болон "Time" сэтгүүлийнхэн 16 настай идэвхтэн охинд сэтгүүлийн онцлох зочин болох санал тавьжээ. Ингээд тэд Гретагийн ололт амжилтыг сэтгүүлдээ дурдаж, охиныг "дэлхийг нуруун дээрээ үүрч яваа" мэтээр өргөмжилсөн байна. Охинтой хийсэн ярилцлагаас харахад тэрээр дэлхий ертөнцийн төлөө чин сэтгэлээсээ санаа зовж байгаа нэгэн аж. Гэхдээ байгаль орчны төлөө тэмцэгч Нидерландын иргэн Лили Платт, Английн иргэн Анна Тейлор, Шотландын иргэн Холли Гиллибаранд болон бусад идэвхтнүүдийн талаар хэн ч, юу ч бичсэнгүй.

7
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()