2000-д оныхон дэлхийг хэрхэн өөрчлөх вэ?

"Z" үеийнхэн ажлын байранд гарч ирэх цаг нь болжээ. Тэд миллениал үеийнхнээс тэс өөр сэтгэхүй, хүлээлт, хүсэл тэмүүлэл, үзэл бодолтой учраас албан газруудаас ихээхэн өөрчлөлт хийхийг шаардах болов уу. 

2000-д оныхон дэлхийг хэрхэн өөрчлөх вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

"Z" үеийнхэн гэж хэн бэ?

1998 оноос хойш төрсөн хүүхдүүдийг Z үеийнхэн гэж нэрлэх болсон. Хэрвээ та 9-р сарын 11-ны үйл явдал болох үед өөрийгөө юу хийж байснаа санахгүй байгаа бол та өөрийгөө Z үеийнх гэж ойлгож болох юм. 

Z үеийнхэн бол шинийг сурах хязгааргүй хүсэлтэй, технологийн дэвшлийн эрин үед өсөж торнисноороо бусад үеийнхнээс онцлог. Тэд бол бүх зүйлийг шинээр эхэлж, шинээр суралцаж, өөрсдийн гэсэн ул мөрөө үлдээхээр зогсолтгүй хөдөлмөрлөх шинэ үеийнхэн. 

"Z" үеийнхэн гэж хэн бэ?

Z үеийнхний өмнөх үеийнхнээсээ ялгарах 4 ялгаа

Бидний амьдарч байгаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй энэ их хурдацтай хөгжил Z үеийнхний хэрхэн амьдрах, хэрхэн дасан зохицохын шалгуур мэт. Тэд энэхүү хурдацтай эрин зуунд маш хурдан дасан зохицож, өөрчлөлтүүдийг хүлээн авч, шинэ үеийн ажилчин ангийг бүтээнэ. 

Z үеийнхний өмнөх үеийнхнээсээ ялгарах 4 ялгаа

1 Тэд харьцангуй залуу

Товчхондоо, тухайн нийгмийн үйл явдал, онцлог шинжүүд иргэдээ төлөвшүүлж бэлтгэж байдаг. Тухайлбал, Дэлхийн 2-р дайны үед төрж, өссөн хүмүүсийг "Чимээгүй үеийнхэн" (Silent Generation), Хүн амын огцом өсөлтийн үед төрөгсдийг "Baby Boomers", Хүйтэн дайныг мэдэрч өссөн үе "Generation X", шинэ мянганы үеийнхэн "Millennials", 9 сарын 11-ны террорист халдлагын дараах үе буюу гар утасны технологи, терроризм, олон нийтийн сүлжээ амьдралынх нь гол онцлог болсон "Z" үеийнхэн гэх зэргээр томьёолдог бөгөөд тэд өөр өөрсдийн гэсэн онцлог шинжтэй, үүгээрээ тэдний ид эрин үе ирэхэд нийгмээ тодорхойлох, дараагийн хувьслынг бүтээх гол хүчин  болдог. 

Технологи, мэдээлэл сүлжээ, утасны төхөөрөмжүүд, цахим сүлжээ зэрэг нь 7 хоногийн 24 цагт биднийг бодит мэдээллээр хангаж байна. Магадгүй энэ үе нь амьдралын салшгүй хэсэг болж, нэг үе гэж тооцогддог 15-20 жилийг 5-10 жил болгон багасгах ч магадлалтай. Тэд бол маш том өөрчлөлтийн эзэд байж болзошгүй. 

Тэд харьцангуй залуу

2 Z үеийнхэн илүү олон талаар хөгжиж байгаа

Бидний өнгөрсөн үеийн бүтээлүүд (машин, хэвлэх машин, уурын тэрэг) биет хэлбэрээр зохиогдож байсан бол өнөөгийн шинэ бүтээлүүд маань (Интернет, Фейсбүүк, Убер, Амазон, Покемон, Нетфликс) зэрэг биет байдлаас гадна дижитал хэлбэрээр бүтээгдэж байна. Харилцаа холбоо, технологи ч  маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс Z үеийнхэн  ч мөн техник технологио дагаад олон талаараа хөгжих боломжтой гэсэн үг.

Z үеийнхний ашиглах, холбогдох, хѳгжүүлж болох маш олон тѳрлийн платформууд байна. Мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, шинэ хэв маягууд гээд олон тѳрлийн сувгуудаар Z үеийнхэн  ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж, тэр хэрээрээ хүчирхэг болж байгаа билээ. Жишээлбэл, та Амазоноос бүтээгдэхүүн яаж захиалдгийг ч мэдэхгүй байхад Z үеийн залуус удахгүй ганцхан цагийн дотор дроноор гэрийнхээ үүдэнд хүргүүлээд авч чадна.  

Саяхан шуугиан тарьж байсан "Pokemon Go" хмэээх гар утасны тоглоом эхнийхээ сард л дэлхий даяар хамгийн их татагдсан (130 сая) тоглоомоор тодорч, 3 сарын дотор 600 сая долларын ашиг олж байж. Ийм амжилт олж болдгийг мэдээд Z үеийнхэн виртуал орчныг илүүтэй ашиглах хандлагатай болж байна. 

Тэд сэтгэхүй, харьцаа хандлага, соёлын хувьд олон зүйлд дасан зохицох чадвартай. Хэрэв та шинэ зууны үеийнх бол, юуг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй зүгээр л цаг нѳхцѳѳж байгаа бол Z үеийнхэн хэмээх тэс ѳѳр үе гарч ирсэн гэдгийг, тэдэнтэй хэрхэн өрсөлдөх эсвэл хамтран ажиллаж амьдрахдаа бэлдэх хэрэгтэй болох нь.

Z үеийнхэн илүү олон талаар хөгжиж байгаа

3 Z үеийнхэн илүү даяаршсан

Шинэ зууны үеийнхэн бол одоогийн байдлаар хамгийн их даяаршсан, хѳрш зэргэлдээ, ѳѳр орны найз нѳхѳдтэй болж эхэлсэн хүмүүс. Тэд хамгийн анхны даяаршсан хүмүүс гэгдэх боловч цахим орчин хѳгжихийн хэрээр газар нутгийн хол ойр асуудал биш болсон. Z үеийнхэн олон улсын төвшинд сэтгэж, олон улсын төвшинд харилцаж, түүнийгээ дагаад ч чадварлаг болно. 

Дэлхий дээрх ихэнх хүүхдүүд, өсвөр насныхан өөрийн орны томчуудтай биш, гадаад орны хүүхдүүдтэй ижил сонирхолтой байдаг гэсэн судалгаа бий. Америкийн 8 настан Энэтхэг дахь 8 настантай адилхан сонирхолтой байхад, 65 настнууд нь тэс ѳѳр байх жишээтэй. 

Z үеийнхэн Xbox асаан, чихэвч зүүчхээд дэлхийн нѳгѳѳ буланд байгаа ѳѳрийн үеийнхэнтэйгээ харилцаж чаддаг. Харилцаа холбооны энэхүү технологиуд энэ үеийнхэнд дэлхий хаанаас ч, хэнтэй ч холбогдож болохыг мэдрүүлж ѳсгѳж байна гэсэн үг. Тиймээс Z үеийнхэнд хаалт, хязгаар гэдэг зүйл байхгүй. 

Z үеийнхэн илүү даяаршсан

4 Z үеийнхэн бид бүхэнд нөлөөлж эхэлнэ

Бусад үеийнхнээс ялгаатай нь Шинэ мянганы болон Z үеийнхэн ѳмнѳх үеүдийнхээ соёлыг өөрсдийн хэв маягт оруулах гэж байгаа хүмүүс. 

"Snapchat"-аар зургаа авч, бие бие рүүгээ эможи илгээдэг нь зарим улсад, зарим соёлд хүүхэд шиг зүйл гэгддэг. Яагаад вэ гэвэл биднээс өмнөх үед хэзээ ч ийм зүйл байгаагүй учраас. Бидний өмнөх үеийнхэн хойч үеийнхнийхээ соёл, амьдралын хэв маягаас суралцах хоёр шалтгаан бий. 

Нэгдүгээрт, Ил тод байдал: Залуу үеийнхний онцлог давуу тал бол интернет, олон нийтийн сүлжээ. Энэ нь хүмүүст юу хамгийн чухал вэ гэдгийг ялгах боломж олгодог бөгөөд ирээдүй хойч үеийнхнийгээ юу хийж, юу сонирхдогийг нь мэдэх шаардлага тулгардаг. 

Хоёрдугаарт, Өөрийгөө хөгжүүлэх: Техник технологи энэ зууныг тодорхойлох гол хүчин зүйл болж, аль хэдийн хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсэг болсон тул өмнөх үеийнхэн үүнийг дагаж шинэчлэгдэж, хөгжихгүй бол маш ихээр хоцрогдох болно. 

Хүн төрөлхтөн шинэ бүтээлүүдийг бий болгохдоо залуу үеийнхэндээ тааруулан гаргадаг ч Z үеийнхний амьдарч байгаа энэ үе маш хурдан шинэлэг зүйл бүтээхийг шаардаж байна. Тиймээс тун удалгүй бидний ажил, амьдралд Z үеийнхэн нөлөөлж эхлэх нь тодорхой. 

Z үеийнхэн бид бүхэнд нөлөөлж эхэлнэ

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()