Чанартай бөгөөд боломжийн үнэтэй шилдэг цагны брэндүүд

Өнөө цагт зүүсэн цаг нь тухайн хүний нэр хүнд, байр суурийг тодотгох болсон. Тийм ч учраас эрчүүд бугуйн цагандаа мөнгөө харамгүй зарцуулдаг. 1970-1980 оны "Quartz" брэндийн уналтын үеэр Япончууд хямд үнэтэй, баттерей сайтай цаг үйлдвэрлэж эхэлсэн боловч 100 еврогоос хямд үнэтэй цаганд хүмүүс тийм ч таатай хандаагүй. Сүүлийн үед хүмүүс цаг худалдан авахдаа үнээс илүүтэйгээр өнгө үзэмж, өөрийн хэв маягтаа тааруулан сонгодог болсон. Бугуйн цаг сонгож авахдаа та үнээс гадна ямар брэндийнх байвал зүгээр вэ гэдгийг бодолцох нь чухал. Бид та бүхэнд цагны брэндүүдийн талаар товчхон мэдээлэл өгье. 

Чанартай бөгөөд боломжийн үнэтэй шилдэг цагны брэндүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Tissot

"Swatch" группын эзэмшдэг Тиссот цаг нь үнийн хувьд боломжийн буюу ихэнхдээ 300 еврогоос доош үнэтэй байдаг. 1853 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа компани учир та нэр хүндтэй бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Үдэшлэг, албаны уулзалтад зориулсан, мөн автомат тохиргоотой "Swissmatic" хэмээх цагууд ч бий. Чанарыг дээд зэргээр эрхэмлэдэг учраас та худалдан авалтдаа сэтгэл хангалуун байж болно. 

Tissot

2 Seiko

Сейко нь Япон улсад үйлдвэрлэгддэг хамгийн ихдээ 300 еврогийн үнэтэй байдаг ба зүүхэд хөнгөн, авсаархан.  Японд үйлдвэрлэгдсэн энэхүү цаг нь өрсөлдөгч болох Шведийн үйлдвэрийн цагнудаас хямд, дунджаар 200 еврогийн үнэтэй аж. Баттерей солих шаардлага гардаггүй, удаан эдэлгээтэй. 

Seiko

3 Casio

Алтлаг оосортой дижитал цагуудаар нь та Casio-г мэдэх байх.  Орчин үеийн соёлоос хоцордоггүй ганган залуусаас эхлээд ажил хэрэгч хээнцэр залуус хүртэл зүүдэг.

Ретро загварын бөх бат гадна орчин үеийн Bluetooth-тэй, усны хамгаалалттай Casio цагууд ч бий. Өдөр тутмын гоёлд Casio-ийн ямар ч цаг хамгийн шилдэг нь байх болно.

Casio

4 G-Shock

G-Shock брендийн цагнууд худалдаанд гараад 30  жил болж байна.  Кикуо Ибе гэх Casio-ийн цаг зохион бүтээгч энэхүү цагны загварыг анх гаргасан бөгөөд 10 жил ажиллах баттерейтай, 100 метрийн гүн усанд тэсвэртэй, 10 метр өндрөөс унахад хагарахгүйгээр зохион бүтээгджээ. 

Зохион бүтээгдсэнээсээ 30 жилийн хойно ч гэсэн эдэлгээ сайтай шилдэг хэвээр байгаа аж. Харин одоо автомат хуанли, сэрүүлэг зэрэг орчин үеийн хэрэглүүрүүд нэмэгдсэн. 

G-Shock

5 Timex

Timex бол цаг сонирхогч хүн бүрд байх ёстой цаг гэж үздэг. Энэхүү цагыг анх Жорж Буш зүүж байснаар нь дээдсүүд хэрэглэдэг гэдэг  боловч саяхнаас энгийн хэрэглээний, өдөр тутмын цаганд тооцогдох болж. 

2017 онд Вьетнамын дайны үеийн стилийг 3 төрлийн цаг танилцуулсан бөгөөд энэхүү цагны худалдан авагчид нь Лондон, Токиогоос хүртэл байж. Миланд үйлдвэрлэсэн бугуйвч, эртний үеийг санагдуулам чамин хийц нь олон хүмүүсийн сонирхлыг татдаг. 

Timex

6 Swatch

Swiss буюу Швейцарь, watch буюу цаг гэсэн үгний нийлбэрээр бүтсэн нэртэй хамгийболомжийн үнэтэй цаг. Swatch-ын зохион бүтээгчид ямар ч төрлийн, ямар ч загварыг зохион бүтээх чадвартай бөгөөд цагны үйлдвэрийнхэн “танд төсөөлөгдөж л байгаа бол бид хийж чадна” гэсэн уриатай гэнэ. Swatch-ын цагууд үнийн хувьд 150 еврогоос эхэлдэг. 

Swatch

7 Triwa

​2007 онд 4 найз хамтран загварыг нь гаргасан бөгөөд цагны үйлдвэрлэлийг өөрчлөх гэсэн утгаар Triwa гэх нэрийг өгчээ. Бүх цагаа Шведэд үйлдвэрлэдэг, цагны үсэг, тоонууд чамин өнгөтэй, арьсан оосортой. Triwa брендийн цагийг нүдний шилтэй нь хослуулан зүүвэл тохиромжтой.

Triwa

8 Skagen

Скаген цаг нь анх Скандинавын орнуудаас үүссэн гэгддэг боловч одоогийн байдлаар Америкийн Fossil компани үйлдвэрлэн гаргадаг. Цагны ерөнхий загвар нь дотор хэсэгт нь брендийнх нь нэр байх бөгөөд секундийн тохиргоотой жижиг үйлдлийн систем багтсан байдаг. Скаген цагнуудын үнэ 300 орчим доллар. 

Skagen

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()