Эр хүн таны огтхон ч санаа зовох хэрэггүй зүйлс

Хүн бүр л бусдын хувьд төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд хэт их анхаарал хандуулж, санаагаа зовоож байдаг. Харин эр хүн та бүсгүйчүүдийн тэр бүр анхаардаггүй зүйлсэд ач холбогдол өгч, өөртөө сэтгэл дундуур яваа юм биш биз?  Тэгвэл танд дуулгах нэг таатай мэдээ байна. Таны хувьд сул тал мэт санагдаж болох зарим зүйлс бусдын хувьд зүгээр л хэвийн үзэгдэл байх нь элбэг гэнэ. Хэрвээ та дараах зүйлсэд санаагаа чилээж явдаг бол одооноос болих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

Эр хүн таны огтхон ч санаа зовох хэрэггүй зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сексийн туршлагагүй байх

Энэ бол санаа зовох зүйл биш гэдэгт бат итгэлтэй байж болно. Магадгүй та энэ тал дээр өөрийн хүчинд итгэхгүй, туршлага муутайдаа ичиж санаа зовдог байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүнд таны туршлагатай эсэх огт хамаагүй бөгөөд тэрээр тантай дотно харилцаанд орохыг хүссэн учраас л үүнийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. Түүний хувьд та л чухал. Байнгын хамтрагчтай болсноор та хэсэг хугацааны дараа таны энэ чадвар сайжрах болно. 

Сексийн туршлагагүй байх

2 Амархан дур тавьдаг

Магадгүй энэ эрчүүдийн хамгийн их айж, санаа зовдог зүйл болов уу. Ихэнх порно болон бусад энэ төрлийн байгууллагууд бэлгийн харилцаа багадаа 40 минут үргэлжлэх ёстой хэмээн ухуулга хийдэг. Гэхдээ хэрвээ танд энэ боломж байхгүй бол  өөрийгөө голж, сэтгэл санаагаар унах хэрэггүй.

Хэрвээ та хурдан дур ханадаг бол  өөрийгөө хэнд ч хэрэггүй амраг гэж битгий бодоорой. Мэдээж, удаан хугацаанд бэлгийн харилцаанд орох нь таатай ч хурдан дур ханах байдал нь үргэлж тантай холбоотой байдаггүй. Хэсэг хугацаанд завсарласны дараа та хоёр дахь оролдлогоо хийж болох бөгөөд хоёр дахь нь нэгдэхээсээ илүү удаан байдаг гэдгийг хүн бүр мэднэ.

Хачирхалтай нь бүх охид удаан  секс хийхийг хүсдэггүй байна. Зарим охидын хувьд таны хурдан тавих байдал таалагдана. Тиймээс зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж буй мэдээлэл, ухуулагад итгэх хэрэггүй бөгөөд өөрийнхөөрөө л байгаарай.

Амархан дур тавьдаг

3 Бэлэг эрхтний хэмжээ

Эрэгтэй хүн бүр өөрийн бэлэг эрхтний хэмжээний талаар бодож, түүнд санаа зовдог. Гэтэл үнэн хэрэгтээ дундаж бэлэг эрхтний хэмжээтэй залуу, бүсгүйчүүдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж чаддаг гэнэ. Хамгийн гол нь өөрийн давуу талыг  харуулсан чадварт суралцах нь зүйтэй.

Гэтэл порно ертөнцөд мөн л бэлэг эрхтний хэмжээ том байх хэрэгтэй гэсэн ухуулгыг  хийдэг нь буруу зүйл юм. Тиймээс залуус заримдаа өөрийн чухал эрхтний хэмжээг голж, сексийн үед өөртөө итгэлгүй болдог аж.

Мэдээж, харилцаанд секс чухал үүрэгтэй хэдий ч үүнд бэлэг эрхтний хэмжээ чухал гэж бодох хэрэггүй. Бүсгүйчүүд том бэлэг эрхтэнд төдийлөн дуртай байдаггүй гэнэ. Учир нь том бэлэг эрхтэн таашаал гэхээсээ илүү өвдөлт мэдрүүлдэг байна. Сексийн үед бусад биеийн хэсгүүд ч чухал үүргийг гүйцэтгэдэг учир та хэмжээндээ огт санаа зовох хэрэггүй. Таны найз эмэгтэй, эхнэрийн хөхний хэмжээ нэг размераар жижгэрчихвэл та түүнийг хайрлахаа болихгүй биз дээ? Тэр ч таныг мөн адил хайрлахаа болихгүй. Тиймээс том хэмжээтэй бэлэг эрхтэн  илүү үр дүнтэй гэж бодох хэрэггүй.

Бэлэг эрхтний хэмжээ

4 Хайртай эмэгтэйгээ дур тавиулж чаддаггүй

Энэ мөн л эрчүүдийн санааг маш ихээр зовоодог зүйлийн нэг.  Мэдээж, түүнийг дур тавиулж чадаж байвал сайн хэдий ч үүнийг хийж чадахгүй байвал санаа зовох хэрэггүй.

Эмэгтэй хүний дур тавьж чадах байдал нь түүний бие организм, физиологитой шууд холбоотой учир энэ таны буруу биш. Секс хийх бүртээ энэ талаар бодох хэрэггүй гэдгийг санаарай. Эрчүүдийн хувьд дур тавих нь чухал байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд тухайн процесс нь чухал байдаг юм. Тиймээс таны хайртай бүсгүйд сексийн ямар зүйл таалагддаг болохыг нь ярилцаж мэдээрэй. Үүний дараа харин та түүнд илүү их таашаалыг мэдрүүлэх боломжтой юм.

Хайртай эмэгтэйгээ дур тавиулж чаддаггүй

5 Биеийн үс

Бие дээрээ хэт их үстэй эсвэл хэт бага үстэй байх нь таны санаа зовох асуудал биш. Үүнээс гадна үсний өнгө ч тийм хамааралтай биш. Магадгүй та сахал ургахгүй байна гэж санаа зовж байж болох юм. Эсвэл эсрэгээрээ бие дээр тань хэт их ус ургадаг байж ч болно. Мэдээж, эмэгтэй хүн бүрийн сонирхол энэ тал дээр өөр байдаг учир та аль ч төрлийн хүн байсан санаа зовох шаардлагагүй.

Биеийн үс

6 Төгс бус галбир

Та хамгийн түрүүнд өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж бие галбираа төгс болгох тал дээр анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь Ван Дамм шиг бие галбиртай биш гээд өөрийгөө голж, эсрэг хүйстэнтэйгээ танилцахгүй байх ёстой гэсэн үг биш. Та хөгжилтэй, бусдыг өөртөө татах увдистай, эмэгтэйчүүдийг хүндэлдэг нэгэн бол өөрийн бие галбирт санаа зовсны хэрэггүй. Харин өөрийн эрүүл мэндийг бодож спортоор хичээллээд үзэхэд гэмгүй шүү.

Төгс бус галбир

7 Эрэгтэйлэг байдал

Ихэнх хүмүүс эрэгтэйлэг байдал гэдгийг том биетэй, тансаг машинтай, халаасандаа дүүрэн мөнгөтэй нэгнээр төсөөлж андуурдаг. Үүнээс гадна тамирчдаас дутахааргүй хүчтэй, овсгоо самбаатай байх хэрэгтэй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ үүнд өөрийн тавьсан зорилгодоо хүрч, үнэт зүйлээ мэддэг, шаардлагатай үед тусламж үзүүлэх чадвартай, найдвартай байх зэрэг багтдаг юм.  Хэрвээ танд эдгээр чанарууд байдаг бол та үнэхээр эрэгтэйлэг хүн юм.

Эрэгтэйлэг байдал

8 Мөнгө

Хэрвээ та хадгаламжгүй бол энэ байдалдаа санаа зовох хэрэггүй. Санхүүгийн эрх чөлөөт байдал цаг хугацааны эрхээр бий болдог. Та баян гэр бүлд төрөөгүйдээ харамсаж гуниглаж суухгүйгээр ажлаа хийж, орлого олохын төлөө зүтгэж байвал аяндаа бүх зүйл тань сайхан болж, та нэг л мэдэхэд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байх болно. Тиймээс яг одоогийн байдлаар та мөнгөгүй байвал өөрийгөө зэмлэх хэрэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд тэмцээрэй.

Мөнгө

9 Хүн бүрд таалагдах гэсэн хүсэл

Хүн бүр л өөрийн байгаагаас илүү харагдахыг хүсдэг. Бусдад таалагдахын тулд өөрийгөө байгаагаар нь харуулахгүй байх нь ирээдүйд та өөрийгөө алдаж, өөрийгөө хөгжүүлэх чадваргүй болно.

Таныг байгаагаар нь хайрладаг хэдхэн хүмүүс л  байхад хангалттай. Хүнд хэцүү зүйл тохиолдсон үед  тэдэнд тусалж, тусламжийн гараа сунгаарай. Өөрийнхөө хувь хүнийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуул. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, зөвхөн бусдад таалагдахын тулд амьдрах хэрэггүй.

Хүн бүрд таалагдах гэсэн хүсэл

10 Тохирсон цаг хугацаа

Хайртай гэдгээ илэрхийлэх, хайртай эмэгтэйгээ анх удаа үнсэхэд тохирсон цаг хугацаа байх хэрэгтэй гэж үү? Энэ үйлдлийг хийхэд өдөр гариг, агаарын даралт, цаг агаар чухал уу? Мэдээж энэ бүхнийг хийхэд тодорхой ёс зүй байх хэрэгтэй ч бүгдийг нь төлөвлөж цаг алдах хэрэггүй гэдгийг санаарай. Тиймээс та өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар амьдралаа зохиож, үргэлж сайхан сэтгэлтэй, ухаалаг байхад л хангалттай.

Тохирсон цаг хугацаа

19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()