“ИРЭЭДҮЙН ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Пицца Хат брэнд нь “Боловсролтой ирээдүй бол эх орны эзэд” гэж үздэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Ой тогтоолтын спортод суралцах чин хүсэл эрмэлзэлтэй нийт 16 хүүхдийг сонгон шалгаруулж “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 3 шатлалт сургалтад 100% үнэ төлбөргүй суралцуулахаар боллоо.

“ИРЭЭДҮЙН ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Анхан шатнаас гүнзгий буюу тамирчны анги хүртэлх нийт 6 сарын турш үргэлжлэх энэхүү хөтөлбөр нь Пицца Хат брэндийн 5 жилийн ойн баярыг тохиолдуулан хийж буй 5 дахь сайн үйлсийн ажил юм.  


ТАВИГДАХ ШАЛГУУР: 

  1. Цаашид оюуны спортын тамирчин болох чин хүсэл эрмэлзэлтэй Улаанбаатар хотын ЕБС-ийн 6-8-р ангийн сурагч байх
  2. Монголын Оюун Ухааны Академийн  Ой тогтоолтын сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй байх.
  3. Монголын Оюун Ухааны Академийн Ой тогтоолтын сургалтад 2019 оны 11 сараас 2020 оны 5 сар хүртэл сургалтад хамрагдах боломжтой байх зэрэг шалгуурууд болно. 

 

Боломжийг бодит байдал болгон, өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулъя!

Бүртгүүлэх линк: https://bit.ly/2AUxLMf

Дэлгэрэнгүй мэдээллийг: 75777707, www.pizzahut.marketing@tavanbogd.com

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.