Дорно дахиныг айдаст автуулж байсан "Хунхууз" нар гэж хэн бэ?

"Хунхууз" гэдгийг хятад хэлнээс орчуулбал "улаан сахалт" гэсэн утгатай. Хятадын энэхүү гэмт бүлэглэл нь өөрсдийгөө гадаадынхан мэтээр дүр үзүүлж, хиймэл сахал зүүдэг байсан учраас тэгж нэрлэгджээ. Бүлэглэл хүчирхэгжиж, нөлөө нь ихсэх тусам зүүн хойд хятадын дээрэмчин бүрийг хунхууз нар гэж нэрлэх хандлагатай болжээ. Хорьдугаар зууны эхэн үед хунхууз нар зөвхөн Хятадад биш Алс Дорнод, Хаант Орос улсын нутаг дэвсгэрт цуутай болж эхэлсэн байдаг.

Дорно дахиныг айдаст автуулж байсан "Хунхууз" нар гэж хэн бэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Дээрэмчин ах дүүс

Хунхууз нар удирдлагын нэг төвтэй байсангүй, харин олон жижиг хэсгүүдэд хуваагдсан омог маягийн зохион байгуулалттай байжээ. Хамгийн алдартай, нөлөө бүхий бүлгүүд нь "Чононууд", "Ууртай ноход", "Могойн толгой" гэсэн нэртэй байв. Ашиг хонжоо хайсан тэдгээр бүлгүүд хил орчмын бүс нутгаар хэрэн тэнүүчилж, газар нутаг тасалж аван эзэмшлээ тогтоохыг оролдож, нутгийнхнаас алба гувчуур татдаг байжээ. Тэр ч байтугай нэг бүлэг нь Хятад, Солонгосын хил дээр "Хунхууз Жяпигугийн бүгд найрамдах улс" нэртэй улс маягийн зүйл байгуулсан байдаг.

Дээрэмчдийн нэг бүлэг хамгийн ихдээ 500-аад гишүүнтэй байсан ч түүнээс олон тооны дээрэмчдээс бүрдсэн, япон зэвсэг агссан бүлэг байсан гэсэн яриа бий. Бүх хунхуузууд нэгнээ ах дүү гэж хүндлэх ч зэрэг дэвийн эрэмбийг яс баримталдаг байв. Бүлгийн ахлагчийн эрх мэдэл хязгааргүй бөгөөд хулгай дээрэм хийхэд хунхууз нарыг зохион байгуулах гол үүргийг гүйцэтгэж байжээ.

Дээрэмчин ах дүүс

2 Зэвсэг ба айлган сүрдүүлэлт

Хунхууз нар зэвсэглэлд онцгой анхаарал хандуулдаг байсан бөгөөд дээрэм тонуул хийж олсон эд зүйлсээ шинэ винтов, гар буу, сум, тэсрэх бодис авахад зарцуулдаг байв. 1880 онд Владивосток хотод амьдарч байсан Кайзер нэртэй герман худалдаачин тэдэнд ихээхэн хэмжээний винтов буу худалдаж байсан баримт бий. 

Дээрэмчид Орос, Японы дайны үеэр бүс нутагтаа онцгой аюул учруулах болсон байна. Алс Дорнодын нутаг зэр зэвсгээр дүүрч, ихэнх нь хунхууз нарын мэдэлд очдог байлаа. Тэд ихэвчлэн малын хулгай, дээрэм, хориотой наймаа, хууль бус алт олборлолт, хүний наймаа, рекетийн ажиллагаа явуулдаг байв. 

Зэвсэг ба айлган сүрдүүлэлт

3 Оросуудын нөлөө

19-р зууны дунд үеэс эхлэн хунхууз нар Оросын Уссуригийн бүс нутгийг аажмаар эзэлж эхэлжээ. Тухайн бүс нутагт Оросын нөлөө тогтохоос айсан Чин гүрэн тэдэнд туслалцаа үзүүлж байв. Мөн Оросын цагаачдаас залхсан орон нутгийн тариачин иргэд тэдэнд сайнаар ханддаг байжээ.

Оросуудын нөлөө

1867 оны арван хоёрдугаар сард, хунхууз нар Оросын эсрэг томоохон дайралт хийсэн юм. Сучан голын сав газраар нутаглаж байсан Козак цагаачид руу довтолж, дараагаар нь Монгуй голыг уруудан тэндхийн Орос, Солонгос иргэдийг хоморголон устгасан байна.

Энэхүү аллага дөрвөн сар үргэлжилсний дараа хурандаа Яков Дяченко Амар мөрний козакуудын батальоныг удирдаж, хунхуузуудын гол хүчийг цохин ялалт байгуулжээ.

4 Дайны үед

20-р зууны эхэнд Алс Дорнодод хятадын дээрэмчдийн бүлэг дахин гарч иржээ. Орос, Японы дайн үүнд нь тус болсон бөгөөд хунхуузууд Токиод тусалж, Оросын арын шугам руу дайралтууд хийж байв. 

Бодун хотод болсон хамгийн том тулаанд 200 гаруй дээрэмчин, нөгөө талаас 100 гаруй козакууд оролцжээ. Улмаар Хунхууз нарын тал нь алагдаж, хорь гаруй нь баривчлагдсан байна. 

Дайны үед

Харин дэлхийн нэгдүгээр дайны үед хунхууз нар Германы талд зэвсгийн туслалцаа үзүүлж байсан баримт бий. Харин Оросын хувьсгалын дараа  тэдний Алс Дорнод дахь хүч дарагдаж, зүүн Хятад руу буцсан байдаг. Тэдний үлдэгдэл хүч зүүн Хятадад удаан хугацааны турш байсаар ирсэн бөгөөд бүр 2-р дайны үед Манжуурт Японы эсрэг тэмцэж байсан аж.

29
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()