Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгийн эзнийг баасан гарагт тодруулна

Төрийн банкны хамт олон АРВАН жилийн ойгоо угтан Гялсбанкны АРВАН харилцагчаа тус бүр НЭГ сая төгрөгөөр урамшуулна.

Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгийн эзнийг баасан гарагт тодруулна

Хэрэв та тус урамшуулалт аянд оролцохыг хүсвэл Гялсбанк үйлчилгээгээр хоёроос дээш гүйлгээ хийсэн байхад л хангалттай ба урамшууллын эздийг 7 хоног бүр цахим  хэлбэрээр https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар тодруулах ба эхний нэг сая төгрөгийн эзнийг 2019.10.11-ний баасан гарагийн 16 цагт тодруулна. Мөн Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй харилцагч байгаа бол 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Гялсбанк үйлчилгээндээ үнэгүй бүртгэн бэлэг барьж байна.

Харилцагч Гялсбанк үйлчилгээг интернэт холболттой үед ibank.mn сайтаар болон State bank аппликейшнээр, интернэт холболтгүй үедээ гар утасны Сим-д суулгасан Төрийн банкны цэсээр, эсвэл мессеж илгээж, санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.

Үүнд:

  • Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх;
  • Гадаад шилжүүлэг илгээх;
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Гааль, Нийгмийн даатгалын төлбөр, тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал гэх мэт бусад төлбөрийг төлөх;
  • Хадгаламж, барьцаалсан онлайн зээл авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах;
  • QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх;
  • Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах;
  • Картаа хаах, нээх, интернэт пин код авах;
  • Арилжааны хэлцэл хийх;  
  • Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Гүйлгээний лимит нэмэх, алдаатай гүйлгээний хүсэлт илгээх;
  • Ухаалаг утасны хурууны хээ болон царай таних технологийг ашиглан үйлчилгээнд нэвтрэх, гүйлгээ хийх гэх мэт давуу талтай юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.