Ким Кардашьян төрөлх нутаг Арменд зочиллоо

38 настай реалити шоуны од Ким Кардашьян Уэст, түүний 40 настай эгч Кортни нар хүүхдүүдийн хамтаар төрөлх нутаг Арменд очжээ. Хуульч асан Роберт Кардашьяны охид Арменд болсон Мэдээлэл технологийн дэлхийн хэмжээний уулзалтад оролцох зорилгоор ирцгээсэн аж.

Ким Кардашьян төрөлх нутаг Арменд зочиллоо
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Кардашьян-Женнерийн гэр бүлийнхэн нийслэл Ереванд зочилж, тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт бараалхсан аж. Тэд энэ үеэр 1915 оны Арменчуудыг хоморголон устгах ажиллагааны үеэр амиа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан барьсан "Tsitsernakaberd" дурсгалын цогцолбороор зочилсон байна. Харин Кортнигийн 2 том хүүхдүүд буюу 9 настай Мэйсон, 7 настай Пенелопа нар дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд мөн оролцсон байна.

Ким Кардашьян, эгч Кортни Кардашьян болон тэдний хүүхдийн хамт "Цицернакаберд" цогцолборт, 2019 оны 10 сарын 10

Ким Кардашьян "Цицернакаберд" дурсгалын цогцолборт зочлох үеэр

Мөн Ким гурван хүүхдээ Армений үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулжээ. 

Ким Кардашьяны өвөг дээдэс 19 дүгээр зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн аж.

Ереванд зочлох үеэрээ тэр өөрийн нэрийн дотуур хувцасны брэндийн үйлдвэрлэлийг Арменид явуулах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ.

Өмнө нь, 2015 онд тэрбээр Арменид эгчийн хамт анх удаа очиж байсан аж.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()