Түүхэн дэх хамгийн шилдэг тагнуулын хэрэгслүүд

Хүйтэн дайны үеэр тагнуулын нууц хэрэгслүүдийг ихээр ашиглаж байжээ. Тэр үед сөргөлдөгч улсууд үргэлж хоорондоо тэмцэлдэж байсан бөгөөд тэд нэг нэгнийхээ зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээг мэдэхийн тулд төрөл бүрийн тагнуулын хэрэгсэл ашиглаж байсан гэнэ. Өнөө үед бол нүдэнд харагдахгүй болтлоо хөгжсөн байгаа биз. Ингээд тэр үеийн хамгийн энгийн хэрнээ, гайхалтай үр дүн үзүүлж чадсан тагнуулын хэрэгслүүдтэй танилцацгаая. 

Түүхэн дэх хамгийн шилдэг тагнуулын хэрэгслүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Модны тайрдас

1970-аад оны эхэн үед Америкийн тагнуулчид зөвлөлтийн цэргүүдийн байрлаж буй газар модны тайрдас байрлуулжээ. Мэдээж, гадна талаасаа огтхон ч сүртэй зүйл байхгүй. Харин дотор байгаа радар н АНУ-ын хиймэл дагуул руу дохио дамжуулж байсан гэнэ. Зөвлөлтийн цэргүүд энэхүү тагнуулын хэрэгслийг хэрхэн илрүүлсэн нь одоог хүртэл нууц хэвээр байгаа юм.

Модны тайрдас

2 Хувилагч машин

1970-аад оны үед Сан-Францискод байрлах Зөвлөлт холбоот улсын ерөнхий консул Toshiba брэндийн хувилагч машинтай болжээ. Энэхүү модель нь дипломат ажил гүйцэтгэхэд тохиромжтой байсан учир тэд Москва руу явуулахаар шийдсэн байна. Харин өөрсдөө дахин шинийг худалдаж авчээ. Харамсалтай нь, тус хувилагч машинд нууц төхөөрөмж байрлуулсан байсан бөгөөд хувилж буй бичиг баримтыг хажуу байранд байх тусгай тоон системт төхөөрөмж руу автоматаар явуулдаг байсан аж. Ийнхүү Зөвлөлтийн ихэнх мэдээлэл ил болсон байна. 

Хувилагч машин

3 Төрийн сүлд

1945 онд Ялтад болсон хурлын үеэр зөвлөлтийн нэгэн пионер Америкийн дипломатад модоор урласан АНУ-ын сүлд бэлэглэсэн байна. Энэхүү бэлэг нь дипломатчид маш ихээр таалагдсан учир тэрээр өрөөндөө өлгөхөөр шийджээ. Үүнээс хойш 8 жилийн дараа буюу 1953 онд уг сүлдэд өндөр хүчин чадалтай дуу хураагуур суулгасан болохыг олж илрүүлжээ. Тэдний өрөөндөө ярьж байсан бүх яриаг зөвлөлтийн тагнуулчид шууд сонсож байв. 

Төрийн сүлд

4 Чулуу

Энэхүү дуулиан 2006 онд үүссэн. Москвагийн сөрөг тагнуулынхан дотроо мэдээлэл дамжуулах төхөөрөмжтэй хачирхалтай чулууг олж илрүүлсэн байна. Тус төхөөрөмж нь 20-25 метрийн зайд болж буй нууцлалтай радио сигналыг 2 секундийн дотор хүргэж чаддаг байжээ.

Чулуу

5 Өвөрмөц мэдээ дамжуулагч

2012 онд Ираны тусгайгийнхан өвөрмөц нууц мэдээлэл дамжуулагч олжээ. Энэхүү төхөөрөмж нь ураны үйлдвэрээс холгүй зайд байсан бөгөөд хүн ойртож байгаа тохиолдолд өөрийгөө устгах чадвартай байсан гэнэ. Ираны сөрөг тагнуулынхан уг төхөөрөмжийг хэрхэн авч чадсан нь хачирхалтай. Уг төхөөрөмжийг Израилийн тагнуулчид тавьсан байх магадлалтай гэсэн таамгийг Ираны удирдлагууд гаргаж байгаа аж.

Өвөрмөц мэдээ дамжуулагч

6 Залгуур

2013 онд Британи, Эквадорын хооронд дипломат маргаан үүссэн юм. Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд Ээлжит төлөвлөгөөт үзлэг хийж байх үед өрөөний залгуурнаас нэгэн хадгалагч төхөөрөмжийг илрүүлсэн байна. Энэ үед сэтгүүлч Жулиан Ассанж яамны байранд нуугдаж байсан аж.

Залгуур

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()