Ичимхий англи хүү сургуулийнхаа охинтой дотносохыг оролдоод 10 жилийн ял авахаар болжээ

Жэми Гриффитс (Jamie Griffiths) хэмээх 19 настай англи хүү Google дээр "Хэрхэн найзтай болох вэ" гэж хайж, судалж үзээд, эцэст нь 17 настай нэгэн охинтой танилцахыг оролдсон нь буруугаар эргэсэн болохыг "Daily Mail" мэдээлсэн байна.

Ичимхий англи хүү сургуулийнхаа охинтой дотносохыг оролдоод 10 жилийн ял авахаар болжээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Ээж аавтайгаа амьдардаг, энэ жил Дурхэмийн их сургуульд элсэн орсон энэ хүү бэлгийн хүчирхийлэл давтан үйлдсэн хэрэгт ороод байна. Гэхдээ тэрээр хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, "хэт ичимхий зан, болхи байдал маань үүнд хүргэсэн" гэж мэдүүлжээ.

Түүний хэлснээр таалагдсан охинтойгоо найз болохыг хүсч, яриа өдөхийг оролдсон ч ямар ч үг хэлж чадаагүй, эвгүй байдалд орсон ажээ.

Уг хэрэг өнгөрсөн жил Гриффитс болон түүнийг буруутгасан охин хоёр Нутсфордын ахлах сургуульд суралцаж байх үед болсон байна. Юу болсныг тодруулбал, 18 настай тэрхүү охин гэртээ харихаар төмөр замын гүүрэн дээгүүр гарч байхдаа Гриффитстэй тааралдсан байна.

"Тэр эхлээд гүүрний хашлага налаад зогсож байснаа над руу гэнэт хүрээд ирсэн. Ирээд шууд миний гарт хүрэхээр нь би түүнээс болихыг шаардсан. Надад маш эвгүй байсан. Би түүний гараас мултарсны дараа тэр түргэн алхаад яваад өгсөн. Хэрэв би анх гараа сунгахад нь бултаагүй байсан бол тэр миний хөхөнд хүрэх гэж байсан байх" хэмээн мэдүүлэг өгөхдөө ярьжээ.

Энэ явдлаас сарын дараа тэр хоёр дахин тааралджээ. Энэ тухайгаа "Тэр гэнэт миний өмнө хүрээд ирсэн. Миний нүд рүү инээмсэглэж харж байснаа биед маань (бүсэлхийний хажуу хэсэгт) хүрчихээд яваад өгсөн. Энэ явдал маш хурдан, 3-4 секундэд л болж өнгөрсөн. Дараа нь би уйлсан, үнэхээр аймшигтай байсан" хэмээн хохирогч охин ярьжээ.

Тэрбээр энэ жил Оксфордын их сургуульд элссэн бөгөөд элсэлт, хичээл гээд завгүй явсны эцэст саяхан дээрх явдлын тухай цагдаад мэдэгдсэн нь энэ ажээ.

Харин Гриффитс "Би ердөө л түүнтэй найзлахыг хүсч байсан. Миний бүх найзууд явчихсан, би ихээр ганцаардаж хэн нэгэнтэй ярилцмаар байсан...Түүнийг сургуулийнхаа охин болохыг таниад очиж ярилцахыг хүссэн ч амнаас юу ч гараагүй. Маш их сандарч, гарт нь хүрэх шиг болсон. Хэн нэгний анхаарлыг татахын тулд гарт нь хүрэх нь хэвийн зүйл биз дээ" хэмээн ярьжээ.

Жэми Гриффитс энэ хэргээрээ Манчестерийн дүүргийн шатны шүүхэд дуудагдсан бөгөөд энэ сарын сүүлчээр ялын тогтоол гарах аж. Англид иймэрхүү хэргийг давтан үйлдсэн тохиолдолд хамгийн ихдээ 10 жилийн ял авдаг бөгөөд түүнчлэн хөөрхий хүү үлдсэн амьдралаа "Бэлгийн дарамт үзүүлэгч"-ийн жагсаалтад орж, байнгын хяналтан доор өнгөрүүлэхээр болжээ.

13
таалагдаж байна

108
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()