Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

Дэлхийн улс орнуудад эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн хүйсийг тодорхойлох, өлгийдөн авах, төрсний дараах цээр зэрэг нь харилцан адилгүй байдаг. Энэ нь мэдээж тухайн улсын соёл уламжлал, ёс заншил, итгэл үнэмшилтэй холбоотой юм. Зарим улсад үүнтэй холбоотой уламжлал маш этгээд байдаг бол ижилхэн зан заншилтай улсууд ч цөөнгүй байна.  Ингээд өөр өөр улсын эмэгтэйчүүдээс жирэмслэлттэй холбоотой, шинэ хүүхдээ хүлээн авдаг ёс жаягуудын талаар асууж тодруулсныг та бүхэнд хүргэж байна. 

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Доминиканы БНУ

Карибын орнуудын иргэд хүүхдийнхээ хүйсийг тодорхойлохын тулд халбага, хутга, сэрээ тус бүрийг 3 сандал доор тавьж, жирэмсэн эмэгтэйг аль нэг сандал дээр өөрт нь мэдэгдэлгүйгээр суулгадаг байна. Жирэмсэн эмэгтэйн суусан сандал дор халбага байвал охин, хутга байвал хүү, харин сэрээ байвал хүйсийг нь тодорхойлох боломжгүй гэж үздэг байж. Мөн зарим хүмүүс эрэгтэй хүүхэд тээж байгаа ээжүүдийн үс өтгөн, хөвсгөр болдог бол эмэгтэй хүүхэдтэй ээжүүдийнх шингэн болдог гэж үздэг аж. 

Доминиканы БНУ

2 Бангладеш

Бангладешт эмэгтэй хүүхэд тээж байгаа эмэгтэйчүүдийн арьс гэрэлтэй, гялтганасан харагддаг гэдэг бол эрэгтэй хүүхэд тээж байгаа эмэгтэйчүүдийн нүдний доогуур хар зураас үүссэн байдаг гэгддэг байна. 
 

Бангладеш

3 Tурк

Жирэмсэн эмэгтэй чихэрлэг зүйлс их идэж байвал эрэгтэй хүүхэд тээж байгаа, харин исгэлэн зүйлсэд дуртай байвал эмэгтэй хүүхэд тээж байгаа гэсэн үг аж. 

Tурк

4 Зааны ясан эрэг улс

Зүүн Африкийн орнуудад жирэмсэн эмэгтэйчүүд аль болох гэдсээ ороож, бусдад мэдэгдэхгүй байх талаас нь анхаардаг гэнэ. Энэ нь нэг талаас мухар сүсэг, нөгөө талаас даруу байдлаа харуулж байгаа хэлбэр аж. Харин Зааны ясан эргийн өмнө хэсгээр эмэгтэйчүүд төрөх дөхүүлээд ээжүүд дээрээ очиж төрдөг бөгөөд тэндээ төрж, амарч тэнхэрч аваад харьдаг гэнэ. Зарим газарт жирэмсэн болсон эхний 40 өдрөө бусад хүмүүст мэдэгддэггүй. Энэ нь хүүхдээ муу муухайгаас хамгаалах нэг арга гэнэ. 

Зааны ясан эрэг улс

5 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост эмэгтэйчүүд төрснийхөө дараа хүүхэдтэйгээ хамт төрсний дараах сувилагч, хоол зүйч, тогооч, арьс арчилгааны мэргэжилтнүүдтэй амралтын газар руу очиж, хэдэн 7 хоног тэндээ амарч байгаад гэртээ харьдаг аж. Ээжүүд тэнд байхдаа массажинд орох, иогаар хичээллэх, хүүхдээ асрахдаа ч хүртэл тусламж авдаг гэнэ. Энэхүү амралтын газарт очих нь мэдээж үнэтэй боловч төрсний дараа сайн эдгэрч, тэнхэрч авах зэрэг нь хамгийн чухал байдаг аж. ​

Өмнөд Солонгос

6 Гвиана

Өмнөд Америкийн орнуудад жирэмсэн эмэгтэйчүүд төрөхийнхөө өмнө болон хүүхдээ төрөөд 9 хоногтой байхад нь баяр хийдэг гэнэ. Баярт уригдсан зочид эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай баяраа тэмдэглэж байгаа хүүхдэд алтан бугуйвч бэлэг болгон авчирдаг бол, энэ үед ээжүүд төрснөөсөө хойш анх удаа усанд ордог байна. Зарим ээжүүд эхэсээ хадгалан, баярынхаа үеэр шатаадаг бөгөөд энэ нь ээж хүү хоёрыг эсэн мэнд салсныг нь тэмдэглэж байгаа хэрэг ажээ.

Гвиана

7 Нидерланд

Нидерландын зарим хосууд хүүхэдтэй болсноо мэдэгдэхдээ гудамж руу харсан цонхон дээрээ чихмэл өрөвтас тавьдаг гэнэ. Харин байшингийн урдуур яваа хүмүүст хүүхэд авчирч байгаа өрөвтас шувуу цонхон дээр сууж байгаа мэтээр харагддаг байна. Харин шинэхэн ээж аавууд зочдоо цөцгийтэй юм уу сахартай жигнэмгээр дайлдаг. Ингэж дайлахдаа эрэгтэй хүүхэдтэй болж байвал цэнхэр өнгөтэй жигнэмэг, эмэгтэй хүүхэдтэй болж байгаа бол ягаан өнгөтэй жигнэмэг өгдөг ажээ. 

Нидерланд

8 Канад

Канадын Квебек мужид дөнгөж төрсөн эмэгтэйн гэрт хүүхэд асрагч төрснийх нь эхний хэдэн 7 хоног байнга ирж, хүүхэд хөхүүлэх, мэдэхгүй зүйлсэд нь зөвлөгөө өгөх, хүүхдийнх нь жинг үзэх зэргийг зааж өгдөг гэнэ. Энэ бол засгийн газраас нь үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээ юм байна. 

Канад

9 Кипр

Газар дундын тэнгисийн орнуудад жирэмсэн эмэгтэй ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн идэхийг хүсээд идэж чадахгүй байж байгаад төрвөл хүүхэд нь тэр хүнсний бүтээгдэхүүнтэй адил хэлбэртэй мэнгэтэй төрдөг гэсэн үзэл байдаг гэнэ. Жишээлбэл, жирэмсэн эмэгтэй гүзээлзгэнэ идэхийг хүсдэг байсан бол хүүхэд нь гүзээлзгэнийн хэлбэртэй мэнгэтэй төрдөг гэх мэт. Мөн зарим эмэгтэйчүүд хүүхдээ хамгаалахаар төрснөөсөө хойш 40 хоног гэрээсээ гардаггүй гэнэ.

Кипр

10 Эквадор

Өмнөд Америкийн алслагдмал хэсгүүдэд төрөх гэж байгаа эхнэртээ нөхөр нь ажил хийж хөлс болгосон цамцаа өгвөл эх аюулгүй амарждаг гэгддэг байна. Мөн ихэнх Америк эцэг эхчүүдийн адилаар хүүхдээ гэдсэнд байхад ээжийгээ бага өвтгөж, хурдан төрөөрэй гэж хүүхэдтэйгээ ярьдаг аж. 

Эквадор

11 АНУ

Америк бол жирэмслэлт, төрөлт, төрөлтийн уламжлал, домог, мухар сүсэг, хүйс тодорхойлох талаар өвөрмөц гэмээр маш олон зан үйлтэй. Жишээлбэл, хэрэв та жирэмсэн, тэгээд таны гэдэс нэлээд дээшээ байвал хүү, нэлээд дор байвал охин гэж үздэг байна. Хэрэв гэдсэнд нь байгаа хүүхдийнх нь зүрхний цохилт минутад 140-с бага цохилж байвал эрэгтэй, олон байвал эмэгтэй хүүхэд гэж үздэг аж. Мөн халуун ногоотой хоол их идэх нь төрөх хугацаа ойртож байгааг илэрхийлдэг ч гэдэг байна. 
 

АНУ

Дээр дурдсан сонирхолтой уламжлалууд ямар ч шинжлэх ухаанаар батлагдаагүй боловч эдгээр нь тун удахгүй төрөх гэж байгаа хүүхдээ хүлээх сонирхолтой арга юм. 

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()