Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл

Авто замын тухай ярихад ихэвчлэн хамгийн сайн чанартай, эргэн тойрны харагдах орчин үзэсгэлэнтэй, холын замд явахад үзэх харах зүйлс ихтэй гэх мэтээр давуу талыг нь онцолж ярьдаг. Тэгвэл энэ удаад би өөрийн явсан хамгийн уйтгартай замын тухай ярья. Уг замын онцлог нь хэдэн мянган километрийн турш явахад үзэгдэх орчин огт өөрчлөгдөхгүй, нэг л газраа яваад л байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зам юм. 

Дэлхийн хамгийн уйтгартай замаар зорчсон тэмдэглэл
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Энэхүү зам нь Казахстан улсад байдаг бөгөөд улсын зүүн өмнөд хязгаараас баруун хойд зах хүртэл бүхэлд нь холбодог. 

Киргизстаны хилээс Самарын боомт хүртэл 2700 км үргэлжлэх бөгөөд энэ хооронд замын эргэн тойрны үзэгдэх орчин бараг өөрчлөгддөггүй нь үнэхээр хачирхалтай. Хүний урманд өнчин мод, дов толгод ч тааралдахгүй, тэгш талаар явсаар л байна.

Хэдэн мянган километрийн турш үргэлжлэх замын асфальтын чанар нь харин маш тааламжтай байлаа.   Замыг бид 3 хоногт туулсан бөгөөд эхний хоёр өдөр 1000 км замыг туулаад, гурав дахь өдөр нь 700 км яваад, Оросын хилд хүрсэн.

Урт хугацаанд явахад нэлээд хүндрэлтэй. Бараг бүх жолооч нар нойрмоглодог гэдэгт итгэлтэй байна. Бид Қызылорда, Актобе хотуудад хоноглоод өглөө нар мандмагц дахин замаа хороосоор байлаа. 

Замын туршид өөрчлөгддөг ганц зүйл нь цаг агаар гэлтэй. Казахстаны зүүн өмнөд хэсгээс гарахад 25-30 хэмийн халуун байсан бол төв хэсэгтээ хүчтэй салхитай, мөн аль хэдийн цас орчихсон, 0 градустай байсан бол хойд хэсэгт очиход 20-25 хэмийн дулаан байлаа. 

Уйтгартай байдлаас гарахын тулд бид хэд хэдэн өөр хотууд дээр зогссон. Тэдгээрийн нэг нь Байконур байсан юм. 

Дараагийнх нь Аралск байв. 

Харин гэнэт л Самара гэсэн замын тэмдэг гарч ирэхэд бид бүгд гайхсан. Энэ урт замаар явахад үнэндээ хаана яваагаа ч таамаглахад хэцүү. Гэнэт нэг том хот гараад ирэхээр нь өөр хот л байна гэж бодсон, гэтэл замын тэмдэг дээр "Чимкент-Самара" гэсэн байсан. Хүрэх газраа ирчихсэн байснаа ч мэдээгүй шүү. 

27
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()