Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд шинээр нь хадгалах аргууд

Хэрвээ та хүнсний бүтээгдэхүүнээ горимын дагуу хадгалдаг бол бүтээгдэхүүн дээрх хадгалах хугацаанд итгэж болно. Харин та хадгалах горимын дагуу бус байдлаар хадгалж бол өөр гэдгийг санах хэрэгтэй. Ингээд танд зарим хүнсний бүтээгдэхүүнийг хугацаанаас нь өмнө муутгахгүй, удаан хугацаанд шинээр нь хадгалах зөвлөгөө хүргье. 

Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд шинээр нь хадгалах аргууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон ургамлыг стакантай усанд хадгал

Ногоон ургамлыг нэг удаад бүх хоолондоо хэрэглэх боломжгүй байдаг. Гэхдээ энэ төрлийн ногоог бүх хоолонд хийж болдог давуу талтай. Ногоон ургамлыг шинээр нь хадгалах хамгийн шилдэг арга бол амьд цэцэгтэй адил усанд хийх явдал юм. Хөргөгчинд хийх боломжтой тусгай стакантай болоорой. Муудсан, хатсан ногоог тусад нь гаргаж хаях нь зүйтэй. Эс тэгвээс стакантай утсыг муутгаж, бусад ногоонд сөргөөр нөлөөлнө. 2 хоног тутамд стакантай усаа солих хэрэгтэй.

Ногоон ургамлыг стакантай усанд хадгал

2 Жимсийг уксусын уусмалаар угаа

Жимсгэнэ бол хамгийн амархан мууддаг бүтээгдэхүүний нэг. Тиймээс удаан хадгалахын тулд жимс жимсгэнэ дээр буй нянг устгах хэрэгтэй бөгөөд үүнд  уксус туслах болно. 1 стакан цагаан цууг 8 стакан устай холино. Ингээд жимсээ саванд хийж, уксустай усаараа угаана. Харин дараа нь усыг нь юүлж, даавуун алчуур дээр хатаах хэрэгтэй. Жимсээ битүүмжилсэн саванд хадгалаарай.

Энэхүү арга нь бүх төрлийн жимсгэнэд тохиромжтой боловч улаалзгана болон бөөрөлзгөнийг угаах нь жимсийг гэмтээдэг учир хамгийн шилдэг сонголт нь хүйтэн газар хадгалах юм.

Жимсийг уксусын уусмалаар угаа

3 Хүнсний ногоо, жимс хадгалах савандаа алчуур хий

Заримдаа хэт их чийглэгээс болж хүнсний бүтээгдэхүүн мууддаг. Тиймээс хайрцаганд хийж хадгалахын өмнө сайн хатаах хэрэгтэй. Ялангуяа хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар хатааж хадгалах нь зөв. Өөр нэгэн шилдэг арга бол хүнсний ногоо хадгалж буй савныхаа ёроолд алчуур дэвсэх явдал юм. Алчуур нь чийглэгийг өөртөө шингээх учир таны хадгалж буй бүтээгдэхүүн муудахгүй байх болно. Энгийн цаасан алчуур эсвэл олон удаагийн алчуур (тогтмол угааж, хатаах хэрэгтэй) ч тохирно.

Хүнсний ногоо, жимс хадгалах савандаа алчуур хий

4 Хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалаарай

Агаарт байх үед хүнсний бүтээгдэхүүнүүд салхинд амархан хатдаг. Үүнээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд хамтдаа ямар нэгэн тусгаарлалтгүй байгаа бол үнэр нь холилдож, нян бактери өсөж үржих таатай нөхцөл бүрдүүлнэ. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ тус бүрт нь хаалттай саванд хадгалаарай.

Хуванцар сав ашиглах нь их хэмжээний зай эзлэхээс гадна бүх зүйлийг нэг саванд багтаах боломжгүй учир маш ихийг худалдаж авах хэрэгтэй болно. Үүний оронд нэг удаагийн хуванцар цахилгаантай уутыг ашиглаж болно. Энэ төрлийн уутыг угаах, хадгалах, цэвэрлэхэд хялбар байдаг. Мөн ямар ч супермаркетаас худалдаж авах боломжтой. Гэхдээ бүх бүтээгдэхүүнийг хуванцар саванд хадгалж болохгүй гэдгийг санаарай. Жишээлбэл: Хиам, бяслаг, мах, загас зэрэг нь амархан муухай үнэртэй болно.

Хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалаарай

5 Хөргөгчийнхөө тохиргоог хийгээрэй

Хэрвээ та орчин үеийн хөргөгчтэй бол хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахад зориулсан тохиргоо байгаа. Жишээлбэл: Сүүлийн үеийн бүх хөргөгчинд гаднаас орж ирэх хуурай агаарыг тохируулах тохиргоо гэж бий. Тохиргоогоо дундаж хэмд тааруулах хэрэггүй бөгөөд хадгалж буй хүнсний бүтээгдэхүүндээ тохируулж  тогтмол өөрчлөөрэй.

Өндөр чийгшил нь ногоон ургамал, жимс, хүнсний ногоо гэх мэт этиленд мэдрэмтгий бүтээгдэхүүнд тохиромжтой. Харин мах, сүүн бүтээгдэхүүн, жимс болон этилен ялгаруулдаг бүтээгдэхүүнийг хуурай агаартай хадгалах хэрэгтэй. Энгийн хөргөгчинд ч агаар нь жигд бус байдаг гэдгийг санаарай. Хаалганы температур жигд бус байдаг учир амархан мууддаг бүтээгдэхүүнийг хаалгандаа хийж болохгүй. Дээд талын тавиурууд дулаан, харин доод  талын тавиурууд хүйтэн байдаг.

Хөргөгчийнхөө тохиргоог хийгээрэй

6 Өндгийг хөргөгчинд хадгалахад учир бий

Худалдаанд зарагдаж буй өндөг заавал хөргөгчинд хадгалагдах ёстой байдаг. Гэтэл Европчууд өндгөө хөргөгчинд бус шүүгээнд хадгалахыг илүүд үздэг байна.  Яагаад тэр вэ?

Хөргөгчин дотор өндгийг яг хаана нь байрлуулахаас шалтгаалж өндөгний чанар, цаашлаад биед үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хөргөгчний хаалганы дотор талд байдаг зориулалтын хуванцар суурь луу хэзээ ч хийж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хөргөгчний хаалгыг өдөржин нээж хааснаар тэнд байгаа өндөгний температур байнга солигддог байна. Ингэснээр өндөгний муудах явц түргэсдэг. Тиймээс өндгийг тогтмол температуртай газар буюу хөргөгчний тавиур дээр хадгалах ёстой ажээ.

Өндгийг хөргөгчинд хадгалахад учир бий

7 Хүнсээ цэвэрлэхгүй хадгал

Хүнсний ногоогоо дэлгүүрээс авчирсан хэвээр нь хадгалахад гэмгүй. Хэдийгээр цэвэрлэсэн хүнсний ногоо, жимсийг хөргөгчөөсөө шууд гаргаад хэрэглэхэд хялбар хэдий ч шинэхэнээр нь хадгалах чухал гэдгийг санаарай.  Гэхдээ энэ дүрэмд жимс жимсгэнэ багтахгүй гэдгийг мартаж болохгүй.

Хүнсээ цэвэрлэхгүй хадгал

8 Муудсан бүтээгдэхүүнийг шууд хаях хэрэгтэй

Савласан бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө болон авсныхаа дараа муудсан байгаа эсэхийг нь сайн шалгаарай. Гурав хоног тутам гэрт байгаа бүтээгдэхүүнүүдээ шалгахаас битгий залхуур. Нэг муудсан бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнийг ч муутгах боломжтой. 

Муудсан бүтээгдэхүүнийг шууд хаях хэрэгтэй

9 Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалдаггүй

Бүх хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчинд хийх гэж яарах хэрэггүй. Бүтэн тарвас, амтат гуа, сонгино-сармис, шоколад, гадил, улаан лооль зэрэг нь хөргөгчинд байхдаа илүү амархан муудаж, амт чанараа алддаг.

Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалдаггүй

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()