Алдарт зураачдын анхны болон сүүлийн уран бүтээлийг харьцуулвал...

Амьдрал бол өөрчлөлт хувьслын үр дүн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс өөрчлөгдөж, хөгжиж, дэвшиж байдаг. Зураачид ч ялгаагүй энэхүү бичигдээгүй хуулиас гадуур өнгөрч чадахгүй. Тэд байгалиас заяагдсан хосгүй авьяастай төрсөн хэдий ч  гайхалтай бүтээл туурвихын тулд чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх гээд олон олон шинэ аргад суралцаж, туршлага хуримтлуулсаар байдаг. Тийм ч учраас тэдний анхны болон сүүлийн зургууд тэс өөр байдаг болов уу. Ингээд алдартай 11 зураачийн анхны болон сүүлийн уран бүтээлүүдийг харьцуулан харцгаая.

Алдарт зураачдын анхны болон сүүлийн уран бүтээлийг харьцуулвал...
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Леонардо да Винчи

Леонардо да ВинчиAnnunciazione” нэртэй анхны зургаа 1472-1475 оны үед буюу Вероккьюгийн шавь байхдаа зуржээ. Уг зураг нь Христийн шашны сэдэвтэй бөгөөд зурагт "хамба лам Гавриел ирээдүйн Есүс Христ мэндлэх тухай мэдээг онгон Мэрид хэрхэн хүргэсэн" талаарх үйл явцыг дүрсэлсэн байдаг. 

Харин сүүлийн бүтээл болох “Адислагч Иоанн” нэртэй зургаа тэрээр 1514-1516 оны хооронд зурж дуусгасан байна. Тэр үед Да Винчи  Ромын папын Бельведер цайзад амьдарч байж. Энэхүү зургаа дуусгасны дараа түүний баруун гар ажиллагаагүй болсон бөгөөд 1519 оноос хойш зурах чадвараа бүрэн алдаж, үүнээс 2 жилийн дараа таалал төгсжээ. 

Леонардо да Винчи

2 Рафаэль

Рафаэлийн эцэг нь Урбиний Гүнтэнд хүчин зүтгэдэг зураач, яруу найрагч хүн байсан учир тэрбээр зургийн чадвараа ааваасаа өвлөн авч, гэртээ суралцсан байна. Түүний анхны бүтээл нь “Эх Мадонна” нэртэй зураг бөгөөд одоо Италийн Урбино хотод байрлах Рафаэлийн гэр музейд хадгалагдаж байгаа аж. 

Хамгийн сүүлийн “Хувирал” зураг дээрээ тэрээр 1520 он хүртэл буюу нас эцэслэх хүртлээ ажилласан байна. Рафаэль энэхүү зургаа ирээдүйн ромын папын захиалгаар зуржээ. 

Рафаэль

3 Микеланжело

“Гэгээн Антонигийн тамлал” нэртэй зургийг 2008 онд л Микеланжелогийн бүтээл гэдгийн хүлээн зөвшөөрсөн. Уг зургийг зурж байх үед тэрээр 12-13 настай байжээ. Микеланжелогийн уг зураг Техасын уран зургийн музейд бий. Энэ бол хүүхдийн бүтээсэн хамгийн өндөр үнэд хүрсэн зураг юм. 

Ватикан дахь Апостолийн ордонд байхдаа тэрээр “Гэгээн Петрийнг цовдолсон нь” нэртэй хамгийн сүүлийн зургаа зурсан бөгөөд түүх судлаачид энэхүү зургийг түүний хамгийн шилдэг бүтээл гэж нэрлэдэг.

Микеланжело

4 Франсиско Гойя

Испанийн Калатаюд хотод байрлах Сан-Хуан-эль-Реаль сүмийн үүдэнд өлгөсөн “Гэгээн Мэригийн дахин төрөлт” нэртэй зургийг Франсиско Гойягийн анхны бүтээл гэж түүхчид үздэг.

Зураачийн сүүлийн зураг нь “Бордогийн саальчин” гэх зураг бөгөөд тэрээр үүнийг Францад байхдаа зуржээ. Зурган дээрх бүсгүй илжгэн дээр сууж байж болох ч тэр нь зурганд багтаагүй бололтой.

Франсиско Гойя

5 Эжен Делакруа

Эжен Делакруагийн анхны томоохон бүтээлийн нэг болох “Гүн Данте” зураг нь баруун Европын урлаг неоклассизмээс романтизм урсгалруу шилжих явцыг харуулсан байдаг. Зурагт Дантегийн тэнгэрийн оронд очиж буй үйл явцыг хошин байдлаар дүрсэлжээ. 

Делакруагийн сүүлийн бүтээл болох "Скифуудын дундах Овид" нэртэй зургаа 1859 онд дуусгасан байдаг боловч олны анхааралд төдийлөн өртөөгүй үлджээ. Тус бүтээл ямар нэг шинэчлэл, шинэлэг зүйл агуулаагүй боловч амар амгалан, тайвширлыг үзэгчдэд мэдрүүлдэг. 

Эжен Делакруа

6 Исаак Левитан

Исаак Левитан "Хаврын нарлаг өдөр" нэртэй анхны зургаа 17 орчим насандаа зуржээ. Харин сүүлийн бүтээл болох “Хадлан” хэмээх зургаа 1900 онд зурсан боловч бүрэн дуусгаж чадалгүй хорвоог орхисон байна.

Исаак Левитан

7 Сальвадор Дали

“Фигерасын близ” хэмээх зургаа тэрээр 6 насандаа зурсан бөгөөд уг зураг шуудангийн илгээмж дээр хэвлэгдэж байж. Энэ нь Сальвадор уран бүтээлчдэд бүтээл туурвих хүч болж өгдөг байсны баталгаа юм.  

Далигийн хамгийн сүүлийн уран бүтээл нь “Хараацайн сүүл” гэх зураг бөгөөд тэрээр Пуболь ордонд байхдаа нас барахаасаа 6 жилийн өмнө буюу 1983 онд зурж дуусгажээ. 

Сальвадор Дали

8 Василий Кандинский

Кандинский  “Цэнхэр хувцастай морьтон” хэмээх зургаа 1903 онд зурсан бөгөөд хамгийн анхны уран зургийн үзэсгэлэн нь 1911 онд болсон байна. Энэхүү зураг нь бусад алдарт зураачдын зургаас тэс өөр бөгөөд 1900-ээд оны үед Кандинскийн зураг эрч хүчээ авч эхэлж байсан юм.

Хамгийн сүүлийн зураг болох “Сүүлчийн усан будаг” зургаа тэрээр 1944 онд зурж, энэ ондоо нас барсан байна.

Василий Кандинский

9 Пабло Пикассо

Пикассогийн аав нь зургийн багш байсан учир түүнд багаас нь зургийн хичээл зааж, арга зүйд сургажээ. Хамгийн анхны зураг болох “Пикадор” нэртэй тосон будган зургаа тэрээр 8 насандаа зурсан байна.

Харин хамгийн сүүлийн «Нүцгэн хэвтэж буй нь” нэртэй зургаа тэр 1973 онд зуржээ.

Пабло Пикассо

10 Карл Брюллов

Карл Брюлловын хамгийн анхны алдартай бүтээл бол “Урлагийн тэнгэр” нэртэй зураг юм. Тэрээр энэхүү зургаа академийн бүх зааврын дагуу зурсан учир академийн зөвлөлийнхөн үүнийг жишээ болгож ашиглах боломжтой хэмээн  хүлээн зөвшөөрсөн байна.

Карлын хамгийн сүүлийн шилдэг уран бүтээл нь түүний эртний анд, археологич “Микеланжело Ланчийн хөрөг” зураг байсан бөгөөд энэ зургийг тэрээр нас барахаасаа жилийн өмнө буюу 1851 онд зуржээ.

Карл Брюллов

11 Жорж Сёра

Жорж Сёрагийн анхны гайхалтай бүтээлийн нэг нь “Аньер дахь шумбагчид” хэмээх зураг байсан бөгөөд уг зурагт Сена мөрний эрэг дээр амарч буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Тэрээр энэхүү зургаа 24 насандаа зурсан байна.

Харин хамгийн сүүлийн уран бүтээл болох “Цирк” зургаа тэрээр дуусгаж амжаагүй юм. Зургийг неоимпрессионизм төрлөөр, пуантилизм  (цэгэн зураглал) хэв маягаар зурсан байдаг. 

Жорж Сёра

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()