Буддын сургаалиас биеллээ олсон амьдралын 10 хичээл

Дэлхийн шашны томоохон урсгалын нэг буддизмийг дэлхий даяар 1.6 тэрбум гаруй хүмүүс сүсэглэн дагадаг. Буддын шашин нь өөрийн гэсэн амьдралын номлол, хэм хэмжээс, эцэс төгсгөлгүй гүн ухаан, философиороо бусад шашнуудаас ялгардаг. Ингээд амьдралд хэрэгтэй буддын шилдэг сургаалуудаас та бүхэнд хүргэж байна. 

Буддын сургаалиас биеллээ олсон амьдралын 10 хичээл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Бусдад өгөөмөр ханд

“Танд цөөхөн байсан ч шаардлагатай хүнд багахан ч гэсэн өгч сур”.

“Хэрвээ та хэн нэгэнд зориулж гэрэл асааж байвал энэ нь таны замыг гэрэлтүүлж өгнө”.

“Бусдыг ойлгохгүй байх нь энэ дэлхийн хамгийн том шаналал бол бусдыг ойлгох нь эрч хүч бэлэглэнэ”.

"Мянган зулыг нэг зулаар асааж болно. Тэглээ гээд зулын бадамлаж дуусах хугацаа багасахгүй. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм."

Бусдад өгөөмөр ханд

2 Өөрийгөө чөлөөл

“Ямар ч эрдэнэсийг ариусалтай харьцуулшгүй”.

“Өвчин хийсэж ирдэг бол, шаналлыг бид өөрсдөө сонгодог”

“Бүх зовлонгийн үндэс нь шунал юм”

“Бүх материаллаг зүйлс мөнх бус, үүнийг ойлгосон хүн илүү амар амгалан амьдардаг"

Өөрийгөө чөлөөл

3 Эв нэгдэлтэй байх арга замыг эрэлхийл

“Дэлхий дээрх хүн  бүхэн мэргэн ухаантан гээд төсөөлөөд үз дээ. Мэргэн ухаантан бүр танд шинэ зүйлийг зааж, танд тусалж чадна”.

Эв нэгдэлтэй байх арга замыг эрэлхийл

4 Жинхэнэ хариултыг авахыг хүсвэл дотоод сэтгэлээ чагна

“Бид л өөрөө өөрийгөө аварч чадна. Та энэ замыг өөрөө туулах хэрэгтэй”.

“Үнэнийг эрэлхийлэхэд 2 саад учирдаг. Эхнийх нь эцсийг нь үзэлгүй замын дунд зогсох, дараагийнх нь аяллаа эхлүүлэхгүй байх" 

“Олон мянган тулаанд ялснаас, өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал. Энэ бол таны хувийн ялалт байх болно. Хэн ч энэ ялалтыг өөрийн болгож чадахгүй”.

Жинхэнэ хариултыг авахыг хүсвэл дотоод сэтгэлээ чагна

5 Аминч үзлээ орхи

“Өөрийгөө ялан дийлэх нь бусдыг ялан дийлэхээс хэцүү”.

“Амиа хичээсэн байдлаа сул хувцас мэт өмс”.

“Оюун ухаан нь хувь заяаны төөрөгдөлд тэсвэртэй, харин айдас, бохирдлоос чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ бол агуу баялаг юм”.

“Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал гэдэг өөрөө зам”.  

Аминч үзлээ орхи

6 Үзэн ядалт, гомдол, айдсаас ангижир

“Дэлхий даяар уур бухимдалгүй, дайсагналгүйгээр хайрыг түгээ”.

“Гэмших сэтгэлгүй хүн л чин сэтгэлээсээ баярлаж чаддаг нь байгалийн хууль юм”.

"Уур хилэнгийн чинь төлөө юу ч чамайг шийтгэхгүй, харин уур хилэн чинь өөрөө чиний шийтгэл юм." 

"Асуудлыг шийдвэрлэх боломжтой үед  санаа зовох шаардлагагүй. Харин шийдвэрлэх боломжгүй үед санаа зовоод ч нэмэргүй."

Үзэн ядалт, гомдол, айдсаас ангижир

7 Одоо цагаар амьдар

“Хэрвээ та жижиг зүйлээс ч гайхамшгийг олж харж чадаж байвал таны амьдрал өөрчлөгдөнө”.

“Өнгөрсөн зүйл өнгөрсөнд үлдэж, ирээдүй ирээгүй байгаа учир та зөвхөн одоогоор амьдрах хэрэгтэй”.

“Өглөө бүр бид дахин төрдөг. Таны өнөөдөр хийж байгаа зүйл л хамгийн чухал нь"

Одоо цагаар амьдар

8 Зөвхөн зөв хоолло

“Хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг ч, өвчин зовлонг ч  өөрөө л бүтээдэг."

Зөвхөн зөв хоолло

9 Хувь заяагаа та өөрөө бичдэг

“Таны бодлын гэгээлэг байдал зөвхөн танаас шалтгаална. Хэн ч бусдын бодлыг өөрчилж чадахгүй”

"Зорилгодоо хүрэхийн тулд өөрөө л тэмүүлэх хэрэгтэй. Бурхан зөвхөн таны замыг л зааж өгөх болно."

Хувь заяагаа та өөрөө бичдэг

10 Бодит байдлыг хүлээн зөвшөөр

"Хүн төрөлхтнийг үеийн үед шаналалд автуулдаг зүйл бол хүнд өвчин бас үхэл. Гэхдээ үүнийг хүний оршихуйн нэг хэсэг гэдгийг ухамсарласан хүн үүнээс болж хэзээ ч гуниглахгүй."

“Та зөвхөн маш ихээр хоргодож байгаа зүйлээ л алддаг”.

Бодит байдлыг хүлээн зөвшөөр

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()