Өөр дээрээ аймшигт туршилт хийж байсан 10 эрдэмтэн

Та ажлынхаа төлөө 50 цагаан хорхой өөртөө суулгах уу? Эсвэл хэдэн цагийн турш бөөлжистэй саунд сууж чадах уу? Эрдэмтэн биш энгийн хүмүүст иймэрхүү асуултад хариулах шаардлага бараг гарахгүй байх. Харин дараах эрдэмтэд өөрсдийн өдөр тутмын ажилдаа зориулан өөр дээрээ туршилт хийсэн зоригтнууд аж.

Өөр дээрээ аймшигт туршилт хийж байсан 10 эрдэмтэн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Жонас Салк- Халдварт саа өвчний эсрэг вакцин өөр дээрээ туршсан

Питсбүргийн эрүүл мэндийн их сургуулийн доктор Жонас Салк судалгааны үеэр халдварт саа өвчний эсрэг ашиглаж болохуйц вакцин нээжээ. Вакцинаа туршиж үзэх эрүүл хүмүүс шаардлагатай болоход Салк зөвхөн өөрөө төдийгүй гэр бүлийн гишүүдээ  хамруулсан. Энэхүү амь өрссөн туршилт нь үр дүнгээ өгч бүгдээрээ анти-полио (халдварт саа) эсрэг биетэд эерэг гэсэн хариу гарсан байна. Тэрээр вакциндаа патент авахаас татгалзсанаар уг нээлтээсээ ямар ч санхүүгийн нөхөн төлбөр авч байгаагүй. Салкаас Эдуард Мурроу уг вакцины патентыг хэн эзэмшдэг болохыг асуухад тэр “Хүмүүс л гэж хариулъя даа. Патент гээд байх зүйл байхгүй. Угаасаа наранд патент өгдөггүй биз дээ?” гэж хариулсан гэдэг.

Жонас Салк- Халдварт саа өвчний эсрэг вакцин өөр дээрээ туршсан

2 Дэвид Причард - Өөртөө 50 цагаан хорхой суулгасан

Папуа Шинэ Гвинейд олон жилийн турш судалгаа хийсний дараа 2004 онд дархлаа судлаач, биологич Дэвид Причард зарим шимэгч хорхойн тусламжтайгаар харшлын цаашлаад дархлаанаас хамаарах өвчний эсрэг хүний дархлааг дэмжих боломжтой гэсэн өөрийн нээлтийг туршиж үзэхээр шийджээ. Туршилтаа явуулахдаа 50 цагаан хорхойг  өөрийн  суулгасан байна. Үүний үр дүнд тэрээр судалгаанд ашиглахад 10 хорхой байхад л хангалттай болохыг ойлгожээ.

Дэвид Причард - Өөртөө 50 цагаан хорхой суулгасан

3 Жон Пол Стап- Хамгийн өндөр хурдыг өөр дээрээ туршсан

Нисэх хүчний ажилтан, мэс засалч Жон Пол Стап өөрөө өөртөө хийсэн туршилтынхаа дараа “дэлхийн хамгийн хурдан хүн” гэж нэрлэгдэх болсон. Судалгаандаа тэр “Gee Whiz” нэрт пуужингийн чиргүүлд хүлж дууны хурд руу дөхөх хэмжээний хурдтай явахыг оролдсон байдаг. Ингэхдээ огцом зогсолт хийснээр маш хурднаас гэнэт хурдаа хасахад хүний биед гарах өөрчлөлт, чадамжийг судлахыг зорьжээ. Нэлээдгүй ясаа хугалж, түр хугацаанд хараагаа алдсаныхаа дараа Стап хүний бие бүрэн хамгаалалттай байсан тохиолдолд 45г хүчийг тэсэх чадвартай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Жон Пол Стап- Хамгийн өндөр хурдыг өөр дээрээ туршсан

4 Август Биер - Өөртөө кокайн тарьсан

20-р зууны эхэнд Август Биер нугасны мэдээгүйжүүлэгч нээсэн нь тархи, нугасны шингэнд кокайн тарих байсан юм. Үр дүнг нь шалгаж үзэхийн тулд тэрээр өөрөө өөртөө туршилт хийхээр төлөвлөж, туршилтаа хийх үеэр холимгоос нь үлджээ. Тэр үед туршилтын өрөөнд туслах нь орж ирсэн байна. Тэгмэгц туршилтаа үргэлжлүүлэн туслах дээрээ хийж, туслах нь мэдрэлгүй болоод эхэлмэгц шилбэ рүү нь өшиглөж, бороохойдож, шатааж үзээд зогсохгүй бэлэг эрхтнийг нь нухаж, үсийг нь зулгааж үзжээ. Туршилт амжилттай болж туслах нь юу ч мэдрэхгүй байсан тул тухайн шөнөдөө тэр хоёр нэлээн ууж амжилтаа тэмдэглэсэн байдаг.

Август Биер - Өөртөө кокайн тарьсан

5 Вернер Форсман

1929 онд Германы Эберсвалед эмнэлгийн хонгилд мэс заслын резидент эмч Вернер Форсман тохойгоороо катетер хоолой оруулан венийн судсаа дагуулан зүрх рүүгээ явуулах туршилт хийж байв. Мэс заслын ширээн дээр түүнд толь л туслахын үүрэг гүйцэтгэж байсан. Үүнийхээ дараа тэрээр катерер зүрхний тосгуурын зөв хэсэгт очсон үгүй эсэхийг харахаар цээжний зүүн талын хэсгээ рентгэнээр харжээ. Гэвч сайшаалаас илүүтэй няцаалттай тулгарсны дараа Форсман зүрхний бус бөөрний өвчин судлах болсон. Гэвч дээрх судалгааг нь үнэлэн сүүлд 1956 онд Нобелийн шагнал олгожээ.

Вернер Форсман

6 Натаниел Клэйтман - Удаан хугацаанд унтах туршилт хийсэн

1938 онд нойр судлаач Натаниел Клейтман, туслахынхаа хамт Кентаки муж дах Маммот Агуйд бүгжээ. Тэд өдөрт 28 цаг унтдаг болж унтлагын давтамжаа өөрчлөх туршилт хийсэн байсан. Нэг хэвийн температуртай, байгалийн гэрэлгүй орчинд байсан нөхцөл байдал нь төгс хувилбар мэт байсан ба 32 өдрийн дараа гэхэд туслах нь туршилтаа амжилттай гүйцэтгэсэн ч өөрөө өдөрт 28 цаг унтдаг болж чадаагүй байна. Хэдий тийм боловч энэ туршилт нь тэдний хүний нойрны хэмнэлийг судлах судалгаанд нь нэн ач холбогдолтой болжээ.

Натаниел Клэйтман - Удаан хугацаанд унтах туршилт хийсэн

7 Сер Хамфри Дэйви - Азотын хүчлийн туршилт

Бристолын эрүүл мэндийн хийн институтэд байхдаа Хамфри Дэйви төрөл бүрийн хийг судалсан. Өөр дээрээ хэд хэдэн азотын хүчлийн туршилт хийсний дараа өнөөдөр инээдийн хий гэж нэрлэгдэх болсон хийг нээжээ. Анхандаа тэрээр опиум, согтууруулах ундаанаас авдаг мэдрэмжийг гаргаж авахаар зорьж байсан ч азотын хүчлээс мэдээ алдуулагч гаргаж авч болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүний энэ санаа нь түүнийг нас барснаас хойш нэлээн олон жилийн дараа л биеллээ олсон бөгөөд ялангуяа үдэшлэг дээр нэлээн ашиглагдах болжээ.

Сер Хамфри Дэйви - Азотын хүчлийн туршилт

8 Кэвин Варвик - Бугуйндаа силикон чип суулгасан

1990-ээд оны сүүлээр Кэвин Варвик багийнхнаараа гарын бугуйндаа силикон чип мэс заслын аргаар суулгуулсан нь Киборг Төсөл хэмээн нэрлэгдэх болжээ. Суулгасан чипийн хүчээр Варвикын мэдрэлийн системийг компьютерээр хянах боломжтой болсон. Вэбсайтдаа оруулсан мэдээндээ “мэдрэлийн суулгац нь түүнийг хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хаалга, гэрэл, халаагуур болон бусад компьютерыг ажиллуулах боломжтой болгосон” гэжээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйг өнөөдөрт авчирсан туршилт болсон аж.

Кэвин Варвик - Бугуйндаа силикон чип суулгасан

9 Алберт Хофман - Лизергийн хүчил уусан

Швейцарийн химич Алберт Хофман эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид зориулан мөөгөнцөр судалж байх үедээ лизергийн хүчлийг олж илрүүлжээ. Эхний шинжилгээ нь баттай бус байсан тул Хофман гаргаж авсан хүчлийн шинэ хувилбараа дахин шинжилж үзэхээр шийджээ. 1943 оны 4-р сард Хофман лабораторидаа байхдаа LSD-25 гэж нэрлэсэн бодисоосоо 25/1000 гр-ыг өөрөө уугаад, дараа нь гэрлүүгээ дугуйтай явах замдаа хий юм харж эхэлсэн гэдэг. Өнөөдөр LSD хэрэглэгчдийн дунд 4-р сарын 19-нийг “Дугуйны Өдөр” хэмээн нэрлэдэг. Хофман 102 настайдаа бурхан болтлоо LSD дээрх туршилтаа үргэлжлүүлсээр байсан.

Алберт Хофман - Лизергийн хүчил уусан

10 Стаббинс Фирф - Бөөлжсөөр дүүрэн саунд суусан

Стаббинс Фирф бол дэлхийн хамгийн хачирхалтай тэмцээний шагналт байрыг авч болохоор хүн юм. Тэрээр тийм тэмцээн хүлээлгүй зүгээр л өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. 1793 онд аймшигт чичрэг өвчний тахал болсны дараа Фирф энэ өвчнийг халдварт бус гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Таамаглалаа батлахын тулд тэрээр өвчний гол шинж тэмдэг болох хар бөөлжсийг өөр дээрээ туршсан юм. Туршилт гэдэгт нүд гэх мэт онгорхой эрхтнүүд рүүгээ бөөлжсөөс хийх, аягаар халдварт бөөлжсөөс уух, бөөлжсөн саунд бүсэлхий хүртэлх хэсгээрээ суух зэрэг хамаарна. Дараа нь биеэ цус, шээсээр үрсэн байна. Үүнээс болсноос уу үгүй юу ямар ч байсан өвчин халдаагүй байна. 1804 онд гаргасан Аймшигт Тахлын Диссертац: Халдваргүй болохыг нь батлах оролдлого номондоо тэрээр чичрэг өвчнийг халдварт бус өвчин хэмээн зарласан. Гэвч сүүлд нь тус өвчин халдварт өвчин, тэр дундаа цусаар, шумуулаар дамжин халдварладаг өвчин болох нь тогтоогджээ.

Стаббинс Фирф - Бөөлжсөөр дүүрэн саунд суусан

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()