5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан

Таны гэрийн интернетийн хурд удаашраад байгаа юм биш биз? Магадгүй ердийн үеийнхээсээ удаан эсвэл бүр зогсчихсон юм шиг мэдрэгдэж байна уу? Магадгүй таны утасгүй интернетийн дохио гэрийн тань өнцөг булан бүрт хүрэхгүй ч байж мэднэ. Таны интернетийн роутер өмнө шигээ ажиллахаа байсан бол хэр удаан хэрэглэж байгаагаа бодож үзээрэй.

5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан

Хэрвээ 4-5 жил хэрэглэсэн бол солих талаар нэг бодоод үзээрэй. Учир нь:

1 Цаг хугацаанаас үүссэн элэгдэл:

Олон жил ашигласан роутерын дотоод эд анги халалтаас болж муудах нь элбэг. Дотоод эд анги муудсанаас болж тасалдал үүсэж, хурдны удаашрал явагддаг байна. Хэрвээ халж байвал агаарын урсгал сайтай газар байршуулж эсвэл жижиг сэнс дэргэд нь тавиад үзээрэй. Харин дотоод эд ангийн гэмтэлтэй бол роутерээ шинэчлэхийг санал болгоё

Цаг хугацаанаас үүссэн элэгдэл:

2 802.11n технологийг дэмждэггүй роутер:

802.11n нь утасгүй интернетийн хамгийн өргөн ашиглагддаг технологи. Таны роутер 802.11g-г л дэмждэг бол Wi-Fi-ийн хурд, цацах орон зай нь хангалтгүй гэсэн үг юм. Хэрвээ та 802.11n-лүү шилжвэл шинэчлэлийг бүрэн мэдрэх болно.

802.11n технологийг дэмждэггүй роутер:

3 Хуучин роутерууд хос долгион ашигладаггүй:

Хэрвээ таны роутер олон жилийн настай бол дан ганц 2.4GHz-ийн давтамжтай долгион ашигладаг байх магадлал өндөр. Мөн уг төрлийн долгионыг богино долгионы зуух, камер, спикер зэрэг төхөөрөмжүүдэд хэрэглэдэг. Сүүлийн үеийн роутерууд 2.4GHz болон 5GHz-ийн хосолсон долгионыг ашигладаг бөгөөд тус сүлжээнд холбогдсон төхөөрөмж аль долгионыг ашиглахаа өөрөө сонгодог болсон. Орчин үеийн төхөөрөмжүүд 5GHz-ийн өндөр хурдны долгионыг түлхүү ашигладаг болсон бөгөөд 2.4GHz нь хоцрогдоод байна.

Хуучин роутерууд хос долгион ашигладаггүй:

Мөн дашрамд дуулгахад та бидний олон жил хэрэглэсэн Юнивишнийн цагаан төхөөрөмж шинэчлэгдээд байна. Уг төхөөрөмж нь хосолсон долгионоор ажилладаг бөгөөд илүү өндөр хурдыг танд мэдрүүлэх болно. Та шинэ цагаан төхөөрөмжөө 20-100 хувийн хөнгөлөлттэй үнээр аваарай.

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.