Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу

Эндрю Жонс хэмээх 26 настай энэ залуу зорилгодоо хүрэхийн тулд хэнээс ч илүү тууштай зүтгэж яваа нэгэн. Үүргэвчтэй холбогдсон хиймэл зүрхээ байнга үүрч явах ёстой энэ зоригтой залууг юу ч зогсоож чадахгүй аж. 

Зүрхээ үүргэвчиндээ авч явдаг залуу
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Эндрю 2012 он хүртэл хэвийн амьдралтай эгэл жирийн спортоор хичээллэдэг залуу байсан боловч гэнэт эрүүл мэндийн хүндхэн асуудалтай тулгарчээ. Тэрээр тогтмол гүйсний дараагаар амьсгал нь боогдож эхэлжээ. Хоёр жилийн дараагаас биеийн байдал эрс муудаж, байнга өндөр халуурч, цусаар ханиалгах болон бусад ноцтой шинж тэмдгүүд илрэх болсон аж. 

Эмч нар түүнд кардиомиопати буюу удамшлын гаралтай зүрхний өвчтэй гэсэн онош тавьсан байна. 

Эндрю 4 сар эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ хугацаанд бие нь сул байсан тул хувцас өмсөх, алхах, тэр бүү хэл орноосоо өндийж ч чадахгүй байв. Залуугийн цорын аврал нь зүрх шилжүүлэн суулгах байсан боловч тохирох зүрхний донор олдохгүй байжээ. 

Ингээд Жонсд биеэс нь тусдаа хиймэл зүрхтэй холбогддог аппарат суулгажээ. Мэс заслын дараагаар түүний биеийн байдал хурдан тэнхэрч дахин спортоор хичээллэж эхэлжээ. 

Тэрээр биеийн байдлаа сайтар хянаж байгаа бөгөөд зүрхний донор олдох хүртэл уг хиймэл зүрхтэйгээ байх гэнэ. Уг хиймэл зүрхээ байнга цэнэглэж байх ёстой тул залуу маш анхаарал болгоомжтой байх ёстой.

Харин 26 настай Жонс амьдарлынхаа хором мөч бүрийг ашиглахыг хүссэн учир ийнхүү бэлтгэлээ хийж эрүүл хүмүүсээс дутахааргүй амьдарч байна. 

38
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()