Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна. Тэгвэл таны болон таны хүүхдийн амьдралд ахлах сургуулийн хамгийн уйтгартай гэгддэг, сурагч бүрийн судлахаас залхдаг энэ хичээл яагаад чухал болохыг тайлбарлаж өгье.   

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Сансар судлал, хувьслын онол хүн төрөлхтний хөгжилд чухал нөлөө үзүүлсний адилаар геометрийн тусламжтай бид огторгуйн тухай, математикийн логик теоремын тухай шинэ өнцгөөс харах боломжтой болсон.

Үүнээс гадна урлагт үзүүлэх математикийн нөлөө их. Алдарт математикч Пифагор хөгжмийн хэмнэлийг анх математикаар илэрхийлснээс хойш урлаг, математик хоёр салшгүй холбоотой болсон гэж үздэг. Математикийн ийм үзүүлэлтүүд нь хүн төрөлхтөн болон шинжлэх ухааны хооронд гүүр, соёл хоорондын холбоос болсон.

Математикийг судлах нь тархины хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Үүнийг өдөр тутамдаа ашигласнаар хүмүүс аливаа учир шалтгааныг олох, тунгаан бодох чадвараа сайжруулах, түргэн хугацаанд шийдвэр гаргах, аливааг бодитоор харах чадвар нэмэгдэх зэрэг  давуу талтай.  

Математик бидний амьдралд өдөр тутамд хэрэглэгддэг.  Олон тооны сурагчид математикыг уйтгартай, бүтээлч бус, хэт цогц учир ойлгоход төвөгтэй гэж үздэгээс “Би тооны хүн биш”, “Тоо бол миний ойлгох юм биш” гэх мэт хэллэгүүд дэлгэрсэн. Гэсэн хэдий ч математик бол хүүхдүүдийн сурах ёстой хичээлийн нэг бөгөөд ойлгодог болохын тулд байнга давтах, хичээх шаардлагатай.

1 Аливааг задлан шинжилж тунгаан бодох чадварыг нэмэгдүүлнэ

Математик уйтгартай байж болох ч үүнийг ойлгож судалснаар бидний боловсрол, амьдралд үзүүлэх үр нөлөөг ерөнхийд нь авч үзвэл:

Үүнийг өөрөөр аливаа асуудал тулгарахад бодитой, зөв шийдлийг олохын тулд түүнийг бүрдүүлж буй хүчин зүйлсийг задлаж бодох, харилцан хамаарлыг олох, шийдэлд хүрэх гэсэн зарчим гэж ойлгож болно. Энэ бол яг л математик шүү дээ: асуудлыг оллоо, шаардлагатай тоон мэдээллийг цуглууллаа, задаллаа, харилцан хамаарлыг ажиглаад, зөв хариуг олохын тулд системтэйгээр хэсэгчлэн бодно. Хэрэв бид математикийг, доторх логикийг ойлгочихвол амьдрал дээр жинхэнэ асуудал тулгарахад бидний тархи аль хэдийн бэлэн болсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал тулгархад бид гол учир шалтгааныг нь олоод, боломжит шийдлүүдийг гаргаж ирэн, хариултаа олоход шаардагдах хамаарал бүхий мэдээллийг цуглуулж эхэлнэ.

Аливааг задлан шинжилж тунгаан бодох чадварыг нэмэгдүүлнэ

2 Хүрээлэн буй орчин, дэлхийн талаарх учир шалтгааныг олох чадварыг нэмэгдэнэ

Хүмүүс бид өөрийгөө болоод бусдыг гадны нөлөөнд автаж буруу шийдвэр гаргаагүй гэдэгт итгэлтэй байхын тулд аливаа зүйлд хариулт хайхдаа зөн совиндоо бус баримт нотолгоонд илүү тулгуурладаг. Математик шалгах боломжтой бодит тоон мэдээлэл ашигладаг учраас аливааг логиктой, зөвөөр харахад тусалдаг.

Хүрээлэн буй орчин, дэлхийн талаарх учир шалтгааныг олох чадварыг нэмэгдэнэ

3 Сэтгэн бодох чадварыг сайжруулдаг

Энэ нь хариултыг олохын тулд бодлогыг цогцоор нь харж, боддогтой холбоотой. Математик хүүхдийг сэтгэн бодох чадвартай болгодог учраас боловсролын суурь гэж хэлэхэд болно.

Математикийн тусламжтайгаар бид аливааг тайлбарлах боломжтой. Өөрөөр хэлбэл, математик судалснаар бид өөрсдийн санаа бодлоо цэгцтэй, цогцоор нь тодорхой илэрхийлж сурдаг. Энэ нь хүн өөрийгөө бусдад тодорхой, зөв ойлгуулдаг болоход эерэг үр нөлөөтэй суурь ухагдахуун юм. Өөрийн санаа бодлоо цэгцэлж, тэр дарааллаараа илэрхийлж чадна гэдэг бол бусдад өөрийгөө таниулах томоохон хэмжүүр.

Сэтгэн бодох чадварыг сайжруулдаг

4 Математик оюун ухааныг хөгжүүлдэг.

Шинэ технологи гэх мэт бусад шинжлэх ухаанд математик хамаарч бидний амьдралд байнга ашиглагддаг. Ер нь бол бидний өдөр тутмын амьдралд тохиолдож буй юмс бүхэн хамаарах шинжлэх ухааны хүчинд болж байдаг. Сурагчдад математик зааснаар хүүхдүүд асуудлыг шийдвэрлэхдээ бодитоор  хандаж суран тэдний бие хүний харах өнцөг нь тогтдог.  

Математик оюун ухааныг хөгжүүлдэг.

5 Оюун ухааныг сэргэг, түргэн болгодог

Цогц асуудалтай тулгарахад хүмүүсийг гүн рүү нь ухаж тунгаан бодоход тусалдаг. Бидний амьдрал сонголт хийх, арга барил, учир шалтгаанаа олох, асуудалтай тулгарах, эргээд түүндээ шийдэл олох гэсэн нөхцөл байдлуудаас бүрддэг. Энэ бүхэнд математик биднийг өргөн хүрээгээр харах, тухайн асуудлыг шийдэх арга зам бий гэдгийг ойлгоход тусалдаг. Асуудлыг ухаж хөөсөөр эцэст нь зөв гаргалгаа гаргахад тустай.

Оюун ухааныг сэргэг, түргэн болгодог

Боловсрол мэдлэг талаас авч үзвэл ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид математикийн хичээлийг үл ойшоох нь элбэг. Тэд ирээдүйд их цалинтай ажил болох инженер, статистик, боловсрол, технологийн ажлуудад шаардагдах бүтцийн шинжлэх ухааныг үл ойшоон зүгээр л сонирхолгүй хичээл гэж хүлээн авч байгаа нь харамсалтай.

Өсвөр насныхан математик гэдэг их цалинтай ажилтай болоход туслах, илүү сайн их сургуулиудын сонголттой болох зэрэг давуу талыг нь харалгүй зүгээр л нэг уйтгартай, амьдралд ямар ч хэрэгцээгүй, төвөгтэй хичээл гэж харж байна.

Тэгвэл математик таны хүүхдэд яагаад хэрэгтэй, ирээдүйд ямар ач холбогдолтой тухай дараах 7 тайлбартай танилцаарай:

6 Хүүхдийг чинь илүү ухаалаг болгоно

Математикт суралцах нь спортоор хичээллэн тэвчээр, хүч олж авдагтай яг ижилхэн. Үр дүнд нь хүүхдэд чинь өөрийгөө болон бусдыг ялан дийлэх чадвар сууж эхэлдэг. Хэрэв хүүхэд хүч тэнхээгүй эсвэл эрүүл саруул биш бол спортын аварга болж чадахгүй. Яг үүнтэй адил хүүхэд аливааг олон талаас ухаалгаар бодож сурахгүй бол ирээдүйн ажил, мэргэжилдээ эзэн болж чадварлаг удирдлага болж чадахгүй. Харин тэгж боддог болоход математикийн шинжлэх ухаан  чухал үүрэгтэй.

Хүүхдийг чинь илүү ухаалаг болгоно

7 Тогтмол орлоготой байна

Бүх хүнд дууны ч юмуу ямарваа тэмцээнд түрүүлэх чадвар, боломж байхгүй. Түрүүллээ гэхэд тэр баяр жаргал нь хэсэгхэн хугацаанд л үргэлжлэх бөгөөд ирээдүйн орлогоо баттай болгочихлоо гэсэн үг бас биш. Харин ихэнх тохиолдолд тэмцээний ялагч хүүхдүүд буцаад сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн сурч цаашдын карьертаа хэрэгтэй алхам хийдэг. Хүүхдээ зарим тохиолдолд шалгаруулалт, тэмцээн зэргийг алгасаж, оронд нь математикийн гэрийн даалгавраа хийхэд анхаардаг болгох хэрэгтэй. Ингэж байж та дуучин, тамирчин болсноос илүү тогтмол орлоготой байх тогтвортой ирээдүйг хүүхдэдээ бий болгож өгч чадна.

Тогтмол орлоготой байна

8 Мөнгөө алдахгүй байх хамгийн эхний суурь нь математик

Олон хүмүүс гэнэт их мөнгөтэй болно гэж итгэн пирамид схем буюу сүлжээнд мөнгөө үрдэг. Тэр хүмүүсийн хувьд математикт нэлээн муу гэж хэлж болно. Ялангуяа, энгийн статистик, хүүгийн талаар сайн ойлголтгүй бол тиймэрхүү санхүүгийн луйвар, худал явуулгад итгэх нь хялбар байдаг. Математикийн шинжлэх ухааныг судалснаар мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахаас зайлсхийх боломжтой.

Мөнгөө алдахгүй байх хамгийн эхний суурь нь математик

9 Математикийн хүчээр хүүхэд чинь дэлхийн хаана ч ажиллах боломжтой болно

Өнөөдрийн бидний амьдарч буй ертөнц глобалчлагдан өөрчлөгдөж байна. Зүүн Европ, Энэтхэг, Хятадын ухаантай хүүхдүүд математик болон бусад “хүнд” шинжлэх ухааныг өөрсдийн ядуурал, нийгмийн эмзэг байдлаас гарах тийз гэж харах болж. Та ч гэсэн хүүхдээ дэлхийн хаана ч ажиллах боломжтой өргөн хүрээний мэргэжлүүдээс сонгож, суралцан, чадвар эзэмшиж авч чадна гэж бодож байгаа биз дээ?

Математикийн хүчээр хүүхэд чинь дэлхийн хаана ч ажиллах боломжтой болно

10 Байнгын хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд математик зайлшгүй хэрэгтэй

Технологи хурдацтай шинэчлэгдэн бидний амьдрал, ажлын хэв маягийг өөрчилж байна. Хүүхдээ ирээдүйд байнгын ямар нэг мэргэжилтнээс хамааралтай, эсвэл зааварчилгаагүйгээр аливааг учрыг нь олох чадваргүй болоосой гэж хүсэхгүй байгаа бол мэдээж математик аливаа зүйлс яаж ажилладаг, яагаад тийм байх ёстойг маш сайн тайлбарлаж чадна.

Байнгын хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд математик зайлшгүй хэрэгтэй

11 Ирээдүйд ач холбогдол нь улам бүр нэмэгдэнэ

Таныг хүссэн хүсээгүй аль ч салбарт математикийн ач холбогдлыг улам ихээр чухалчлан авч үзэх болсон. Ирээдүйн улс төрч ч бай, сэтгүүлч ч бай бага ярьж илүү дүн шинжилгээ хийдэг болох нь. Ирээдүйд цэрэг, цагдаагийнхан эрдэмтдийн зохион бүтээсэн технологийг ашиглана. Багш, сувилагчид ч мөн ялгаагүй технологи, тоонд суурилж ажиллана. Ирээдүйн мужаан, механикч алх, хэрэгсэл хэрэглэж буй хэмжээгээрээ дүн шинжилгээ, электрон ашиглана.

Ирээдүйд ач холбогдол нь улам бүр нэмэгдэнэ

12 Өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг нь математик

Эцэг эхийнх нь хувьд хүүхэддээ ач холбогдлыг нь сайтар ойлгуулах хэрэгтэй. Мэдээж хүн болгон математикч эсвэл инженер болох албагүй ч аливааг олон талаас бодож, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зөв шийдэл олох чадвар буюу амьдралд хамгийн хэрэгтэй суурь чадвартай болгоход тусална.

Математикийн шинжлэх ухааны энэ бүх боломжуудыг ойлгуулахаас өмнө хамгийн эхлээд та хүүхдээ математикт дур сонирхолтой болгох хэрэгтэй. Үүний тулд чадах бүхнээ хийгээрэй.

Өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг нь математик

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()