"МакДональдс”-т хуримаа хийсэн хос

Хурим гэдэг хүний амьдралд тохиох хамгийн үнэтэй, нандин мөчийн нэг билээ. Тийм ч учраас гал голомтоо бадраах энэ ёслолыг ихэнх хүмүүс нижгэр тэмдэглэж өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ бүх хүн боломжгүй байж болно, эсвэл өөр сонирхолтой ч байж болох шүү дээ.  Харин 26 настай Сафия Нигард өөрийн сүйт залуу болох Тайлерийн хамтаар Азийн орнуудаар аяалж байхдаа McDonald's-д хуримын ёслолоо хийх ямар байдгийг мэдэхийг хүсжээ. Тэгвэл  McDonald's-ын хурим хэрхэн болж өнгөрдгийг хамтдаа сонирхоцгооё. 

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

McDonald's -ын санаачилсан "Аз жаргалтай үдэшлэг" хэмээх хамгийн хямд хуримын ёслолд тусгай өрөөний 2 цагийн түрээс, тоног төхөөрөмж, хөтлөгч зэрэг үйлчилгээ багтсан байна. Харин хосууд чимэглэл, хуримын бөгж, цэцгийн баглаа гэх мэт нэмэлт зүйлсээ өөрсдөө гаргажээ. 

Хэдийгээр энэхүү хурим жинхэнэ хурим байгаагүй ч сүйт бүсгүй цагаан даашинз өмссөн байна. Тэдний хувьд нутгийн хосууд яагаад хурим хийхдээ Макдональдсыг сонгодог болохыг ойлгох явдал байсан юм.

Ажилчдын хэлж байгаагаар, Макдональдс нь олон олон залуу хүмүүсийн үйлчлүүлэх дуртай, дурсамж шингэсэн, зүрхэнд хүрсэн газар учир тэд ийнхүү Макдональдсыг сонгодог гэжээ. 

“Манай үйлчлүүлэгчид бид анх Макдональтст танилцаж байсан, анхны болзоогоо энд хийж байсан зэргээр дурсан ярих нь их байдаг учир бид энэхүү хөтөлбөрийн зохион байгуулах болсон. Макдональдс бол хайр үүсдэг газар” хэмээн уг түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан ярьсан байна.

Ийнхүү залуу хосууд хуримын үдэшлэг, ямар нэгэн ойн баяраа энэхүү ресторанд тэмдэглэж, хайрын түүхээ үргэлжлүүлэхийг хүсдэг ажээ. 

Хуримаас гадна Макдональдст сүй тавих ёслол, ойн баярын арга хэмжээ ч зохион байгуулагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн Хонконгийн ресторанд л бий. 

Хэдийгээр Макдональдст хурим хийх нь утгагүй мэт санагдаж байгаа ч ажилчид нь бүх зүйлийг 110 хувь зохион байгуулдаг аж. Бүх зүйл гайхалтай сайхан байна хэмээн бичлэгийн доор хүмүүс сэтгэгдэл үлдээсэн байна.

"Энэ хурим хуурамч байсан нь харамсалтай юм" хэмээн хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцсан байна. 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()