Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

Индонезийн Борнео арал дээрх дал модны тосны үйлдвэрийн эрэгтэй ажилчид ойролцоо байх эмсийн хүрээлэнд ирэн хоёр доллар орчим үнээр орангутан бичтэй бэлгийн харилцаанд ордог байсан жигшүүрт хэрэг жилийн өмнө гарч байв. Хөөрхий бичийг 6 жил орчим гинжлэн хорьж, өөрөөс нь хоёр дахин том биетэй эрчүүдэд тушаадаг байсан энэхүү явдал хүн бүрийг цочирдуулсан юм.

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Үйлчлүүлэгч хаалган дээр ирэх болгонд хөөрхий гинжлэгдсэн бич өөрийг нь юу хүлээж байгааг ойлгон, суудал дээрээ тонгочин, дагжин чичирдэг байжээ.

Зулзага байхад нь түүнийг ээжээс нь хулгайлсан бөгөөд биеийн бүх үсийг нь хусч, нүүрийг нь будан, үнэртэй ус цацаж, үнэт эдлэл зүүлгэн үйлдвэрийн ажилчдын мэдэлд тушаадаг байсан байна. Ямар ч үсгүй болсноос болоод түүний арьс нь үрэвсэн гэмтэж, элдэв шавж, шумууланд хазуулсан шарх сорвиор дүүрэн байдалтай байжээ.

Орангутанд ийнхүү зэрлэгээр хандсан үйлдэл олон нийтэд цацагдсаар Борнео, Суматра дахь дал модны тосны худалдаанд сөргөөр нөлөөлж, одоогоор зарим улс руу хийх худалдаагаа зогсоосон байгаа аж.  

"Sun" сонины мэдээний алба Пониг асарч байгаа судлаачтай уулзсан бөгөөд түүний ярьж байгаагаар орангутануудыг хууль бусаар хар захууд болон олон нийтийн сүлжээгээр 10,000 доллар хүргэн зарж байсан гэнэ. 

Пони бичийг Индонез дахь өөрийн амьдардаг байр болох биеэ үнэлэгчдийн байранд яг хэр удсаныг мэдэхгүй ч, түүнийг тэр газраас нь авч явсны дараа хэвийн байдалд нь оруулахад удаан хугацаа зарцуулсан байна. 

Мишел Десилетс 1994 оноос эхлэн  Борнео дахь бичний асрамжийн газарт сайн дурын ажил хийж эхэлсэн бөгөөд Пониг аврах үед Их Британи дахь Орангутан хамгаалах сангийн захирлаар ажиллаж байж.

Тэрээр Sun сонинд өгсөн ярилцлагадаа “Пониг бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байсан нь итгэмээргүй аймшигтай явдал. Бие нь дүүрэн яр шарх болсон байсан. Маш их өвдөлтийг тэсэж тэвчиж байсан байж таарна. Бодохоос ч аймаар юм” гэсэн байна. 

2003 онд Пониг суллаж авах үеэр Данийн байгаль хамгааллын тэмцэгч Лонэ Дросчер-Нилсэн хамт байлцсан бөгөөд тэрээр Пониг биеийг нь үнэлүүлж байсан гэхэд итгээгүй аж. Тэрээр "хэнд ч амьтантай ингэж харьцах бодол орж ирэхгүй гэж төсөөлж байлаа" хэмээн ярьжээ. 

Пониг аврах үеэр нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн учир аврах ажиллагаанд 35 зэвсэгтэй цагдаа оролцсон бөгөөд иргэдийг сүрдүүлж, албан хүчээр Пониг авахаас өөр аргагүйд хүрчээ. Түүнийг аврах үед Пони сэтгэл зүйн хувьд таагүй байдалтай, арьс нь шархалж, байнга мааждаг болсон байв. 

Орангутан хамгаалах сангийн захирал Мишел Пониг аварсны дараахан уулзахад эдгэрч байгаа нь мэдэгдэж байсан ба хөгжилтэй, цовоо сэргэлэн болсон. Хэчнээн хэцүү зүйл үзэж туулсан ч гэсэн хүнд итгэх итгэл нь хурдан сэргэж байсан гэжээ. 

Ихэнх орангутанууд эхтэйгээ 7-11 нас хүртлээ амьдардаг бөгөөд судлаачид Пониг ээжтэйгээ байхдаа буюу 6 настай байхдаа хулгайлагдсан гэж үзэж байна. 

Данийн байгаль хамгаалагч Лонэ: "Пониг авч ирснээс хойш бидний хийх ёстой хамгийн эхний ажил бол итгэлийг нь олж авах байлаа. Пони эрэгтэй хүн харахаар айдаг байсан учраас эрчүүдээс хол байлгасан. Түүний тэнхрэх байдлыг харж байгаад эрэгтэй асрагч нартай хааяа танилцуулж, Пони ч тэднээс айхаа больсон үед нь түүнийг арал дээрх ойд аваачин залуу, эмэгтэй бичнүүдтэй хамт байлгах болсон" гэжээ.

Түүнийг ойд аваачсан боловч, зэрлэг байгальд амьдрах чадвар муутай болохоор нь буцааж, хүмүүсийн асрамжид авчирсан гэнэ. Одоо Пони 15 настай бөгөөд "Nyaru Menteng" нөхөн сэргээх эмчилгээний төвд өөр 7 бичтэй хамт амьдарч байгаа аж. 

Хууль бус мод бэлтгэлт, ойн сангийн хомсдолоос үүдэн орангутан бичнүүд устах аюулд ороод байгаа. Тэд 50 орчим насалдаг. "Ойн хүн" гэж орчуулагдах орангутан бичний тоо толгой одоогийн байдлаар 1000 орчим байгаа гэнэ. Гэхдээ жил бүр хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн тэд амь насаараа хохирохоос гадна зарим үед хулгайлагдаж хар захууд дээр зарагдах тохиолдол цөөнгүй байна. Орангутаны 1 зулзагыг хулгайлан авч зарахад цаана нь 4 бич амь эрстдэг гэсэн судалгаа гарчээ. 

21
таалагдаж байна

86
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.