Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистон саяхан Инстаграм хаягтай болж, дагагчдын өсөлтийн дээд амжилтыг тогтоожээ. Энэ тухай мэдээлэл Дэлхийн  Гиннесийн Амжилтуудын вебсайтад нийтлэгдсэн байна. 

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Алдарт "Найзууд" цуврал анх цацагдаж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. Хэдийгээр тус цувралын сүүлийн анги гараад олон жил өнгөрөөд байгаа ч үзэгчдийн тоо буурах биш харин ч нэмэгдсэн хэвээр бөгөөд, хүн бүрт танил болсон 6 жүжигчнийг дахин нэгдээсэй гэсэн хүсэлтэй хүмүүс олон байгаа юм.

Тэгвэл өмнө нь олон нийтийн сүлжээ ашигладаггүй байсан Женнифер Энистон саяхан шинэ инстаграм хаяг нээгээд ердөө 5 цаг 16 минутын дотор 1 сая дагагчтай болжээ.

Энистон 10 сарын 15-ны өдөр анхны зургаа оруулсан бөгөөд уг зураг нь "Найзууд" цувралд тоглосон жүжигчдийн  хамт авахуулсан селфи байж. Тус зураг нь 24 цагийн дотор 9.5 сая лайк цуглуулсан байна. Салма Хайек, Кейт Хадсон, Лиза Кудроу, Эшли Тисдале гэх мэт олон алдартнууд Энистоныг ийнхүү олон нийтийн сүлжээ ашиглахаар шийдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн сэтгэгдэл бичсэн байна. 

Түүнийг инстаграмдаа анхны зургаа оруулахад сүлжээ гацсан хэмээн хүмүүс тоглоом хийж байлаа. Үнэндээ өндөр ачаалал үүсгэснээс Инстаграм сүлжээ хэсэг хугацаанд гацсан нь үнэн юм.

Өдгөө 50 настай жүжигчин Энистон 9-р сард нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "хөгшрөлтөд хэрхэн хандаж буй" талаараа  дурджээ. Тэрээр би үс бууралтахаас айдаг ч гэсэн насны хувьд залуу харагдах тал дээр анхаарал хандуулдаг. Одоогийн амьдрал минь хэзээнээс ч илүү миний хяналтад байгааг мэдэрдэг болсон гэжээ. 

Дэлгэцэн дээр найзууд болдог жүжигчид маань бодит амьдрал дээр ч хоорондоо сайн харилцаатай аж. Тэд инстаграм хаяг дээрээ нэг нэгэнтэйгээ авахуулсан зургаа тавидаг ч дээрх зураг шиг бүгдээрээ хамт сельфи хийж тавьсан удаа байхгүй гэнэ. 

35
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()