Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

Охид бүсгүйчүүдийн гоо сайхныг тодотгож өгдөг томоохон хүчин зүйлсийн нэг бол нүүрний будалт гэдэгтэй маргахын аргагүй. Тэгвэл гарыг үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдахад чухал үүрэг гүйцэтгэх хумсаа та хэрхэн буддаг вэ? Заавал мөнгө, цаг заваа гарздаж гоо сайхны салоныг зорьдог юм биш биз? Хэрэв тийм бол бид танд нүүрээ гэрийн нөхцөлд, будаж Холливүүдийн од шиг харагдах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Зуны шингэн кремээ хаямааргүй байвал

Ихэнх эмэгтэйчүүдэд дуртай шингэн крем нь зуны турш хэрэглээд үлддэг. Намар болоход зун борлосон арьсандаа арай цайвар крем түрхэх хэрэгтэй болдог. Энэ үед зун хэрэглэж байгаад үлдсэн кремээ шингэлээд хэрэглэж болно. Хүсч буй өнгөө гаргаж автлаа сайтар холих хэрэгтэй. Үүнийг мөн нүүр чинь хүзүү, гарнаасаа илүү борлосон үед ашиглах боломжтой.

Зуны шингэн кремээ хаямааргүй байвал

2 Гаргаж болохгүй 3 алдаа

  1. Хөмсгөө хэзээ ч шууд нэг таталтаар зурахгүй байх. Ингэж будахад нэгдүгээрт хэт хиймэл харагдахаас гадна царайг чинь дардаг. Оронд нь хөмсөгний үсээ байгаагаар нь үлдээж, завсрын үсгүй хэсгүүдээ будаад, хэлбэр гаргаж өөрийн чинь хөмсөг юм шиг харагдуулаарай.
  2. Бид ихэвчлэн сүүдрээ хацарны ясныхаа доогуур түрхдэг. Ингэхээр хацар улам ягаан харагдаж, ер нь царай сонин харагддаг. Үүний оронд өөрийн арьстай ойролцоо өнгийн сүүдэр сонговол зүгээр.
  3. Өө дарагчийг зөвхөн нүднийхээ доор тавьсан тохиолдолд та хэзээ ч сайхан харагдахгүй. Харин Холливүүд гурвалжин хэлбэр гаргаж түрхэх хэрэгтэй (зурагт үзүүлсний дагуу).

Гаргаж болохгүй 3 алдаа

3 Биедээ байнга авч явах багснууд

Орчин үед эмэгтэйчүүд дараах багсгүйгээр явж болохгүй:

  1. Шингэн крем, бусад тосонд зориулсан багс
  2. Пудрны багс
  3. Өө дарагч багс
  4. Хацар өнгөлөгч багс
  5. Спонж/порлон (илүүдэл бүтээгдэхүүнийг арилгагч шидэт хэрэгсэл).

Биедээ байнга авч явах багснууд

4 Бараг хөмсөггүй тохиолдолд яах вэ?

Зарим хүмүүсийн хөмсөг үснээсээ бараан өнгөтэй байдаг. Тийм хүмүүст өнгөгүй жел тохиромжгүй харин усны хамгаалалттай тинт тохиромжтой.

Энэ бүтээгдэхүүнээ хөмсгөндөө тэр чигт нь түрхээд, дараа нь самнаж хэлбэрт оруулна. Сүүлийн алхам нь жел түрхэж хэлбэрийг нь янзалж, будгаа бүдгэрүүлэн илүү өөрийнх мэт харагдуулах хэрэгтэй. Хөмсгөө будаж дуусаад заавал доогуур нь өө дарагч түрхэж байгаарай.

Бараг хөмсөггүй тохиолдолд яах вэ?

5 Ногоон өнгөтэй өө дарагчийг юунд ашиглах вэ?

Нүүр будагч артистууд арьсан дээр гарсан асуудлыг эсрэг өнгөөр нь дарвал илүү үр дүнтэй гэдгийг сайн мэднэ. Цэнхэр толбо, батганы сорвинд шар өнгийн өө дарагч, батга болон судасны судлыг ногоон өнгийн өө дарагч, шарласан арьсыг нил ягаан өнгийнх, нүдний доогуур харласныг улбар шар өнгийн өө дарагчаар тус тус дардаг.

Ногоон өнгөтэй өө дарагчийг юунд ашиглах вэ?

6 Нүднийхээ доогуур тос хэрхэн зөв түрхэх вэ?

“Нүднийхээ доогуур тосоо түрхэхдээ аль чиглэлд түрхдэг вэ” гэсэн жижиг судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь буруу чиглэлд түрхдэг гэж гарсан байна.

Массаж хийдэг чиглэлээр л түрхэх ёстой юм байна (зурагт үзүүлсэн шиг). Ингэснээр нэгт, арьс бага сунана, хоёрт, нүд орчмын булчингаа сэргээдэг. Нэг төрлийн массаж болох бөгөөд түрхэхдээ зөөлнөөр дугуйруулан гүйлгэж хийх хэрэгтэй.

Нүднийхээ доогуур тос хэрхэн зөв түрхэх вэ?

7 Люминайзерыг юунд ашиглах вэ?

Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнд мика болон бусад эрдэс бодис агуулагддаг. Арьсны өө сэвийг дарж, гэрэлтсэн сайхан болгоход ашигладаг. Люминайзер нь нэг төрлийн гэрэлтүүлэгч боловч илүү хөнгөн, нимгэн тул нүүрэн дээр бүтэн нэг давхарга байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй.

Хэрэглэхэд тустай энгийн зөвлөгөө:

  • өөрийн шингэн кремтэйгээ хольсноор арьсыг илүү гэрэлтүүлж дотроосоо эрүүл арьстай мэт харагдана (батга гараагүй тохиолдолд)
  • гэрэлтүүлэгчийн оронд ашиглаж болно
  • өө дарагчаа түрхэхийн өмнө суурь болгох, нүдний доорх харласан хэсэгтээ түрхэх
  • уруулынхаа голд түрхсэнээр уруул илүү зузаан харагддаг.

Люминайзерыг юунд ашиглах вэ?

8 Нүдний өнгөө яаж илүү тодотгож харагдуулах вэ?

Бор, цэнхэр, ногоон нүдтэй хүмүүс ижил өнгийн будгаар нүдээ будахаас зайлсхийх хэрэгтэй. Харин оронд эсрэг буюу илүү контраст өгөх өнгийн будаг сонгох нь зүйтэй. Дээрх зурагт нүдний өнгөнд тохирох будагны өнгийг харуулав.

Гэхдээ мэдээж ямар ч өнгөнд тохирох ‘аюулгүй’ өнгийг сонгож болно (жишээлбэл, бор нүдтэй хүмүүс бор, шаргал, нүүрсэн бараан өнгийг сонгох). Нүүр будалтын артистууд харин нүдний будгийг нүдтэйгээ адилхан өнгөтэй байх биш өнгийг нь илүү тодотгож өгөх ёстой гэж үздэг байна.

Нүдний өнгөө яаж илүү тодотгож харагдуулах вэ?

9 Спонж/порлоноо угаалгын машинаар угааж болно

Энд кремээ түрхэхэд ашигладаг жижигхэн зуйван спонжны тухай ярьж байна. Хэрэглэж байгаа тул мэдээж хэсэг хугацааны дараа угааж цэвэрлэх шаардлагатай.

Угаалгын машинд 30 минут угаагаад, дараа нь 30 минут уураар хатаана. Бусад хувцастайгаа хамт угаачихдаг хүмүүс байдаг юм билээ.

Спонж/порлоноо угаалгын машинаар угааж болно

10 Мөнгөө хэмнэхийн тулд нэг бүтээгдэхүүнийг давхар зориулалтаар ашиглах

Аль болох бага гоо сайхны бүтээгдэхүүн авч мөнгөө хэмнэхийг хүсдэг хүмүүс ийм аргыг сонговол хамгийн тохиромжтой. Уруулын будгаа хацар өнгөлөгч болгож ашиглаж болно. Үүнээс гадна өнөө үед давхар зориулалттай нэг бүтээгдэхүүнийг олон төрлөөр гаргах болсон (гар, хумсанд зориулсан бүтээгдэхүүн, чийгшүүлэх үйлчилгээтэй нарны тос гэх мэт).

Мөн уруулын будаг түрхсэний дараах уруулын чинь харагдах байдал таалагддаггүй бол уруул чийгшүүлэгч түрхэж болно. Энэ нь уруул чийгшүүлэхээс гадна уруулын чинь өнгийг арай тодотгон сэргээж, уруул наалдахгүй, өөрт таатай мэдрэмж төрүүлнэ.

Мөнгөө хэмнэхийн тулд нэг бүтээгдэхүүнийг давхар зориулалтаар ашиглах

11 Бонус: Меган Марклын нүүр будалт болон Ким Кардашианы стилистийн хуваалцсан нууцаас

Хааны гэр бүлийн гишүүн болсон эмэгтэйн нүүр будалтдаа ашигладаг бүтээгдэхүүн:

1. гэрэлтүүлэгчээр суурь тавих

2. натурал харагдахаар крем түрхэх

3. хөмсөгний харандаа

4. контур, бор тень, сормуусны будаг

5. сүүдэр

6. өнгөгүй уруулын будаг.

Дээрх бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээд хамгийн хямдаар бодвол 180,000 төгрөг, үнэтэйгээр нь бодвол 750,000 орчим төгрөг болж байна.

Бонус: Меган Марклын нүүр будалт болон Ким Кардашианы стилистийн хуваалцсан нууцаас

Кимийг гэрэл, сүүдрийн хатан хаан гэж болно. Угаасаа өөрөө хөмсөг сайтай, зузаан уруултай болохоор ямар ч өнгийн будаг гайхалтай тохирдог.

Гэсэн хэдий ч түүний нүүр будалтын артистын нэлээд ажиллах шаардлагатай болдог хэсгүүд нь:

  • нөсөө толбо ба нүүрний хэсгүүдийн өөр өөр өнгө — тохирох өнгийн праймер хэрэглэж ижил өнгөтэй болгох,
  • нүдний доорх харласан хэсэг — өө дарагч хэрэглэх (түүний хувьд тоорын өнгө тохирдог),
  • харьцангуй жижиг дух — үсний залгаа хэсгийг өөрчлөх.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()