Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

Зан ааш өөрчлөгдөх, гормоны тэнцвэрт байдал алдагдах, стрессдэх гээд жирэмсэн, эсвэл төрөөд удаагүй эмэгтэйчүүдэд маш олон өөрчлөлтүүд гардаг. Харин аавууд жирэмсэн болж үзээгүй, хүүхэд төрүүлээгүй юм чинь ямар нэгэн өөрчлөлт байдаггүй, тэдэнд юу ч нөлөөлдөггүй гэгддэг шүү дээ. Тэгвэл шинэ хүүхдээ хүлээн авсан аавуудын гормон, мэдрэл, зан аашинд өөрчлөлт ордог гэсэн судалгаа гарчээ. 

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тестостероны төвшин буурах

Тестостерон гэдэг нь эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, эсрэг хүйстэндээ татагдах хүслийг нь өдөөж өгдөг гормон юм. Тестостероны төвшин өндөртэй залуус эмэгтэй хүнд татагдахдаа хурдан байдаг гэсэн судалгаа ч байдаг аж. Харин шинэхэн аавуудын хувьд энэхүү гормон 34%-иар буурдаг гэсэн судалгаа гарчээ. Шинэ хүүхдээ өлгийдөн авсан аавуудын хувьд хүүхдэдээ, гэр бүлдээ илүү их анхаарал хандуулж эхэлдэг тул эсрэг хүйстнээ сонирхох, татагдах хүсэл нь багасдаг байна. Өөрөөр хэлбэл, тестостероны төвшин буурах тусам хүүхдэдээ, гэртээ анхаарал тавих ихэсдэг гэсэн үг.

Тестостероны төвшин буурах

2 Окситоцины/Oxytocin/ төвшин нэмэгдэх

Эрдэмтэд шинэ хүүхэд, шинэхэн аавын гормоны өөрчлөлтийн хоорондын холбоог судлахад сонирхолтой судалгаа гарч байж. Хүүхдэдээ анхаарал халамж их тавьдаг аавуудын цусан дахь окситоцины төвшин өндөр байдаг нь тогтоогджээ. Окситоцин гэдэг нь амар тайван байдал, хайр дурлал, эерэг мэдрэмж, хүмүүсийн хоорондын нягт харилцааг бий болгоход нөлөөлдөг гормон бөгөөд шинэхэн ээжүүдэд ч их хэмжээгээр ялгардаг аж.

Окситоцины/Oxytocin/ төвшин нэмэгдэх

3 Шинэхэн аавуудын тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг

Хүүхдээ хүлээж байгаа 16 аавын тархины бичлэгт тэдний тархи яг л шинэ ээжүүдтэй адил өөрчлөгдөж байгаа нь харагдаж байжээ. Тархины саарал болон цагаан эд нь бие биедээ халамжтай, ойр дотно байдалтай холбоотой байдаг бөгөөд анх жирэмсэн гэдгээ мэдсэн үе болон жирэмсний 12-16 долоо хоногтой үеийн тархины хөгжил өөр байдаг аж. Энэ нь шинэхэн аав хүүхэдтэй болсноо мэдсэн тэр өдрөөс эхлэн аав болох сэтгэл зүйгээ бэлдэж эхэлдэг учраас өөрөө хүүхэд тээгээгүй ч гэсэн хүүхэдтэйгээ дотно болж чаддаг гэсэн үг юм.

Шинэхэн аавуудын тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг

4 Эрчүүд ч гэсэн төрсний дараах сэтгэл гутралд ордог

Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь жирэмсэн үеийн, жирэмсний дараагийн үеийн сэтгэл зүй өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг бөгөөд энэ үеэр сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох, санаа зовох, уур уцаартай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Нэгэн судалгаагаар эрчүүдийн 10% нь төрсний дараах хямралд ордог гэж гарчээ. Энэ нь дээр дурдсан тестостерон гормоны хэмжээ багассантай холбоотой гэнэ. Тестостерон багассанаар идэвхгүй сулбагар болж, дуртай байсан зүйлээ сонирхохоо больдог гэж Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Сэтгэл судлалын туслах профессор Дарби Саксбе/Darby Saxbe/ тодорхойлжээ.

Эрчүүд ч гэсэн төрсний дараах сэтгэл гутралд ордог

Хамгийн сонирхолтой нь нөхрийнх нь тестостероны төвшинг багассан эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртөх нь бага байдаг аж. Учир нь тестостероны төвшин нь багассан эрчүүд эхнэртээ тавих анхаарал нь илүү их болдгоос эхнэр нь сэтгэл гутралд орох нь бага байдаг юм байна. Та төрсний дараах сэтгэл зүйн хямралд орсон шинэхэн аавтай таарч байсан болов уу? Эсвэл та өөрөө шинэхэн аав уу? Дөнгөж төрсөн нялх хүүхдээ хараад таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт орж байсан бэ?

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()