Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ?

Танин мэдэхүйн гажуудал гэдэг нь бидний бодол санаандаа гаргадаг алдаа юм. Энэ нь бодит байдал дээр байхгүй зүйлийг бий болгох бодол гэхэд болно. Энэхүү арга барилыг мэдсэнээр бид маркетингийн ажилчид, худалдаачдын бидэнд үзүүлдэг сэтгэл зүйн нөлөөллөөс өөрийгөө аварч чадна.

Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Йеркс- Додсоны дүрэм

Зорилгодоо хүрэхийн тулд бидэнд гадны хүчин зүйлээс гадна мотиваци маш их хэрэгтэй. Мотивацигүйгээр амжилтанд хүрэх нь юу л бол. Харин Йеркс-Додсоны дүрмээр бол хэт их мотивацитай байх нь бүтээлч байдалд сөргөөр нөлөөлдөг гэжээ.

Тэмцээнд зөвхөн ялалт байгуулахын төлөө хэт  их хичээж буй тамирчин тэмцээн дээрээ муу үзүүлэлт гаргах магадлалтай бөгөөд найз залуудаа таалагдахын тулд удаан хугацааны турш дэглэм барьсан эмэгтэй эцэст нь тэсвэр алдаж болно. Хэт их стресстэй байснаар амжилтанд хүрч чадахгүй дундаас нь хаях магадлал өндөр болдог юм.

Мотивацийг оноогоор дүгнэсэн бөгөөд зорьсон зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй бол 2-3, дундаж – 5, энгийн даалгаварыг биелүүлэхэд 7-8 оноо байхад л хангалттай гэнэ. Энэхүү оноо нь 10 оноотой харьцуулсан харьцуулалт юм.

Йеркс- Додсоны дүрэм

2 Ирвины нөлөө

Бидэнтэй муу зүйл гэхээсээ илүү сайн зүйл тохиолдоно гэдэгт бид итгэдэг. 1998 онд америкийн сэтгэл зүйч Скотт Плаус оюутнуудын дунд нэгэн судалгааг явуулсан бөгөөд тэрээр 42 сайн, муу зүйл багтсан жагсаалтыг тэдэнд өгч биелэх магадлалтайгаар нь ангилахыг хүссэн байна. Энэхүү судалгаанаас харахад хүмүүс өөрсөддөө бусад хүмүүстэй харьцуулахад аз жаргалтай зүйл 15%-иар илүү, сөрөг зүйл -20 хувиар бага тохиолдоно гэж дүгнэжээ.

Ямар нэгэн шийдвэр гаргах үед бидэнд объектив төсөөлөл дутагддаг. Бид хар өдөр тохиолдоно гэж итгэдэггүй учир хар өдөрт зориулсан мөнгө хуримтлуулдаггүй. Мөн хамтрагчаа засрана гэж итгэдэг учир асуудалтай харилцаагаа зогсоож чаддаггүй юм.

Ирвины нөлөө

3 Доктор Фоксын нөлөө

Энэхүү нөлөө нь тухайн ярьж буй хүн өөрийнхөө ярьж буй зүйлийн утгагүй байдлыг хааж чаддагт оршино. Ингээд хүмүүст ямарваа нэгэн зүйл сурсан мэт мэдрэмж төрдөг. 1970 онд Калифорнийн анагаахын их сургуульд нэгэн сонирхолтой туршилтыг явуулжээ. Мэргэжлийн жүжигчин залуу Майрон Фокс докторын нэрийн дор шинжлэх ухааны мэдээлэл уншсан байна. Түүний уншиж байсан зүйл хоорондоо зөрчилдөөнтэй, тодорхой үр дүнгүй байсан ч тэрээр маш их сэтгэл хөдлөлийг гаргаж уншсанаар оюутнуудын анхаарлыг өөртөө татаж чаджээ.

Доктор Фоксын нөлөөг бизнес-сургалт болон багш нар ихээхэн ашигладаг юм. Хэдийгээр тэд энэ тал дээр төдийлөн төгс мэдлэгтэй биш хэдий ч өөрийн сэтгэл хөдлөл, өөртөө итгэлтэй байдлаараа бидэнд бизнесийг хэрхэн амжилттай явуулах талаар заасан байдаг.

Доктор Фоксын нөлөө

4 Кристофер Сигийн нөлөө

Хэрвээ бидэнд хоорондоо ижил биш хоёр зүйлийг санал болговол бид өөртөө илүү үнэ цэнэтэй зүйлийг сонгоно. Жишээлбэл: гоо сайхны бүх хэрэгслийг авч өгсөн эрэгтэйг нэг ширхэг Chanel-ийн уруулын будаг авч өгсөн эрэгтэйтэй харьцуулахад бүсгүйчүүдийн хувьд хоёр дахь нь илүү өгөөмөр мэт санагдана. Гэтэл бодит байдал дээр эхний залуу илүү  их зарлага гаргасан байгаа шүү дээ.

Чикагогийн бизнесийн их сургуулийн зан үйлийн шинжлэх ухааны болон бизнесийн маркетингийн профессор Кристофер Си “хэдий чинээ бага төдий чинээ сайн” гэсэн үзлийг баримталдаг гэнэ. Хүмүүс дараах бэлгийг хамгийн үнэтэй гэж үзжээ.Үүнд:

Үнэтэй ороолт ($ 45): хямд пальто ($ 55);

24 ширхэгтэй гал тогооны хэрэгсэл : 31 ширхэгтэй гал тогооны хэрэгсэл

Жижиг толь бичиг : хуучин элэгдсэн том толь бичиг

Тухайн хүнд хоёр зүйлээс сонголт хий гэж өгөхөд тэрээр өөрт нь хэрэгтэй эсэхийг үл харгалзаж, мөнгөн дүнгийн хувьд үнэтэй зүйлийг нь сонгож байжээ.

Кристофер Сигийн нөлөө

5 Мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийн нөлөө

Ерөнхийдөө бид задгай мөнгийг үрж, харин бүхэл мөнгөө хадгалж үлдэх болов уу. 2009 онд энэхүү нөлөөллийн талаар Прийя Рагубир болон Жойдид Шривастава нар бичжээ. Тэд оюутнуудад нэг нэг доллар өгсөн бөгөөд зарим хэсэгт нь нэг цаасан доллар, нөгөө хэсэгт нь зоосоор буюу 25 центээр өгсөн байна. Харин дараа нь тэдэнд мөнгөө хадгалах, эсвэл үрэх саналыг тавьсан байна. Оюутнууд мэдээж, хамгийн түрүүнд задгай мөнгөө үржээ.

Тиймээс дэлгүүрт бүх мөнгөө үрэхгүйн тулд бүхэл мөнгөтэй явах нь зүйтэй.

Мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийн нөлөө

6 Санасандаа хүрэх гэсэн хүслийн нөлөө

Хэрвээ хэн нэгэн таниас “Сонин юу байна?” “Бие тэнхээ сайн уу?” гэж асуухад “Бүх зүйл хэвийн” гэж хариулах үед та тухайн хүнээс ямар нэг зүйл гуйвал эерэг хариултыг авах болно. Харин асуулт асуусан хүн зөрүүлээд танд “Энэ хариултыг сонсоход таатай байна” гэж хэлсэн бол гуйлт илүү том байх магадлалтай.

Энэхүү аргыг сэтгэл зүйд нөлөөлөхөд ихээхэн ашигладаг. Утасны цаанаас хэн нэгэн таниар ямар нэг зүйл хийлгэхийн тулд энэ аргыг ашигладаг байж болох юм. Тиймээс гэрийнхээ өндөр настнуудад энэ талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

Санасандаа хүрэх гэсэн хүслийн нөлөө

7 Контрастын нөлөө

Контрастын нөлөө гэдэг нь харсан болон хараагүй зүйлээ жиших явдал юм. XVII зуунд багш, философич Жон Локкийн үзэж байгаагаар гараа бүлээхэн усанд дүрэх үед өмнө нь таны гар ямар усанд байснаас хамаарч халуун эсвэл хүйтэн санагдана гэжээ.

Харин сэтгэл судлалд энэ нь эсрэг хүйстнийхээ царайг бусадтай харьцуулах, эсвэл өөрийнхөө царайг бусадтай харьцуулах орно. Жишээлбэл:  Спортоор хичээллэдэггүй ч зөв хооллодог төгс галбиртай эмэгтэй анх спорт зааланд ирээд тухгүй байдлыг мэдрэх болно.

Контрастын нөлөө

8 Хэт итгэлтэй байдлын нөлөө

Хэт итгэлтэй байдлын нөлөө гэдэг нь бид өөрийнхөө чадварыг “дундажаас дээгүүр” үнэлэх явдал юм.

Найз залуутайгаа муудалцсан бүсгүйг найзууд нь тайвшруулахдаа чиний хийсэн зүйл чинь зөв байна, чи бол төгс эмэгтэй гэж хэлэх үед тухайн бүсгүй өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Харин багшийн хувьд тэрээр олон жил багшилсан, мэргэжлийн хүн гэдэгтээ бардам байж, сурагчдын хэлсэн зүйлийг тоохгүй байж болно.

Хэт итгэлтэй байдлын нөлөө

9 Хамгийн доод үнийг ашиглах

Энэ нь бид ямар нэгэн зүйлийг хийхээр зөвшөөрсөн боловч нөхцөл байдал өөрчлөгдсөн ч амласан зүйлээсээ татгалзаж чадахгүй. Энэхүү техникийг ихэнхидээ худалдаанд ашигладаг. 1978 онд сэтгэл судлаач Роберт Чалдини болон Жон Качиоппо нар нэгэн туршилтыг зохион байгуулсан байна. Эхлээд тэд оюутнууд хандаж өглөө 7:00 цагийн туршилтанд орох саналыг тавихад оюутнуудын 24 хувь зөвшөөрсөн байна. Харин дараагийн хэсэг бүлэг оюутнуудад туршилтанд оролцох санал тавьсан хэдий ч хэдэн цагт болохоо хэлээгүй юм. Ингээд оюутнуудын 56 хувь нь туршилтанд оролцохыг зөвшөөрөх үед тэд өглөөний 7:00 цаг гэдгийг хэлсэн бөгөөд 7:00 цагт ирэхийг зөвшөөрсөн хүмүүсийн 95 хувь нь ирсэн аж.

Худалдан авалт хийх үедээ бид энэ асуудалтай тулгардаг. Жишээлбэл: бид ямар  нэгэн барааг хямдралтай хэмээн бодож аваад төлбөрөө төлөх гэтэл хямдралын хугацаа дууссан байж таарна. Ингээд бид хямдралгүй байсан ч тухайн барааг худалдан авдаг билээ.

Хамгийн доод үнийг ашиглах

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()