"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

Тансаг хаус, ганган машин, үнэтэй брэнд, дээд зэрэглэлийн хоолны газрууд гээд дээрх бүгд баячуудын ердийн амьдрал. Тэдэнд дутагдаж гачигдах зүйл юу ч байхгүй мэт харагддаг ч, бодит байдал дээр арай өөр байдаг бололтой. Үнэтэй хэрэглээ, үрэлгэн зандаа хяналт тавьж чадаагүй тэд энгийн хүмүүсийн адилаар санхүүгийн асуудалтай тулгарч, зээл авах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Ингээд зээлээр амьдардаг алдартай одуудтай танилцацгаая.

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Памела Андерсон (Pamela Anderson)

Малибугийн аврагч, үзэсгэлэнтэй, том хөхт бүсгүй болох Памела Андерсон 2012 онд 525 000 долларын зээл авчээ. Тэрбээр үрэлгэн байж сурсан учир ямар нэгэн хэмнэлт хийх дургүй аж. Энэ жил тэрээр гэртээ засвар хийхээр шийдэж, их засвар эхлүүлсэн байна. Гэвч өөрийн санхүүгийн байдлыг зохицуулж чадаагүй тэрээр барилгын компанийн төлбөрийг төлж чадаагүйгээс гадна өөрийн гэрийн ойролцоо байх хогийг ч гаргаж чадаагүй аж. Ингээд тэрээр өөрийгөө мөнгөгүй болсон хэмээн зарлажээ.

Памела Андерсон (Pamela Anderson)

2 Крис Такер (Chris Tucker)

Түүний хөрөнгийг сая сая доллараар үнэлдэг ч тэрээр өрөнд орж амжсан байна. 2011 онд тэрээр засгийн газарт 11 сая долларын өртэй болох нь тогтоогджээ. Ингээд 6 сая доллараар худалдаж авсан байраа өрөндөө хураалгасан байна.

Ийнхүү өрөнд орох болсон шалтгаан нь Такер олон жилийн турш татвар төлөхгүйгээр амьдарсантай холбоотой гэнэ. Эцэст нь тэрээр өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарж, өрнөөсөө салах хэрэгтэй болжээ. Энэ бүх зүйлд Такер нягтлангаа буруутгасан байна.

Крис Такер (Chris Tucker)

3 Майк Тайсон (Michael Gerard "Mike" Tyson)

Боксын хүнд жингийн төрөлд хамгийн өндрөөр үнэлэгддэг байсан тамирчин бол Майк Тайсон гэдгийг хүн бүр мэднэ. Тоглолт бүрийн дараа түүнд асар их хэмжээний мөнгө өгдөг байжээ. Гэвч алдар хүнд, их хэмжээний мөнгө Майкт сөргөөр нөлөөлж тэрээр согтууруулах ундаа ихээр хэрэглэж, зодоон хийж, эцэст нь хүчингийн хэргээр шоронд орсон байна. Тэрээр 3 жилийг ял эдэлж өнгөрөөсөн бөгөөд суллагдсаныхаа дараа дахин спортдоо хөл тавьжээ.

Ингээд нэгэн тоглолтын үеэр Майк өрсөлдөгчийнхөө чихийг хазсан хэрэг гарсан байна. Үүний дараа түүний спортын карьер огцом уруудаж,  Майк ажилгүй, орлогогүй, өртэй үлдсэн аж. Ингээд тэрээр дампуурсан гэдгээ  зарлажээ.

Майк Тайсон (Michael Gerard "Mike" Tyson)

4 Брендан Фрэйзер (Brendan Fraser)

1999 оны үед жүжигчин Брендан нэлээд алдартай байсан бөгөөд түүний хөрөнгийг 45 сая доллар хэмээн үнэлсэн байна. Гэвч тэрээр тун удалгүй эхнэрээсээ салж, хүүхдүүддээ зориулж сар бүр тэтгэмж өгөх болжээ. Сар бүр түүний хөрөнгөөс 87000 доллар хасагдах болсон гэнэ. Ингээд Фрейзер мөнгөгүй болж зээл болон нөхөн төлбөрөө  ч төлөх боломжгүй болсноор сэтгэл санааны гүн хямралд хэт их орж, эрүүл мэндийн асуудалтай болжээ.

Брендан Фрэйзер (Brendan Fraser)

5 50 Cent

2014 онд 50 Cent хамгийн өндрөөр үнэлэгддэг репперүүдийн тоонд багтаж, 140 сая долларын хөрөнгөтэй гэж мэдүүлж байв байв. Гэтэл тэрээр цахим сүлжээнд Ластониа Левистон хэмээх бүсгүйтэй секс хийж буй бичлэгээ нийтэлсэн бөгөөд энэ талаар бүсгүй мэдээгүй байсан юм. Ингээд Ластониа Левистон түүнийг шүүхэд өгч, ялалт байгуулсан юм.

Хохирогчид их хэмжээний мөнгөн нөхөн олговор олгохгүйн тулд тэрээр өөрийгөө дампуурсан хэмээн зарласан бөгөөд орлогоосоо илүү зарлага ихтэй байна гэж хэлжээ. Гэхдээ энэ нь үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

50 Cent

13
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()