Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

Бидний өдөр тутамдаа хэрэгжүүлдэг сайн гэгдэх зарим зуршлууд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэвэл танд итгэмээргүй санагдаж байгаа биз. Гэтэл үнэн хэрэгтээ, нийгэм даяараа зөв гэж дэмждэг хэвшмэл үйлдлүүд бидний бодож байснаас ч илүүтэйгээр эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг аж, тэдгээрийг мэдэж авцгаая.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл ахуйн зуршлууд

Өдөр бүр өглөө оройдоо шүршүүрт орох, тогтмол гараа савандаж угаах гэх мэт бидний хийж заншсан үйлдлүүд таны биеийн ерөнхий дархлааг муутгадаг. Ийнхүү угаалга хийх үед арьсан дээрх микро организмууд арилж, муу микробуудыг арьсан дээр наалдах замыг нээж өгдөг.

Үүнээс гадна угаагч бодис нь таны арьсны байгалийн тослогийг арилгаж, арьсыг хуурайшиж хагарахад хүргэдэг бөгөөд энэ нь нян арьсанд гүн нэвчих боломжийг нээж өгдөг байна. Энэ нь мөн гэр ахуйн цэвэрлэгээтэй ч холбоотой. Шүдээ цэвэрлэсний дараа цэвэр усаар зайлах нь шүдийг кариесээс хамгаалсан шүдний ооны хамгаалалтыг үгүй хийдэг ажээ. 

Эрүүл ахуйн зуршлууд

2 Өдөр тутмын дэглэм

Үүнийг унтаж амрахтай холбож тайлбарлая. Өдөрт заавал 8 цаг унтах нь бидний бодож байгаа шиг тийм ч сайн биш юм байна. Энэ дүрмийг баримталснаар та ядарч, ажиллах эрч хүчгүй болдог гэнэ. Харин үүний оронд 6 цаг унтаад нойр чинь ханасан бол шууд л босох хэрэгтэй. Заавал үлдсэн 2 цагийг унтах гэж хичээх хэрэггүй. Мөн үдийн хоол идэх үед ширээний араас босоогүй байхад л хоол боловсруулах үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тиймээс бидний бие организм ажиллахад аль хэдийн бэлэн болсон гэсэн үг юм. Гэтэл бид үдийн хоол идсэний дараа амрах гэж хичээдэг нь өөх хуримтлах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Өдөр тутмын дэглэм

3 Гүнзгий амьсгалах

Энэ төрлийн амьсгал нь уушгинд хүчилтөрөгчийг дутуу хүргэдэг гэнэ. Учир нь цээж дүүрэн амьсгал авах үед уушгины зөвхөн дээд хэсэг нээгддэг бөгөөд харин доод хэсэгт хүчилтөрөгч огтхон ч очдоггүй аж. Хэдийгээр энэ нь биднийг хүчилтөрөгчөөр хангаж байгаа ч уушгины доод хэсэгт хүрэхгүй байгаа нь  улмаас хорт бодис хуримтлагдах  нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс гэдсээрээ амьсгалж сурах хэрэгтэй. Энэ нь таныг уушгины эмгэг болон бие организм бохирдохоос сэргийлдэг байна.

Гүнзгий амьсгалах

4 Соёлын онцлогоос үүдэн бий болсон зуршлууд

Энэ их хачирхалтай зуршил мэт санагдаж байгаа биз. Тэгвэл соёлын хөгжилтэй холбоотой зуршил гэж ямар зуршил болох талаар авч үзье. Жишээлбэл: Суултуур дээр удаан хугацааны туршид сууж бие засах дуртай хүн байж болох юм. Суултуур соёлын хөгжилтэй холбоотойгоор бидний амьдралд орж ирсэн билээ. Харин өмнө нь явган сууж бие засдаг байсан гэдгийг хүн бүр мэднэ. Энэ үед бүдүүн гэдэсний өвчин, шамбарам зэрэг нь төдийлөн тархаагүй байжээ. Учир нь энэхүү байрлал нь биеэс хорт бодисыг гадагшлуулахаас гадна булчинг сайн хөгжүүлдэг байсан аж.

Соёлын онцлогоос үүдэн бий болсон зуршлууд

29
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()