Уйлах үед эрүүл мэндэд гардаг 5 эерэг өөрчлөлт

АНУ-ын эмэгтэйчүүд сард 3-аас дээш удаа уйлдаг бол эрчүүд хамгийн ихдээ сард 2 удаа л уйлдаг гэсэн судалгаа гарчээ. Өнөөгийн нийгэмд уйлахыг сул дорой байдлын илрэл гэж үзэх болсон. Тийм байж болох ч, энд таныг уйлмаар санагдсан үедээ нулимсаа залгих хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь, уйлах хүний эрүүл мэндэд бидний бодсоноос ч илүү ашиг тустай ажээ.

Уйлах үед эрүүл мэндэд гардаг 5 эерэг өөрчлөлт
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Стрессээс ангижрахад тусална

2014 онд хийгдсэн нэгэн судалгаагаар уйлснаар стрессээс ангижирдаг нь тогтоогдсон байна. Энэ нь яг уйлж буй агшинд үр дүн ажиглагдахгүй ч, хэсэг хормын дараа тухайн хүний сэтгэл санаа тайвширч эхэлдэг аж. Судлаачдын үзсэнээр уйлах нь парасимпатик мэдрэлийн систем (PNS) ийг идэвхжүүлж, тархинд тайвшруулах нөлөө үзүүлдэг байна.

Стрессээс ангижрахад тусална

2 Цусны даралт бууруулна

Цусны даралт өндөр байх нь цус харвалт, зүрхний шигдээс, нойргүйдэл, тэр ч байтугай бөөрний дутагдалд хүргэдэг.  Харин  уйлах нь цусны даралтыг бууруулж, хэвийн ажиллагааг хангахаас гадна эхэр татаж чангаар уйлснаар зүрхний цохилт тогтворждог болох нь хэд хэдэн судалгаагаар батлагджээ. 

Цусны даралт бууруулна

3 Хорт бодисыг гадагшлуулдаг

Нүднээс нулимс гарахдаа түүн дэх тоос шороо, бохирдлыг цэвэрлэдэг гэнэ. Түүнчлэн уйлах үед стрессээс болж бие махбодод хуримтлагдсан хорт бодисууд ч гадагшилснаар бие дэх кортизолын түвшин буурч сэтгэл санаа тайвширдаг аж. Иймээс, уйлсны дараа дотроосоо том хар чулуу аваад хаячихсан мэт сэтгэл хөнгөрдөг гэж хүмүүс ярьдаг нь тийм ч гайхмаар зүйл биш юм. 

Хорт бодисыг гадагшлуулдаг

4 Зан аашыг тогворжуулна

Зарим үед та яагаад өөрийгөө түрэмгий, сэтгэлийн түгшүүртэй, уур уцаартай болоод байгаагаа мэдмээр байвч хариулт нь олддоггүй. Маш олон хүчин зүйлээс болж хүний зан ааш хувирдаг. Үүний нэг нь биед манган хуримтлагдсантай холбоотой. Уйлах үед биед хуримтлагдсан манганы илүүдэл нулимсаар гадагшилдаг. Ингэснээр биеийн концентрац буурч хүн илүү тайван болж, анхаарал ч дээшилдэг байна.

Зан аашыг тогворжуулна

5 Өвдөлт намдаана

Биеийн аль нэг хэсэг өвдөж, зовиурлах үед нулимс аяндаа урсдаг. Энэ нь хүний бие өөрөө өвдөлт мэдрэх процессыг бууруулж буйн нэг хэлбэр юм. Ерөнхийдөө, ямар ч шалтгаантай байлаа уйлах үед хүний биеэс окситоцин болон эндорфин даавар ялгарч байдаг бөгөөд энэ нь сэтгэл санааг тайтгаруулж, аливаа өвчин шаналлыг ч бууруулдаг байна. Нулимс аз жаргал, гуниг зовлонтой аль ч үед урсдаг гэдгийг санаарай. 

Өвдөлт намдаана

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()