"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

Найруулагч Мел Гибсоны хэлснээр ийм кино хийх санаа нь түүнтэй хамт “The Passion of Christ” кинон дээр хамтран ажиллаж байсан кино зохиолч Фархад Сафиниатай хийсэн ярианаас үүдэлтэй гэжээ. Дэлхийн кино урлагт аль ч цаг үед Майагийн амьдралын тухай ийм бодит, элдэв чимэглэлгүй, хямд шоу биш, өвөрмөц бүтээл төрж байсангүй.

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

  • Гибсоноор удирдуулсан кино зохиолчдын баг Майагийн Библи гэж нэрлэгддэг “Popol Vuh” зэрэг түүхэн ном судруудыг судалж, тэрхүү бодит байдлыг гаргахын тулд алдарт Майа судлаач, Айдахогийн их сургуулийн археологийн дэд профессор Ричард Д.Хансен болон Эртний төв Америкийн соёл иргэншил, дурсгалыг хамгаалах төслийн мэргэжилтнүүдийг кино багтаа урьж байжээ. Уугуул иргэдийн хувцсыг эртний зураг болоод товойлгон сийлсэн баримлуудаас харан хийсэн байна.

  • Жүжигчдийн баг хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв. Майагийн цэргийн удирдагч Зэрлэг Чонын дүрд тоглосон Раул Трухилло нь кинонд тоглож байсан туршлагатай цорын ганц мэргэжлийн жүжигчин байжээ.

  • Харин гол дүрд тоглосон Рүди Янгбладын хувьд "Spirit: The Seventh Fire" кинонд жижигхэн дүр бүтээж байжээ.

  • Үлдсэн жүжигчид нь мэргэжлийн бус хүмүүс аж. Хамгийн гол нь тэдний гадаад төрх эртний Майачууд шиг харагдах ёстой гэдгийг баримталж сонгон шалгаруулалтаа хийжээ. 

  • "Ирвэсийн савар"-ын дүрд тоглосон 23 настай Рүди Янгблад нь уугуул америкийн Команчэ, Як, Кри омгийн болон Африк холилдсон цустай бол Раул Трухилло нь Апаче омгийн үр удам ажээ.
  • Кинонд гарах бүх дүрүүд Майагийн нэгэн хэл болох Юкатек хэлээр ярьдаг учир зураг авалтаас өмнө бүх жүжигчид Юкатек хэлний сургалтанд хамрагдсан байна.

  • Зэрлэг чоно ба түүний дайчдын үхлийг зөгнөдөг уяман өвчтэй бяцхан охины дүрд тоглосон 7 настай жүжигчин бол зураг авалт хийсэн нутгийн оршин суугч бөгөөд кинон дээр гардгаас төдийлөн ялгагдахааргүй нөхцөлд, бохир овоохойд амьдарч байжээ.

  • Киноны зураг авалтыг ширэнгэн ой нь хэвээрээ хадгалагдан үлдсэн Мексикийн сүүлийн бүс нутгууд болох Веракруз, Катемакод хийжээ. 
  • Нийтдээ энэ кинонд индианчуудыг дүрсэлсэн бараг 800 жүжигчин ажилласан ба тэдгээр дунд ганц ч цагаан арьстан байсангүй.
  • Кинонд зориулж 114 хиймэл цогцос, хүүхэлдэй хийжээ.

  • Киноны нэр болох Апокалипто нь Грекээр “Үнэнийг мэдэх” гэж орчуулагддаг байна.
  • Киноны сэтгэлд хоногшсон хэсгүүдийн нэг болох Ирвэсийн савар хүрхрээнээс үсэрдэг хэсгийн зураг авалтыг Мексикийн Вераскусын ойролцоо хийсэн байна. Рүди Янгблад аюулгүйн олстойгоор 15 давхар барилгатай тэнцэхүйц өндрөөс 10 удаа үсэрсний эцэст Мел Гибсоны сэтгэл ханажээ. Жүжигчин өндрөөс айдаг байсан тул Мел Гибсон өөрөө эхэлж үсэрч үзүүлэн түүнийг зоригжуулжээ.

  • Ирвэсийн саврыг жинхэнэ хар ирвэс хөөдөг хэсгийг тэд бодитоор хийсэн бөгөөд ирвэсийг гинжээр оосорлон жүжигчний араас хөөлгөжээ. 
  • Уугуул иргэдийн биен дээрх шивээс, сорвинууд нь наалт бөгөөд кинонд гарах пирамидууд нь жирийн үзүүлэн юм.

  • Ирвэсийн саврын эхнэр усаар дүүрсэн нүхэнд хүүхэд төрүүлдэг  хэсэг үзэгчдийг багагүй айлгадаг. Түүний дүрийг бүтээсэн Далия Эрнандез үнэхээр жирэмсэн байсан эсэх талаар гайхаж байсан хүмүүс олон байсан ч үнэндээ бүгдийг тусгай эффектээр хийсэн аж.

  • Хэрэв киноны зургийг энгийн камераар авсан бол 600км урттай хальс хэрэг болох байжээ. Түүнчлэн хэт халуунд тэсвэртэй байхыг нь бодож дижитал камераар зураг авахаар сонгосон байна. Тоног төхөөрөмжийг хайлахаас хамгаалахын тулд дулааныг ойлгодог нимгэн хуванцар хучлага ашигладаг байсан бөгөөд бороо, уснаас хамгаалахын тулд ус нэвтэрдэггүй уут бүтээжээ. Мексикт кино зураг авалтын дундуур хоёр долоо хоногийн турш бороо орж үерлэсний улмаас усны төвшин багасах хүртэл зураг авалтыг хэдэн долоо хоногоор хойшлуулж байжээ.

  • "Апокалипто" гарсны дараа уугуул Майачуудын холбооноос энэхүү кино нь тэднийг зөвхөн цусанд шунасан зэрлэгүүд байсан мэтээр харуулсан бөгөөд математик, одон орон судлалын салбарт гаргасан ололт амжилтыг нь харуулаагүй, түүх соёлыг нь муугаар дүрсэлж ялгаварлан үзсэн хэмээн Мексикийн Юкатан муж улсын хүний эрхийн комисст гомдол гаргасан байна. Түүнчлэн киноны олон хэсгүүд бодит түүхэн байдалтай нийцэхгүй байсныг Майа судлаачид хэлдэг. 

  • Гэсэн хэдий ч уг кино чамгүй амжилтыг олсон бөгөөд адреналин ялгаруулж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлдэг бүтээл хэмээн үнэлэгдсэн юм. Түүнчлэн Оскарын гурван төрөлд нэр дэвшиж, Алтан бөмбөрцөг, Британийн кино академийн шагналыг хүртэж, 40 сая долларын зарлагаа 120 сая долларын ашгаар нөхсөн билээ.
  • Эцэст нь сонирхуулахад, киноны постер дээр Ирвэсийн савар биш, харин түүнийг элдэгсдийн нэг Гурван нүдэт дүрслэгдсэн байдаг. Яагаад гэдэг нь тодорхой бус юм.

230
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()